Д.Жаргалсайхан Гавьяат дасгалжуулагч боллоо | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Д.Жаргалсайхан Гавьяат дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан Гавьяат дасгалжуулагч боллоо

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Доржсүрэнгийн Жаргалсайхан өчигдөр /12.28/ буюу Монголын оюутан тамирчид Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойн баярын үер Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнууллаа.

Монголын оюутан тамирчид Универсиадад оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монголын үе үеийн оюутан тамирчид “Универсиад” наадмаас нийтдээ 7 спортын (чөлөөт бөх, жүдо, буудлага, шатар, самбо, бүстэй барилдаан, бокс) төрлөөс 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл бүгд 50 медаль хүртсэн түүхтэй. 1965 оноос хойш Универсиадад 50 жил оролцон энэ түүхэн ойн 2015 онд Универсиадын 50 дахь медалиа хүртсэн сайхан амжилт үзүүлсэн. Мөн давхардсан тоогоор спорт доторх багийн төрлийн тамирчид ороод 50 тамирчин Универсиадаас медаль хүртсэн гурван давхар 50-ын тоо бүхий сонин содон амжилт гаргажээ. Ялангуяа сүүлийн жилүүдийн оюутны спортын амжилт их өндөр байна.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан Монголын оюутны холбоог анх 1989 онд байгуулагдахад оюутан байжээ. Тэр үед Монголын оюутны холбоонд оюутны спортыг хариуцдаг байсан байна. Түүнээс хойш тэрбээр энэ холбоотойгоо 26 жил тасралтгүй явж иржээ. Анх 1993 онд Универсиад наадамд баг тамирчидаа ахлан оролцож байсан байна.

Д.Жаргалсайхан оюутны спортын сэдвээр “Багш болох оюутныг БТС-д дур сонирхолтой болгон төлөвшүүлэх нь” ОХУ-ын Томск хотноо 1999 онд Ph.Dдокторын зэрэг хамгаалжээ. Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2004 оноос, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байна.

Ч.БОЛОР

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

sport sonirhogch 2015-12-29 103.9.90.130

ene yu hiigeed avchivaa hajuu havirgaa mataj tagnaj muulaad uu esvel ashigiin munguuruu yu heniig dasgaljuulchivaa hugiin yumbee kkkk yostoi bandiin yumbee kkk

Баяр 2015-12-29 1.209.17.71

Баяр хүргэе. Сайн байна

zochin 2015-12-29 106.68.92.14

ene zaluud sportiin toloo oyutnii sportiin toloo setgelee zoriulsan ii h n toloo tor n shagnasan baih aa.sportiin ondor amjiltuud iheer gargahiin zeregtcee oyutnii sportiin tomoohon temtceenuudiin amjilt ene huntei ymar negen zuileer holbogdoh n unenii iluutei bizee. amjilt husie. mongoliin oyutnuud tiv delhiid iluu ih amjilt gargaarai

Олимпийн хорооныхон гэж 2015-12-29 106.252.132.49

Олимпийн хорооныхон атаархаж байна. Хулгайч энэ тэр гэж.

Зочин 2015-12-29 202.179.25.110

уг нь гавъяат зүтгэлтэн өгч болох бус уу дасгалжуулагч гэхээр нэг л хачин сонсогдоод бна

Зочин 2015-12-29 202.179.25.109

нарийн бичиг хүн яахлаараа гавъяат авдаг юм тэнэг *****

Хулгайч Жаргалсайхан 2015-12-29 202.179.28.150

хэхэхэ Хулгайн гавьяат гэ энэ Ерөнхийлөгч лав шагнал гардуулж байгаа харагдаагүй цаагуураа дандаа хулгай хийж явдаг хүний шагнал авах нь хүртэл хулгайн байх юм

Зочин 2015-12-29 59.153.113.100

ЗӨВ ШҮҮ

Бэсүдсаарал Дашдоржийн Рэнцэнтавхай 2015-12-29 202.126.91.100

Спортын Жагаадаа дахин баяр хүргье! News цэг эм ээнд баярлалаа бид 2ын зурагтай нийтлэл гарч ,гэхдээ МОХ 1989 онд байгуулагдаагүй, 89 онд бол Их дээд сургуулийн спортын холбоо гэдэг нь байх , МОХ 1942 онд байгуулагдсан байдаг юм, Яагаад? Яагаад гэвэл 1942 онд орчин цаг үеийн дээд боловсролын анхны институци болох улсдаа ганцхан университет гэдэг МУИС маань байгуулагджээ. Энийг би МОХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга байсан хүний хувьд хариуцлагатайгаар залруулж бна. Залуус маань , сэтгүүлч сурвалжлагчид та нар минь үүх түүхээ мэдэхгүй ,мэдэхгүй учраас хүндлэхгүй юун Эзэн чингисийн үе, дундад зуунын Монгол, 11 он , 21 он Коммунист монголын түүх энэхэн 90 оноос хойшихоо мэдэхгүй яаж юм бичнээ? МОХ нь Ардчилсан хувьсгалын нэг том хүч болж дахин сэргэсэн орчин үеийн оюутны хөдөлгөөний шинж төрхөөрөө эмхлэн байгуулагдсан нь 1990 оны 3-р сарын 2-3 нд хуралдсан МОХ-ны Онц 4-р бага хурал юм. Харин нэг хэсэг хүмүүс Оюутны холбоог 2000 онд байгуулсан шахуу юм ярьж явдаг юм бна билээ? Тэгээд МОХоор минь морь хийж бгд Эрдэнэсийн компанид, хотын газрын алба гээд өөхлөг газруудад орсныгоо он тоололын эх гээд бодчидог юм билээ кккк

Зураг дээрхи хар малгайтай хүн 2015-12-29 202.126.91.100

МОХ 1989 онд байгуулагдаагүй, 89 онд бол Их дээд сургуулийн спортын холбоо гэдэг нь байх , МОХ 1942 онд байгуулагдсан байдаг юм, Яагаад? Яагаад гэвэл 1942 онд орчин цаг үеийн дээд боловсролын анхны институци болох улсдаа ганцхан университет гэдэг МУИС маань байгуулагджээ. Харин нэг хэсэг хүмүүс Оюутны холбоог 2000 онд байгуулсан шахуу юм ярьж явдаг юм бна билээ?

Зочин 2015-12-29 202.131.226.86

ish huurhii ene amitny nasny muruudul biyelj ataa horsol ni jaal nanjij de zailuul.

Зочин 2015-12-29 112.167.177.20

Naad khun chini helekh estoi yamaa kheldeg baikhgui yu.

Зочин 2015-12-29 202.126.91.100

битгий худлаа хүн гутаагаад байгаарай мужу ***** минь Жагаад харин ч тийм зан харахтер байхгүй өдйи хүртэл ажлаа л хийгээд явсан хүн яасан ичдэггүй юм бэ? нүүрээ нуучихаад хүн гтгэж муучилж явдаг нэрээ нүүрээ ил гаргаад Фэйсбук твиттер дээр гараад наадхаа хуцаач чадахгүй дээ?

Зочин 2015-12-29 202.21.106.162

Сайн байна Жагаа. Бас чамайг шударга ёсны төлөө тэмцдэгт нь дэмждэг шүү!

Ntsag 2015-12-29 103.229.120.109

Жагаа бол маш ажилсаг хүн. Баяр хүргэе! Амжилт.

ZOCHIN 2015-12-29 122.201.24.85

Jagaad bayr hurgey ene soliotoi rentsentabhai odoo yu be uls turii n alialagch

Сайн 2015-12-29 106.252.132.49

Болж дээ. Сайн байна