Германд Байерн Мюнхен багийг барах баг алга

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Германд Байерн Мюнхен багийг барах баг алга

Германд Байерн Мюнхен багийг барах баг алга

Германы хөлбөмбөгийн Бундеслигийн аварга баг өчигдөр (2020.06.16) тодорчээ. 2019-2020 оны Бундеслигийн аваргаар Байерн Мюнхен баг тодорч, лигтээ найм дараалан аваргалж, нийт 29 удаа Германы хөлбөмбөгийн дээд лигт түрүүллээ. Тэд 31-р тойргийн тоглолтоо Вердер Бремен багийн талбайд зочлон тоглож, 1-0 гэсэн харьцаатай хожин лигтээ 11 дараалж хожсон үзүүлэлттэй байна.

Тоглолтын цорын ганц гоолыг нэгдүгээр үеийн 43 дахь минутад Польш "гоолын машин" Роберт Левандовски оруулж, баг нь Германы хөлбөмбөгт босоо гэдгээ харууллаа. Мөн Роберт Левандовски энэ улиралд Бундеслигт 32 тоглолт хийхдээ 31 гоол оруулж, мэргэн буучдын жагсаалтыг итгэл төгс тэргүүлж байна.

Хэрвээ Роберт Левандовски дахин ганц л гоол оруулвал, 2016-2017 оны улиралд Боруссиа Дортмунд багийн Габон довтлогч Пьер-Эмерик Обамеянгийн тогтоож байсан Бундеслигт нэг улирлын дотор хамгийн олон гоол оруулсан гадаад тоглогч гэх алдрыг нь булаах болно.

Тоглолтын хоёрдугаар үеийн 79 дэх минутад канад залуу авьяастан Альфонсо Дэвис улаан хуудас хүртэн талбайг чөлөөлжээ. Тэрбээр энэхүү тоглолтод нэгэн өвөрмөц амжилтын эзэн болсон бөгөөд тус тоглолтод 36.51 км/цагийн хурдтай гүйж, Бундеслигийн дээд амжилтыг тогтоосон байна.

Байерн Мюнхен баг ардаа яваа Боруссиа Дортмунд багаас даруй 10 оноогоор тасарч,
гурван тойргийн өмнө аварга авах болзлоо хангалаа

Тэд Германы Бундеслигт түрүүлэхээс гадна Германы хөлбөмбөгийн холбооны цомын шигшээ шатанд Байер Леверкузен багтай учраа таараад байгаа бол УЕФА Аваргуудын лиг хасагдах шатанд Английн Челси багтай таараад байгаа билээ. Хэрэв Ханс-Дитер Фликийн залуус үлдсэн хоёр тэмцээндээ бүрэн бүрэлдэхүүнээрээ амжилттай тоглож чадвал гурван гол тэмцээндээ аварга болох боломж тэдний өмнө нээлттэй байна. Хамгийн сүүлд 2012-2013 оны улиралд домогт Юпп Хайнкесийн удирдлага дор Байерн Мюнхен баг дийлдэшгүй байж, бүхий л томоохон тэмцээнүүдэд түрүүлж байлаа.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
7
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж