Д.Жаргалсайхан Гавьяат дасгалжуулагч боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Д.Жаргалсайхан Гавьяат дасгалжуулагч боллоо

Монголын оюутны спортын холбооны Ерөнхий нарийн бичгийн дарга Доржсүрэнгийн Жаргалсайхан өчигдөр /12.28/ буюу Монголын оюутан тамирчид Универсиад наадамд оролцсоны 50 жилийн ойн баярын үер Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч цолоор шагнууллаа.

Монголын оюутан тамирчид Универсиадад оролцсоны 50 жилийн ой энэ онд тохиож байгаа билээ. Монголын үе үеийн оюутан тамирчид “Универсиад” наадмаас нийтдээ 7 спортын (чөлөөт бөх, жүдо, буудлага, шатар, самбо, бүстэй барилдаан, бокс) төрлөөс 11 алт, 14 мөнгө, 25 хүрэл бүгд 50 медаль хүртсэн түүхтэй. 1965 оноос хойш Универсиадад 50 жил оролцон энэ түүхэн ойн 2015 онд Универсиадын 50 дахь медалиа хүртсэн сайхан амжилт үзүүлсэн. Мөн давхардсан тоогоор спорт доторх багийн төрлийн тамирчид ороод 50 тамирчин Универсиадаас медаль хүртсэн гурван давхар 50-ын тоо бүхий сонин содон амжилт гаргажээ. Ялангуяа сүүлийн жилүүдийн оюутны спортын амжилт их өндөр байна.

Монгол Улсын Гавьяат дасгалжуулагч Доржсүрэнгийн Жаргалсайхан Монголын оюутны холбоог анх 1989 онд байгуулагдахад оюутан байжээ. Тэр үед Монголын оюутны холбоонд оюутны спортыг хариуцдаг байсан байна. Түүнээс хойш тэрбээр энэ холбоотойгоо 26 жил тасралтгүй явж иржээ. Анх 1993 онд Универсиад наадамд баг тамирчидаа ахлан оролцож байсан байна.

Д.Жаргалсайхан оюутны спортын сэдвээр “Багш болох оюутныг БТС-д дур сонирхолтой болгон төлөвшүүлэх нь” ОХУ-ын Томск хотноо 1999 онд Ph.Dдокторын зэрэг хамгаалжээ. Азийн оюутны спортын холбооны Гүйцэтгэх хорооны гишүүнээр 2004 оноос, ОУОСХ-ны хяналтын хорооны гишүүнээр 2007 оноос хойш сонгогдон ажиллаж байна.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж