Москва хот хөл хориогоо бүрэн цуцална

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Москва хот хөл хориогоо бүрэн цуцална

Москва хот хөл хориогоо бүрэн цуцална

ОХУ-ын нийслэл Москва хотод хэрэгжиж буй коронавирусийн халдварын эсрэг хөл хорио, карантин арга хэмжээг долдугаар сарын дунд үед бүрэн цуцлахаар болжээ. Москва хотын захирагч Сергей Собянины мэдээлснээр, шилжилтийн хоёр сарын хугацаа дуусах хүртэл буюу долдугаар сарын дунд үе хүртэл үлдсэн карантин арга хэмжээг цуцлахгүй аж.

ОХУ-д коронавирусийн халдвар гарснаар Москва хот нь гуравдугаар сарын 5-нд онцгой байдлын дэглэмд шилжсэн юм. Харин өнгөрсөн тавдугаар сарын дундаас эхлэн зарим карантин арга хэмжээг цуцалж, аж үйлдвэр, жижиглэн худалдааны газруудыг нээж, барилгын ажлыг эхлүүлжээ.

Улмаар зургадугаар сарын 9-нөөс эхлэн өөрийгөө тусгаарлах дэглэмийг цуцалж, иргэдийг чөлөөтэй гадуур гарч, нийтийн тээврээр зорчуулах болсон байна. Удалгүй гоо сайхны газрууд, амьтны эмнэлгүүд нээгдэж, автомашин хуваалцах, оршуулгын газар очихыг зөвшөөрч, кино студи, судалгааны байгууллагууд хэвийн ажиллаж эхэлжээ.

Мөн зургадугаар сарын 16-наас эхлэн шүдний эмнэлэг, номын сан, музей, амьтны хүрээлэнг нээж, спортын арга хэмжээнд оролцохыг зөвшөөрчээ. Харин зургадугаар сарын 23-наас эхлэн Москва хотын иргэд фитнест явах, хүүхдээ цэцэрлэгч явуулах, нийгмийн хамгааллын албан газрууд ажиллана. Олон нийтийн газар иргэд маск зүүж, бээлий өмсөх журмыг үргэлжлүүлэн мөрдөнө.

Эх сурвалж: THE TASS

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж