Пёньян Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Пёньян Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

Пёньян Сөүлтэй хэлэлцээ хийхээс татгалзжээ

Хоёр Солонгос 2018 онд хоорондоо шууд холбогдож байхаар тохиролцож, Пёньян нь холбооны оффисоо хилийн Каэсонг хотод байгуулж байсан. Гэвч өчигдөр (2020.6.16) Хойд Солонгосын талаас тус оффисыг дэлбэлснээр Сөүлтэй ямар ч харилцаагүй болжээ. Үүнээс хэдхэн хоногийн өмнө Хойд Солонгосын удирдагчийн дүү охин Ким Ёо Жон Өмнөд Солонгосын талаас хүнс, ухуулах хуудсыг үргэлжлүүлэн илгээсээр байвал цэргийн дайралт хийхийг анхааруулж байв.

Сөүлээс өнөөдөр (2020.6.17) хурцадмал байдлыг намжааж, яриа хэлэлцээ хийх санал тавьсан ч Хойд Солонгосын тал татгалзжээ. Өмнөд Солонгосын Ерөнхийлөгч Мун Жэ Ин нь үндэсний аюулгүй байдлын лөвлөх Чун Еуй Ён, Тагнуулын газрын дарга Со Хун нарыг Пёньян руу илгээж, хэлэлцээ хийх санал тавьсан байна. Гэвч Хойд Солонгосын тал саналаас эрс татгалзжээ. Ким Ёо Жон хэлэхдээ “Бид ямар ч хүндлэлгүй, шударга бус саналаас татгалзаж байна” хэмээн мэдэгджээ.

Өмнө нь Өмнөд Солонгосын Засгийн газраас Пёньян руу ухуулах хуудас илгээсэн идэвхтнүүдэд хоёр орны харилцааг муудтгасан шалтгаанаар хуулийн хариуцлага хүлээлгэхээ мэдэгдсэн юм. Түүнчлэн цэргүүдийг хилийн бүсүүдэд илгээн ухуулах хуудас тараах ажлыг таслан зогсоохыг үүрэг болгожээ.

Эх сурвалж: THE TELEGRAPH

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ТэнэглэлТэнэглэл
1
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж