Талбайн теннисний “Тэнгэрийн хишиг опен” тэмцээн Баянзүрх дүүрэгт байрлах Монголын Англи сургуулийн (хуучнаар “Эрэл" сургууль) биеийн тамирын зааланд болж байна. Энэ жил 7 дахь удаагаа болж буй тус тэмцээн өсвөр, сонирхогч, насанд хүрэгчид болон ахмадын ангилалд болж буй. Энэ сарын 26-ны өдөр сонирхогч болон ахмад насны ангилалаар эхэлсэн тус тэмцээн өнөөдөр 13-15 нас, насанд хүрэгчдийн ангилалд үргэлжлэн явагдаж байна.
"Тэнгэрийн хишиг опен" тэмцээн маргааш өсвөрийн 8, 10, 12 хүртэлх насны ангилалд болж өндөрлөх юм.
Тэмцээний хуваарь:
XII.29 Мягмар
- Насанд хүрэгчид болон 13-15 насны ангилал
XII.30 Лхагва
- 8, 10, 12 хүртэлх насны ангилалд тус тус болно.
Ч.БОЛ