Лондоны анхны цахим загварын долоо хоног болж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

FASHION

Лондоны анхны цахим загварын долоо хоног болж байна

Лондоны анхны цахим загварын долоо хоног болж байна

Зургадугаар сарын 12-ноос эхэлж буй Лондоны цахим загварын долоо хоногийн бүх зүйл бидний үзэж дассанаас өөр байх тул хүмүүс анхны цахим загварын долоо хоногоос юу хүлээхээ сайн мэдэхгүй байна. Лондон цар тахлын хажуугаар загвар зохион бүтээгчид, брендүүд, оюутнуудтай хамтарч ажиллан завгүй байх энэ үе нь ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал, цуглаануудтай давхцаж буй юм.

Анхны цахим загварын долоо хоног уламжлалыг бодвол хэн ч үзэж болохоор, олон талаар нээлттэй зэрэг нь үүнийг загварын долоо хоног гэхээсээ илүү урлагийн наадам, санал бодлоо хуваалцах талбар болгох бололтой. Мөн ийнхүү тайзан дээр алхах моделиудыг өөдөөс нь харж үзэх боломжгүй болсон нь зарим мэргэжилтнүүдийн хувьд эргэн тойрны үзэгчдийн ярианд сатааралгүй загвар зохион бүтээгчийн ертөнцөөр төгс аялах боломж олгосон сайхан завшаан болж байна.

Эргэн санавал өнгөт арьст дизайнерууд болох Бианка Сундерс эршүүд байдлын тухай өөрийн харах өнцгийг Брюс Паск, Неймэн Маркус, Николас Дали нартай хамтран психеделик жааз үзүүлбэрээ толилуулж, өөр олон улсын загвар зохион бүтээгчид ном хүртэл хэвлүүлж, нэвтрүүлэг гаргаж, кино бүтээсэн зэрэг нь энэ удаагийн загварын долоо хоногийн онцлох үйл явдлууд байв. Мөн олон улсад өрнөж буй арьс өнгөөр ялгаварлан гадуурхалтын эсрэг жагсаал ч загварын салбарт нөлөөлж буй нь мэдрэгдэж байна.

Хөл хорионы үед хувцас хийгээд сууна гэж хэн ч төсөөлөөгүй ч загвар зохион бүтээгчид шаргуу ажиллаж, хүмүүсийг гайхшруулсан харагдана. Тухайлбал, Чарльз Жефри Loverboy коллекцоо танилцуулж, ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнд туслахаар өнгөт арьст уран бүтээлчдийн үдэшлэг зохион байгуулжээ. Мөн Даньел Флетчер хувцаснуудаа аль хэдийнэ цахимаар худалдаалж эхэлсэн бөгөөд ашгийн 10 хувиа ялгаварлан гадуурхалтын эсрэг хөдөлгөөнд хандивлахаар болсон байна.

Эх сурвалж: VOGUE

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
1
ТэнэглэлТэнэглэл
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж