Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

Хуучирсан мэдээ: 2015.12.29-нд нийтлэгдсэн

Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөв

Монгол Улсын Ерөнхийлөгч Цахиагийн Элбэгдорж, Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энхболд, Монгол Улсын Ерөнхий сайд Чимидийн Сайханбилэг нар Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны түүхт 104 жилийн ойг тохиолдуулан өнөөдөр /2015.12.29/ Төрийн ордны хойно байрлах Монгол төрийн тамганы хөшөөнд цэцэг өргөлөө.

Цэцэг өргөх ёслолд Улсын Их Хурал, Засгийн газрын гишүүд болон албаны бусад хүмүүс оролцов.

Монгол төрийн тамганы хөшөөг Их эзэн Чингис хааны хөшөө, Төрийн ёслол, хүндэтгэлийн өргөө цогцолборын бүрэлдэхүүн хэсэг болгон Төрийн ордны арын цэцэрлэгт босгосон юм. Монгол төрийн тамгыг бар бариултайгаар бүтээж, хөшөөний дөрвөн талд Их Монгол Улсын, Олноо өргөгдсөн Богд хаант Монгол Улсын, 1924 онд Үндсэн хуулиар батлагдсан БНМАУ-ын, 1992 онд батлагдсан Үндсэн хуулиар тунхагласан Монгол Улсын төрийн тамгыг байрлуулжээ. Мөн тамганы хөшөөний суурь хэсэгт төрөө хүндэлж, сүслэн дээдэлж ирсэн монгол олон омгийн 168 тамгыг гантиг чулуун дээр цоолборлон бүтээсэн байдаг юм.

ЭХ СУРВАЛЖ: УЛСЫН ИХ ХУРЛЫН ТАМГЫН ГАЗРЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

ахахах 2015-12-29 202.179.10.150

Ингэж маялаж жүжиглэхийн оронд ирцээ бүрдүүлэх,хурал чуулганаа явуулах,ажлаа амжуулахыг бодох ухаан ухамсар алга уу?хариуцлагагүй сахилгагүй ийм улсууд цэцэг өргөсөн байсан хоёр ялгаагүйшүүдээ.

ghghghg 2015-12-29 202.179.10.150

Төрийн хуулиа уландаа гишгэж түмэн олноо үл хүндлэж байж ингэж худлаа маяглавал яадаг байнаа,ийм зан бидэнд огт хэрэггүй.

Зочин 2015-12-29 108.239.94.129

Монгол феодалууд уу

зочин 2015-12-29 182.160.36.177

Төрсөн эх орон,сонгож өгсөн ард түмэндээ хүндэтгэл үзүүлээчэээээ.

Зочин 2015-12-29 103.26.193.104

Богд Жавзундамба минь ээ, их ашиг олоход туждаа хамт байсан гэж үү...

Зочин 2015-12-29 150.129.141.211

УЛС ТӨРИЙН СОЁЛ СУУХ ГЭЖ ЗОВЖ ЯВАА АМЬТАС

Зочин 2015-12-29 203.91.115.36

saihaan l gehees uur yuu heleh ve

РАВДАН 2015-12-29 202.70.46.219

ТАМГАНД ЗОРИУЛЖ ХӨШӨӨ БОСГОДОГ УЧРААС Л ХҮМҮҮС ТАМГАА ӨГӨХГҮЙ АВЧ ЗУГТААД ӨВӨРТЛӨӨД БАЙГАА ЮМ ШДЭЭ! БАС ТЭГЭЭД ХАРАХАД БАР БОЛ БИШ Л БАЙГАА ЮМ ДАА!