Энэтхэг, БНХАУ-ын хил дээрх мөргөлдөөнд Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдлээ | News.MN

Энэтхэг, БНХАУ-ын хил дээрх мөргөлдөөнд Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдлээ

Энэтхэг, БНХАУ-ын хил дээрх мөргөлдөөнд Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдлээ

Энэтхэг, БНХАУ-ын хил дээрх мөргөлдөөнд Энэтхэгийн 20 цэрэг амь үрэгдлээ

Бээжин, Шинэ Дели аль аль нь “манайх” хэмээдэг Кашмирын Галван хөндийд Энэтхэг, БНХАУ-ын цэргүүд хоорондоо байлдаж, Энэтхэгийн дор хаяж 20 цэрэг амь үрэгдлээ хэмээн Энэтхэгийн арми мэдээлжээ. Харин БНХАУ-ын талаас энэ талаар ямар ч тайлбар хийгээгүй байна.

Энэтхэгийн арми анх мөргөлдөөнд нэг офицер, хоёр цэрэг амь үрэгдсэн гэж мэдээлсэн ч удалгүй хүнд шархадсан гэх 17 цэрэг нас барсан талаар нэмж мэдээлжээ. Энэтхэгийн хэвлэлүүдээр тус мөргөлдөөнд Хятадын ардын чөлөөлөх армийн 43 орчим цэрэг амь үрэгдсэн, хүнд шархадсан хэмээн мэдээлж байгаа ч БНХАУ-ын талаас хараахан мэдээлэл өгөөгүй байна.

Харин БНХАУ-ын "Глобал Таймс" сонины эрхлэгч Ху Шижин өөрийн твиттер хуудастаа “БНХАУ-ын тал хоёр орны хүмүүсийг төөрөгдүүлэхийг хүсэхгүй байна. Би энэтхэгчүүдэд хандаж хэлье. Болсон үйл явдлаас болж Хятадыг хүчгүй гэж битгий эндүүрээрэй. Хятад элдэв мөргөлдөөн хүсэхгүй байгаа. Гэхдээ бас айхгүй байна” хэмээн жиргэжээ.

Харин Энэтхэгийн Гадаад хэргийн сайд “БНХАУ-ын тал тохиролцоогоо дагасан бол хоёр тал ийм их хохирол амсахгүй байх байлаа. Энэ мөргөлдөөн Хятадын цэргүүд хүрээгээ тэлж, давшихаар оролдсоноос болсон” хэмээн хэлжээ.

Тус маргаантай газрыг энэтхэгчүүд зүүн Ладах хэмээн нэрлэдэг бол хятадууд Аксай Чин хэмээдэг аж. 1947 онд тусгаар тогтнолоо зарласны дараа тус газар Энэтхэгийн Кашмир мужийн нэгэн хэсэг хэмээгдэж байсан юм. Гэвч өдгөө энэ газар нь Хятадаас гадна Пакистантай бас маргаан үүсгэж байгаа юм.

Тус хэсэгт хэд хэдэн стратегийн ач холбогдол бүхий уулын гарц, Шиньжян, Төвөдийг холбосон хурдны замтай. 1962 онд Энэтхэг тус хэсгийг эзэлж авахаар оролдсон ч сар үргэлжилсэн дайн Хятадын ялалтаар дуусч байжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
5
ХарамсалтайХарамсалтай
3
ХахаХаха
2
ЗөвЗөв
1
БурууБуруу
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
Баярлалаа!

Холбоотой мэдээ

7 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Хятад баас 2020-06-17 202.126.90.87

Хятад бааснууд сөнө

Avatar

Зочин 2020-06-17 103.229.120.67

Хидадыгаа дэмжсэн нь дээр байлгvй дээ. Би ч хершее дэмжин ээ!

Avatar

Заагч 2020-06-17 202.179.31.252

Хог хятадыг хусаад өг шалз шиг гишгээд өг индийчүүд минь та нарт амжилт ялалтын төлөө урагшаа Энэтхэг минь.

Avatar

Ajaa taij 2020-06-17 202.9.46.240

Zunii delger tsagaar jaahan baildaad av. Yahav yahav. Hun ni hetiidsen 2 guren heden eh etsgiin nulimas ursgaj l baig.

Avatar

Зочин 2020-06-17 66.181.161.26

Энэтхэгийг дэмжиж байна. Хятадууд угаасаа өөдгүй зантайг нь мэддэг болохоор итгэхгүй байна.

Avatar

123456 2020-06-17 49.0.212.249

Эсэргүүцэж байна, Энэтхэгийн зөв, Xятадын буруу

Avatar

Зочин 2020-06-17 66.181.170.73

Хятад новшнуудыг а**х хэрэгтэй. Энэтхэг бол бидний оюун санааны анд шашин нэгт нөхөд минь. Энэтхэгийн армид амжилт хүсье. Хятадуудад нэг л буулт хийвэл манайх шиг гөлөг болно. Манайх одоо эх орондоо далай ламыг ч авчрах эрхгүйгээр хятадын эдийн засгаас хамааралтай хятадын эрлийзүүдээр дүүрсэн МАН намаар удирдуулсан чацага болсон.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж