Суултуурын ус татахад вирусийн халдвар 1 метр хүрээнд цацагдах эрсдэлтэй

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Суултуурын ус татахад вирусийн халдвар 1 метр хүрээнд цацагдах эрсдэлтэй

Суултуурын ус татахад вирусийн халдвар 1 метр хүрээнд цацагдах эрсдэлтэй

Суултуурыг нээлттэй чигээр нь ус татахад усан дуслууд хүн амьсгалах хэмжээнд буюу ойрын нэг метрт цацагддаг бөгөөд ингэснээр коронавирус болон бусад вирусийн гаралтай өвчин дамжуулах эрсдэл үүсгэдэг хэмээн судлаачид баталж байна.

Хятадын Янжөү их сургуулийн эрдэмтэд туршилт, судалгаа хийсний эцэст суултуурыг нээлттэй чигээр усыг татахад усны жижиг дуслууд хүний толгой хүрэх хэмжээнд буюу нэг метр орчим хүрээнд дээш болон эргэн тойронд цацагддаг болохыг олж мэджээ. Харин суултуураа хаах нь үүнээс сэргийлэх энгийн бөгөөд үр дүнтэй арга аж.

Ялангуяа цар тахал үүсгэгч коронавирус бол агаарт тарсан жижиг усан дуслуудаар халдварладаг вирус билээ. Усан дуслууд гэдэгт халдвар авсан хүнийг ярих, ханиах үед үсэрсэн шүлсний дуслуудаас гадна өтгөн, шингэний ялгадсууд бас орох билээ. Гэвч ялгадсаар коронавирус халдварлах боломжтой эсэх нь одоохондоо бүрэн тодорхой болоогүй байна.

Мөн өөр олон улсын эрдэмтэд ч ялгадас, бохир усаар коронавирус дамжих чадвартай эсэхийг олж мэдэхээр шаргуу хөдөлмөрлөж байгаа билээ. Өөр олон вирус ялгадсаас тарсан дуслуудаар дамжин хүний ам, хамар луу орж халдварлах чадвартай байдгаас үзэхэд коронавирус ч гэсэн энэ замаар халдах эрсдэлтэй гэж болгоомжлоход илүүдэхгүй юм.

Суултуурын ус татах үед ус суултуурын ханыг цохиж, улмаар олон тооны жижиг дуслуудыг ойр орчимд цацдаг байна. Тэрхүү дуслууд маш жижиг хэмжээтэй тул агаарт бүтэн минут орчим тогтдог хэмээн Жи Шиан Ван болон түүний багийнхан туршилтаар баталжээ.

Мөн Бристолын их сургуулийн судалгааны төвийн доктор Брайан Бздекийн хэлснээр, коронавирус ялгадсаас халдварладаг эсэх талаар нотолгоо одоохондоо байхгүй гэдэг нь маш их эрсдэлтэй гэсэн үг аж. Тэрбээр “Судлаачдын зөвлөж буйгаар хүмүүс аль болох боломжийнхоо хэрээр усаа татахдаа суултуураа хаах болон хэрэглэхээсээ өмнө арчиж, дараад нь гараа заавал угаах шаардлагатай. Судалгаанаас үзвэл хэчнээн коронавирус энэ замаар халдварладаггүй байсан ч дээрх аргыг дагавал өөр олон вирусийн халдвараас сэргийлэх ашигтай” хэмээн ярьжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ЗөвЗөв
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж