Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ | News.MN

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

Түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь шийдэмгий алхам байсан гэж олон улсын судлаачид дүгнэжээ

“Цэвэр агаартай хот” олон улсын эрдэм шинжилгээний хурал болж байна. Энэхүү хурлын гол зорилго нь нийслэл хотыг цэвэр агаартай, эрүүл аюулгүй орчинтой хот болгох, агаар, хөрсний бохирдлын эх үүсвэрийг судлан тогтоох, хүний эрүүл мэндэд учирч буй сөрөг нөлөөллийг бууруулах, дэвшилтэт техник технологийг нэвтрүүлэх, хэрэгжүүлж буй асуудлыг хэлэлцэх, эрдэм шинжилгээний судалгаа, шинжлэх ухаанд суурилсан бодлого, хөтөлбөрийг боловсруулахад чиглэсэн зөвлөмж гаргахад оршиж байгаа юм.

Тус хурлыг нийслэлийн ЗДТГ, Шинжлэх ухааны академи, АШУИСургуулийн Нийгмийн Эрүүл Мэндийн Сургууль хамтран зохион байгуулж байгаа юм. Хуралд дотоодын болон олон улсын 30 гаруй эрдэмтэн судлаачид илтгэл хэлэлцүүлж байна.

Нийслэлийн Засаг даргын Агаар, орчны бохирдол  хариуцсан орлогч дарга Д.Мөнхжаргал 2019 онд бид агаарын бохирдлыг амжилттай даван тууллаа. Гэр хороолол нийт бохирдлын 80 хувийг бүрдүүлдэг. Агаар орчны бохирдлыг бууруулахын тулд сайжруулах түлшний үйлдвэрүүд байгуулан, түүхэн үр дүнд хүрлээ. Мөн зүүн бүсийн гэр хорооллын айлуудыг сайжруулсан түлшээр хангах, хоёр дахь үйлдвэрийг барьж байна. Түүхий нүүрсний хэрэглээг бодитоор бууруулан, цахилгаан хийн халаагуурыг хэрэглээнд нэвтрүүллээ. Цаашид хөрсний бохирдлыг бууруулах чиглэлд анхаарч ажиллах шаардлагатай байна. Эрдэмтэн судлаачдын санал санаачлагыг энэ хурлаар сонсож Нийслэлээс гаргах бодлогод тусгах гээд олон талын ач холбогдолтой. Гадны эрдэмтэн судлаачид түүхий нүүрсний хэрэглээг зогсоосон нь  шийдэмгий алхам байсан гэж дүгнэж байна.

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс

 

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
8
ЗөвЗөв
4
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-17 66.181.170.73

олон гэр бүл олон гэмгүй бяцхан үрсийн амины үнэтэй шахмал түлш дээ. түлшний чанарыг сайжруулах тэл дээр ажиллах хэрэгтэй одоо уг нь сонгууль гэж явахаар түлшийн захирал дарга даамалууд ЗГ хамтраад ажлын хэсэг байгуулаад түлшний чанараа яаж сайжруулах тал даар ажиллах хэрэгтэй юмсан. түүнээс биш хүн угаартаж үхэнгүүт байдаг л зүйл мэт биеэ өмөөрөөд сууж байж таарахгүй л баймаар юм. хүний ёс зүй гэдэг юмыг энэ улс төрчид хурган дарга нараас асуугаад амны гарз биз дээ. ум маны бад ми хум .

Avatar

цэцэг 2020-06-17 66.181.188.96

айлын яндангаас гарах нүүрсний утаа, машины яндангаас гарах утаа хоёрын аль нь хортой вэ гэвэл машины яндангаас гарч байгаа утаа асар их хортой .

Avatar

цэцэг 2020-06-17 66.181.188.96

олон улсын судалаачид газар дээр нь ирж үзээгүй байх манай судалаачид бол анхнаас нь судалаагүй мөнгө харж л хийсэн ажил үйлдвэрээс гарч байгаа хар тортог утаанаасаа их гарч ойр орчимыг салхи гарвал хаа сайгүй элс шиг ширхэгтэй хар тортогоор хучиж байна .хавар том том ширхэгтэй цас орсон цасны өнгө хар саарал байсан ер нь цасны өнгө их хэмжээргээр хувирсан байна лээ .ямарч бодлоггүй баруун зүүн талаар ийм их хар тортог гаргадаг үйлдвэр барьж байгаа нь лав сайн биш .

Avatar

зочин 2020-06-17 202.131.225.150

түүхий нүүрсийг хорьсон нь сайн ажил болсон. нүүрсний хольцтой биет шатаж байгаа учраас нэг тодорхой түвшинд хүрээд зогсох байх. энэ аргаар бүр утаагүй болно гэж байхгүй. Нөгөө талаас нь харахад хаанаас гарч байгаа нь мэдэгдэхгүй маш их мөнгөөр ямарч тооцоогүй, бизнес төлөвлөгөө, ТЭЗҮ-гүй үйлдвэрүүд бариад байгаа нь дарга нарын мөнгө угаах бас нэг сайхан нүх гарч ирж дээ гэж ойлгогдоод байгаа. Коммунистууд өөрт ашиггүйгээр түмний ажил хийнэ гэж байдаггүй. дараа нь шорон дүүргэх вий дээ.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж