Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загас барих гээд усанд осолджээ | News.MN

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загас барих гээд усанд осолджээ

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загас барих гээд усанд осолджээ

Сэрэмжлүүлэг: Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ загас барих гээд усанд осолджээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын “Энхтал” гэдэг газар (аймгийн төвөөс баруун хойд зүгт 30 км-т) “Орхон” голд хүн осолдсон тухай дуудлага 2020.06.16-ны өдрийн 14:03 цагт тус аймгийн Онцгой байдлын албанд ирсэн байна.

Тус дуудлагын дагуу Дархан-Уул аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх, аврах бүлгийн алба хаагчид 30 км замыг туулан 15:50 цагт очиход Сэлэнгэ аймгийн Зүүнбүрэн сумын “Бага нуга” гэдэг газар иргэн Б /50 настай, эрэгтэй, нийслэлийн Хан-Уул дүүрийн иргэн/ согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ загас барихаар голын усанд орж осолджээ.

Тухайн газарт гурван удаагийн шумбалт хийж, осолдсон газраас 12 км-т завьтай голын эрэг дагуу самнаж, үр дүнд хүрээгүй тул түр зогсоож 2020.06.17-ны өдрийн 07:00 цагт эрэн хайх ажиллагааг дахин эхлүүлсэн байна.

Иймд Онцгой байдлын ерөнхий газраас иргэдэд:

-Гол, мөрөн нуурын ойролцоо амарч зугаалахдаа сонор, сэрэмжтэй байх,

-Гэр бүл найз нөхөд, хамт олноороо амралт зугаалгаар явахдаа нэгдсэн зохион байгуулалттай, нэгнийгээ бүртгэдэг байх,

-Хүүхдийг гол усны эрэг дагуу явуулж, тоглуулахгүй байх, хүүхдэд тавих хараа, хяналтаа сайжруулах,

-Согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ гол усанд орохгүй байх,

-Баталгаатай гүүр, гарам, гарцтай газраар автомашинтай зорчиж гол, усны ослоос урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ХахаХаха
1
ХарамсалтайХарамсалтай
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж