ЭМЯ: 15 настай сурагч эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

COVID-19

ЭМЯ: 15 настай сурагч эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа

ЭМЯ: 15 настай сурагч эдгэж, ХӨСҮТ-өөс гарлаа

Эрүүл мэндийн яамнаас коронавируст халдварын нөхцөл байдлын талаар цаг үеийн ээлжит (2020.06.17) мэдээллээ хийж байна. Тусгаарлах байранд шинээр 18 хүн орж, 174 хүн гарч гэрийн тусгаарлалтад шилжжээ. Ажиглалтын байранд архаг хууч өвчтэй 80 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлсэн байна.

ЭМЯ-ны 24 цагийн 119 шуурхай утсанд иргэдээс нийт 143 дуудлага иржээ. Гадаадын Казахстан, Швед улсаас гурван иргэн холбогдож, коронавируст халдварын талаар эмнэлзүйн зөвлөгөө мэдээлэл авчээ.

ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ

-Цар тахлын дэгдэлт 6-8 дугаар сард буурна гэж судлаачид тооцсон ч өдөр бүр халдварын нөхцөл байдал өөрчлөгдөж байна. Манай улстай хил залгаа ОХУ болон БНХАУ гэсэн хөрш орнуудад коронавируст халдвар дахин гарч байгаа тул бид анхааралтай байх шаардлагатай. Иргэдээс анхаарал суларч байна гэсэн гомдол мэдээлэл ирж байна.

ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ

-ХӨСҮТ-ийн нийт гурван лабораторид өчигдөр нийт 316 хүнд хийсэн шинжилгээний хариу сөрөг гарлаа. Сайн мэдээ нь, өнөөдөр хоёр хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарч байна. ОХУ-д сурч байсан сонсогч болон 15 настай сурагч эдгэж, дараагийн шатны сувилал руу шилжлээ. Коронавирусийн халдвартай гурван хүн эмчилгээнд байна. ХӨСҮТ-д 129 хүн байна. Эмчилгээ үргэлжилж байна.

ХӨСҮТ-ӨӨС ЭДГЭЖ ГАРСАН 70 ХҮН СУВИЛАЛД БАЙНА

Манай улсын хувьд өнөөдрийн байдлаар гадаадын улс орнуудаас зөөвөрлөгдсөн 197 тохиолдол батлагдаад байна. Үүнээс 111 хүн  буюу 56.3 хувь нь эдгэж ХӨСҮТ-өөс гарчээ. Эдгэсэн 70 хүн сувилалд байгаа бол үлдсэн нь гэртээ гарсан байна. Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд нийт 31 ажиглах байранд 1891 хүнд эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байгаа аж.

КОРОНАВИРУСТ ХАЛДВАРЫГ ШИНЖ ТЭМДЭГГҮЙ НУУЦ ҮЕД НЬ ИЛРҮҮЛЖ БУЙ УЧРААС ӨВЧТӨНҮҮДИЙН ЭМНЭЛЗҮЙН ШИНЖ ТЭМДЭГ ХӨНГӨН БАЙНА

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.АМБАСЭЛМАА

Нэгдүгээр сараас эхлэн коронавируст халдварыг дотооддоо алдахгүйн төлөө бид шуурхай арга хэмжээ авснаас хойш өнөөдрийг хүртэл 10 мянга орчим хүнд шинжилгээ хийсэн. Энэ хугацаанд 200 орчим сэжигтэй тохиолдол илэрсэн ч коронавирусийн халдвар батлагдаагүй. Харин өнөөдрийг хүртэл гадны улсаас зөөвөрлөгдсөн 197 тохиолдол батлагдаад байна. Нийт батлагдсан тохиодлуудын 90 орчим хувь нь ОХУ-аас зөөвөрлөгдсөн бол үлдсэн нь есөн орноос халдвар зөөвөрлөгдсөн.

Коронавируст халдвараар өвчилсэн хүмүүсийн хувьд ихэнх нь залуус. Эмчилгээний дундаж ор хоног 30. Насны хувьд 8-65 хүртэлх насны хүмүүс байгаас 15 хүртэлх насны таван хүүхэд эмчлүүлж байна. Мөн иргэдийн дунд коронавируст халдварын тархалт сорьцыг долоо хоногт 70-90 хүнд шинжилгээ хийдэг. Тандалт судалгаагаар коронавируст халдварын сэжигтэй тохиолдол бүртгэгдээгүй.

Өнгөрсөн долоо хоногт 95 хүнээс тандалт судалгааны зорилгоор хийсэн шинжилгээнд сэжигтэй тохиолдол илрээгүй. Товчхондоо, өнөөдрийг хүртэл иргэдийн дунд коронавируст халдварын батлагдсан тохиолдол байхгүй, бид халдварыг дотооддоо алдаагүй байгаа юм. Бид бүхний хувьд халдварын голомтот бүхий бүс нутгаас иргэдээ ирэх үед нь коронавируст халдварыг шинж тэмдэггүй нууц үед нь илрүүлж байгаа учраас өвчтөнүүдийн эмнэлзүйн шинж тэмдэг хөнгөн байна. Одоогоор хоёр хүнд өвчтэй хүн эдгэж эрүүлжсэн байна. Халдварын голомтод 200 гаруй эмч мэргэжилтэн ээлжээр цаг наргүй ажиллаж байна.

Коронавируст халдвараас сэргийлэхэд амны хаалт 85 хувь хамгаалдаг бол нүүрний хаалт 75 хувь хамгаалдаг болохыг судлаачид тогтоожээ. Энэхүү хамгаалалтыг өндөр настан, зүрх судасны өвчтэй хүмүүс хэрэглэхэд тохиромжтой аж. Хэдийгээр шүлс үсрэхээс хамгаалж болох ч халдвараас амны хаалт шиг сэргийлж чадахгүй бөгөөд хүн хооронд зай барьсан тохиолдолд ямар нэгэн эрсдэлгүй болохыг Эрүүл мэндийн яамнаас мэдээлэв.

ЭМЯ: Коронавирусийн халдварын талаарх цаг үеийн мэдээллийг хүргэх гэж байна.

Posted by News.mn on Tuesday, June 16, 2020

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж