Талбайн теннисний нээлттэй тэмцээн болж байна

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Талбайн теннисний нээлттэй тэмцээн болж байна

Талбайн теннисний “Тэнгэрийн хишиг опен” тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах Монголын Англи сургуулийн (хуучнаар “Эрэл" сургууль) биеийн тамирын зааланд болж байна. Энэ жил 7 дахь удаагаа болж буй тус тэмцээн өсвөр, сонирхогч, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд болж буй. Энэ сарын 26-ны өдөр сонирхогч болон ахмад насны ангилалаар эхэлсэн тус тэмцээн өнөөдөр 13-15 нас, насанд хүрэгчдийн ангилалд үргэлжлэн явагдаж байна.

"Тэнгэрийн хишиг опен" тэмцээн маргааш өсвөрийн 8, 10, 12 хүртэлх насны ангилалд болж өндөрлөх юм.

Тэмцээний хуваарь:

XII.29 Мягмар

  • Насанд хүрэгчид болон 13-15 насны ангилал

XII.30 Лхагва

  • 8, 10, 12 хүртэлх насны ангилалд тус тус болно.

Ч.БОЛ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж