Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулаарай

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Хүүхдийн мөнгийг хүүхдийнхээ ирээдүйд зориулаарай

Хүүхэд бүр багадаа хамгийн амар байдаг. Харин тэд өсөж томрох тусмаа олон бяцхан асуудлын эзэд болж эхэлдэг ч бидэнд үргэлж л аз жаргалыг бэлэглэж байдаг. Өдрөөс өдөрт өсөн торниж байгаа хүүхдийнхээ ирээдүйд зайлшгүй хийх ёстой зүйлийн нэг бол хуримтлал.

Хүн бүхэн өөрийнхөө үр хүүхдийг мэдлэг боловсролтой, зөв хүмүүжилтэй сайн хүн болгох өсгөх зорилготой. Харин тэд ирээдүйд өөрийнхөө хүссэн мэдлэг боловсролыг эзэмшихэд тэдэнд хамгийн их тулгарах зүйл бол санхүүгийн асуудал. Тэр үед та өр тавьж биш, өнөөдөр улсаас өгч байгаа хүүхдийн мөнгөний тодорхой хувь, эсвэл төрсөн өдрийн бэлгэний мөнгө, шинэ жилийн гацуур модыг мялаасан ах эгчийн мөнгө, сар шинийн баяр болон үсний найраар өвөө эмээгийн өгсөн мөнгийг нь хуримтлал болгож хэвшээрэй.

Дэлхийн олон улс орнууд хүүхдийн тэтгэмжийн системийг нэвтрүүлсэн байдаг ба үүнийг тэд бэлэн мөнгөөр болон татварын хөнгөлөлт хэлбэрээр шийддэг. Манай улсын хувьд бэлэн мөнгө хэлбэрээр арилжааны банкуудаар дамжуулан бүх хүүхдэд 30,000 төгрөг олгодог. Харин Коронавирусийн хямралыг даван туулахад чиглэгдсэн багц арга хэмжээний хүрээнд Монгол Улсын Засгийн Газраас хүүхэд бүрд зургаан сарын хугацаанд сар бүр 100 мянган төгрөг олгохоор болсон. Энэ бол бага мөнгө биш. Тэгвэл өдрөөс өдөр өссөн торниж буй хүүхдийнхээ ирээдүйн төлөө энэ мөнгийг та хуримтлал болгож эхэлсэн үү?

Хуримтлалыг хамгийн найдвартай бөгөөд өгөөжтэй хадгалах боломж бол “Банк”. Тэгвэл Капитрон банкнаас тухайн жилийнхээ зарласан хамгийн өндөр хүүгээр “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламжийг нээж байна. Та нэг л удаа банкид ирж хадгаламж нээж, орлого бүрийнхээ тодорхой хувийг хүүхдийнхээ хадгаламжинд хийх боломжийг олгож байна. Хэрвээ та хүүхдийнхөө мөнгийг Капитрон банкаар авдаг бол хуримтлалын дансыг нь нээгээрэй гэж зөвлөмөөр байна. Капитрон банкны “Мөрөөдөл” хүүхдийн хадгаламж таны хүүхдийн мөнгийг жилийн 14.0%-ийн хүүгээр өсгөн арвижуулах болно. Хүүхдийн мөнгийг хүүхдэдээ зориулаарай.

Капитрон банк – Ухаалаг ирээдүйн зүгт

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
2
ХөөрхөнХөөрхөн
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж