Миннесотагийн эрх чөлөөний сан олон саяыг цуглуулсан ч багыг зарцуулж байна | News.MN

Миннесотагийн эрх чөлөөний сан олон саяыг цуглуулсан ч багыг зарцуулж байна

Миннесотагийн эрх чөлөөний сан олон саяыг цуглуулсан ч багыг зарцуулж байна

Миннесотагийн эрх чөлөөний сан олон саяыг цуглуулсан ч багыг зарцуулж байна

Миннеаполис хотод Жорж Флойдын үхлээс шалтгаалсан эсэргүүцлийн жагсаалын үеэр Миннесотагийн сан жагсагчдаас сая сая ам.долларын хандив босгосон ч жагсагчдыг хамгаалах үйлст ердөө 200 мянган ам.доллар зарцуулсан нь илчлэгдэж, иргэд үлдсэн мөнгө нь хэрхсэнийг мэдэхийг хүсэх болжээ.

Миннесотагийн эрх чөлөөний сан тавдугаар сард дөрвөн өдрийн дотор 20 сая орчим ам.долларын хандив босгосон нь үргэлжилсээр өдгөө 30 сая гаруй болсон хэмээн тус сангийн сайтад мэдээлсэн байна. Харин твиттер дээрээ Миннесотагийн эрх чөлөөний сан “Бид энэ хугацаанд 200 мянга гаруй ам.доллар зарцуулан ажиллалаа. Цаашдаа ч олон ажил хийх болно” хэмээн бичжээ.

Иргэд үүнд бухимдан, үлдсэн мөнгийг юунд, хэрхэн зарцуулах гэж буй тухай нарийн мэдээлэл шаардах болсон байна. Нэгэн твиттер хэрэглэгч дээрх жиргээнд “Ил тод байдал маш их дутагдаж байна. Мөнгө нэмэрлэсэн хүмүүс бүгд тийм ч баян биш, оюутнууд, өсвөр насныхан байгаа. Танай байгууллагыг ингэнэ гэж мэдсэн бол өөр санд мөнгө илгээх байсан юм. Үлдсэн 34.8 сая нь хаана байна вэ?” хэмээн асуусан байна.

Мөн зарим иргэд тус сангийн үйл ажиллагааг таван цагаан арьст залуу, нэг цагаан арьст эмэгтэй удирдан явуулдаг хэмээн онцолж, иргэдийн бухимдлыг улам дэвэргэжээ. Гэхдээ зарим иргэд өөдрөгөөр үзэж, “Их мөнгийг үр дүнтэй зарцуулах ямар хэцүү гэдгийг ойлгох хэрэгтэй” хэмээн уриалж байгаа аж.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
2
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж