Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний баярын өдөрт зориулж Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг мэндчилгээ дэвшүүллээ

Эрхэм хүндэт ард иргэд ээ,

Монголчууд бид 104 жилийн өмнөх энэ өдөр, цагаагчин гахай жилийн өвлийн дунд сарын шинийн 9-нд төр улсын бүх бодлого, үйл ажиллагаагаа Манж Чин гүрнээс тусгаарлан сэргээж байгаагаа зарласан билээ. 1911 оны 12 дугаар сарын 29-ний энэ өдөр төрийн их ёслолыг гүйцэтгэн VIII Богд Жавзандамба хутагтыг Монгол Улсын хаанд өргөмжилж, таван яамнаас бүрдсэн Монгол Улсын Засгийн газрыг байгуулжээ. Монголчуудын үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолд үнэтэй хувь нэмрээ оруулсан 1911 оны энэхүү хувьсгал нь манай ард түмний XX зуунд хийсэн гурван том хувьсгалын анхдагч байсан бөгөөд өнөөдөр энэ их баярыг бид гүн гүнзгий ач холбогдлоор нь, шинэлэг утга агуулгаар нь тав дахь жилдээ тэмдэглэж байна. 104 жилийн өмнө эрх чөлөөгөө батлан тунхагласан Монгол орон өнөөдөр хүний эрх, эрх чөлөөг дээдэлсэн, хөгжил дэвшил, бизнесийн өргөн боломжтой, гэгээлэг ирээдүйтэй улс болон хөгжиж байна. Өвөг дээдсийнхээ өнөөдрийн бидэнд өвлүүлэн үлдээсэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг улам бүр батжуулан хөгжүүлэх нь Монгол хүн бүрийн, тэр дундаа манай Шийдлийн Засгийн газрын эрхэм үүрэг, зорилго билээ.

Ард иргэд ээ,

Манай Засгийн газар улс төр, санхүү, хөрөнгө оруулалтын ихээхэн хүндрэлтэй нөхцөлд нэг жил гаруй хугацаанд ажиллаж байна. Бидэнд энэ хугацаанд шийдсэн зүйл ч багагүй байна. Бид юуны өмнө төсвийн реформоо хийж чадлаа. Хавтгайрсан нийгмийн халамжийг хэрэгтэй хүнд нь хаяглах бодлогоо хэрэгжүүллээ. Монгол Улс бизнест эргэн ирснээ зарлаж, “Оюу толгой”-н гүний уурхайн бүтээн байгуулалтын 4.4 тэрбум долларын хөрөнгө оруулалтаа шийдвэрлэлээ. Эрчим хүч, замын салбарын сүүлийн 3 жилийн бүтээн байгуулалт өнгөрсөн 25 жилийн нийлбэрээс хол давж гарлаа. Мал сүргийн тоо толгой 56 саяд хүрлээ. Алс хязгаар нутгуудад түлш шатахууны үнэ нийслэлтэй ойролцоо үнэд шилжиж буурлаа. Далд эдийн засгийг ил гаргаж эргэлтэд оруулах бодлого амжилттай хэрэгжиж шинээр 8 их наяд төгрөгийн хөрөнгө, татварын орлого бүртгэгдлээ.

Хийж гүйцэтгэсэн ажлаас гадна бидэнд шийдэж, шийдвэрлэх зүйл ч цөөнгүй байна. Оюу толгойн араас Таван толгой, Гацуурт, Цагаан суварга зэрэг стратегийн орд газруудаа бүтэн эргэлтэд оруулна. Үлдэж буй 6 аймгаа хатуу хучилттай замаар холбох ажлаа дуусгана. Төмөр зам, хурдны замаа тавьж эхэлнэ. Эгийн голын усан цахилгаан станц, Багануур, Бөөрөлжүүт, Таван толгойн цахилгаан станц, аймгийн дулааны станцуудын бүтээн байгуулалтын ажлуудаа эхлүүлнэ. Мах, гурил буудай, арьс ширний чиглэлээр хэрэглэгчээ, малчдаа, хүмүүсээ дэмжсэн бодлого хэрэгжүүлнэ. Биднийг шил шилээ дарсан олон ажил, асуудал, сорилт хүлээж байна.

Улс орон, ирээдүй хойчийнхоо төлөө хийх бидний энэхүү зүтгэл зөвхөн иргэд, олон түмэн та бүхнийхээ дэмжлэгтэйгээр бодит ажил хэрэг болох билээ.

Иймээс угтан ирж буй 2016 онд эх орон, элэг нэгт монголчууд бид эв нэгдэлтэй, эрч хүчтэй байж,эрхэлсэн ажилдаа амжилт бүтээл дүүрэн, эрүүл энх, аз жаргалтай байхын ерөөлийг өргөн дэвшүүлье. Та бүхэн шинэ оноо сайхан угтаарай.

Монгол орныг минь мөнх хөх тэнгэр нь үргэлж ивээж байх болтугай.

ЭХ СУРВАЛЖ: WWW.ZASAG.MN

 

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

oogii 2015-12-29 49.0.185.223

vxeesei

Зочин. 2015-12-29 103.229.122.162

Ч.Сайханбилэг ээ чиний засгийн газрын гишуудээ танхимын зарчимаар зохион байгуулж чадахгуй байгаагаас Л.Пурэвсурэн сайд чинь хорш орнуудын харилцаанд сэв суухаар, Гадаад хэргийн сайдад баймгуй янз бурийн мэдээлэл хийсэн байдал, чиний засгийн газрын гишуун Г.Шийлэгдамба чинь газар дээрээ авилга авч АТГ-т шалгагдаж байгаа байдал, Г.Шийлэгдамба сайд чинь ажлаасаа чолоологдох хусэлтээ 11 дугээр сарын 10-д гаргасан байхад тэр дариуд нь УИХ-д танилцуулж шийдвэрлуулэхийн оронд гацаагаад байгаа байдал, засгийн газраа бурдуулэхийн тулд засаг хамтарч байгуулсан"Шударга ес" эвсэлтэйгээ ажиллахын оронд эвсэлийн доторх МАХН-тай элдэв наймаа ярьж Н.Энхбаярыг шадар сайд, Ц.Оюунбаатарыг ЭМС-ийн сайд болгохоор тохирчихоод дараа нь тохиролцооноосоо буцаж улс торч хунд баймгуй эвгуй зан гаргаж нам эвсэлийнхээ нэр хундийг унагаасан байдал, танай засгын газрын орны хэмжээгээр татварын орлого тасрахаар, зардлаа багасгаж, татварын баазаа нэмэгдуулдэг эдийн засгийн энгийн уйлдлыг мэдэхгуй, гаднаас зээл авч тосвийн алдагдлалыг нохох буруу бодлого баримталж, улс орны орийн таазыг хэтруулж, улс орны тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бурэн бутэн байдал, ундэсний аюулгуй байдалд аюул занал учруулах хэмжээнд хурсэн зэрэг нь таныг ажлаас чинь оорчлохоос оор арга замгуй юм байна. Тэгэхээр та улс орныхоо эрх ашиг, засгийн газрынхаа цаашдын ажлыг бодоод иргэний зориг гаргаж хусэлтээрээ ажлаа хулээлгээд огоод сайн байна.

АРД 2015-12-29 68.100.195.95

1911 оны 12 сарын 29 болоод 1911 оны үйл явдал үйл явдал яагаад бидэнд хамаагүйг энд тайлбарлая. Энэ миний аль 8-9 жилийн өмнө бичиж байсан сэтгэгдэл. Түүх түүхээрээ үлддэг юм аа, балайбартангууд аа, дан ганц тайван, хятад, японы архив биш өөрийн монголынхоо, оросын мөн барууны архивийг нэг ч гэсэн удаа сөхөж үзээч ээ л гэж хэлье........ bi usa-s hooloigoo suutul hasgiraad 8 jil bolloo, 1911 ond undesnii erkh chuluunii huvisgal l gej yarih yum, bid eriin saindaa manjiig tulhej unagaagui shuu dee, harin hyataduud l manjiig zasgiin gazriig tulhen unagaasan, tegeed ch 1911 onii tuhain ueiin zasgiin gazriig delhii deer dan gants tuvd l huleen zuvshuursun tuuhtei. yag unendee nariin avch uzeh yum bol 1911 onii bolchimgui ene uildliig bid 79 jiliin daraa buyu 1990 ond yag adilhan davtsan tuuhtei yum. Er ni ene 1911 onii sain tootsooloogui alhmuud ni uuruu Mongol ulsad maani gai l bolson tuuhtei yum shuu dee, ingesneeree bid uvur Mongoliig mun tsaashlaad tuva-g aldah undes suuriig tavisan yum, naad tembuu yarandaa barigdsan ***** Bogd-g barag baatar, orgodol tenuulch baron ungerniig narma Mongoliig baiguulah bsan meteer bicheed bgaa garuud bol dan gadaadiin ali neg ulsiin surgaltiin tetgeleg amijirgaanii eh uusver olj avahiin uuriiguu eh ornoo, uzel bodloo hudaldsan garuud bdag yum, shinjleh uhaanii akademi, bas olon uls sudlaliin hurelend sumtai garuud duuren bna. 1921 onii tuuhiig zohiolloo l geh, yag unendeee bol ter ni dotor zohioson barag bhgui gej helj bno, eliirel balairliig undeslegch baabar , sagsuu har sosorbaram tuuhch urangoo, batsaikhan metiin gadniihand biee unelj amidardag erguu garuud bur soliorliin shatandaa orchihson bna.tedend sudlaad notolson yum yuu ch bhgui , dan taivan, china-n arhiviin barimt l bii, terniig 100 % unen gej notolson yum yuu ch bhgui... Mongol uls odoo yag 21 on shig tembuu, doh-nd barigdlaa, ard tumniig hoorond ni taltsuulj Mongol ulsiin hugjil devshliig uhraahaa boliooch ee gej helmeer bna…

Зочин 2015-12-29 202.126.91.103

yor ni bol 12 sariin 29 n bol xyatad manjiin toriig unagasan bayar shuu dee.mongolchuudad unendee xamaa bxgui.ter xuchirxeg manj ulsiig bogdiin udirdsan xeden tembuutei lam nar darsan gevel unexeer olon ulsiin onigoo shuu.ene bol zugeer 1921 onii ardiin xuvisgaliig uneguiduulex gesen AH iin neg erguu sanaa

зочин 2015-12-29 43.242.242.59

энэ өдөр бидний тусгаар тогтонолын өдөр.түүхээ хүндэлье ард олоон.бид оросынх(буриад)аль эсвэл хятадынх(өвөр монгол) шиг байсан бол төр засагаа загнаж,хараах байтугай л байх байсан байх.тиймд хэрүүлтэй,уруултай,адаатай,алдаагүй засагтай тусгаар улс байж байгаадаа өвөг дээдэсдээ баярлаж явъяа ард олоон.тэр гарсан адааг засаж болох боломж бидэнд хэзээ ч байж байна.

МОНГОЛ 2015-12-29 124.158.74.119

ЭНЭ БИД 2 УГААСАА АЖИЛ ТӨРӨЛ ХИЙЖ ҮЗЭЭГҮЙ ГАНЦ ХИЙСЭН ЮМ НЬ СОЛОНГОСЧУУДТАЙ НИЙЛЖ ЦАХИЛГААН ХОЛБОО КОМПАНИЙГ ДАМПУУРАЛСАН ХӨРӨНГИЙГ ИДСЭН БАРИМТ Л БАЙХ ШИВ ДЭЭ. ЭНИЙГ АРДЧИЛАГСАД ХАВ ДАРСАН

Ард түмэн чинь гуйланчлалд нэвширээд байна 2015-12-29 183.81.171.135

Та нар өөрсдөө том ярьж том том бэлжээд таргалаад хоолондоо хахаж цацааад байхад ард түмэн чинь массаараа гуйланчлалд нэвширээд онц ноцтой гэмт хэргүүд ар араасаа гарч тусгаар тогтнол, аюулгүй байдал суларсаар байна. Ахиад ямар ч аюултай гэмт хэргүүд гарч, ард түмэн хохирохыг таашгүй. Чадамжгүй, боловсон хүчин муу, хүмүүжлийн доголдолтой хүмүүс төрд яасан ч гарч болохгүй.

АХАХАХА 2015-12-29 202.179.10.150

Эрүүл мэндээ сайдтай болгож чадахгүй байж хоосон хуурай мэндчилгээгээр бид ханиадаа дарах бишдээ,ичмээр зовмоор юм

Bi 2015-12-29 103.9.88.18

Eruul bat orshog