Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасав

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасав

Э.Оюунболдын барилдах эрхийг хоёр жилээр хасав

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээс Э.Оюунболдын гомдлыг авч хэлэлцсэн талаар мэдээлэл хийлээ. Шүүхээс нэхэмжлэгчийн гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны аравдугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14-т заасныг тус тус баримтлан бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

Тодруулбал, нэхэмжлэгч Э.Оюунболд нь сэргээшийн төрлийн хориотой бодис хэрэглэсэн нь БНСУ-ын Шинжлэх ухаан технологийн институтын допингийн хяналтын лабораторийн шинжилгээний дүгнэлтээр тогтоогдож байна гэж шүүх үзлээ. Иймд хариуцагч Үндэсний Их Баяр наадмын зохион байгуулах хороо нь хуульд заасан эрх хэмжээнийхээ хүрээнд 08 дугаар тогтоол гаргаж, “Э.Оюунболдын барилдаж, давсан даваа бүрийг хүчингүйд тооцох, түүний барилдах эрхийг хоёр жилийн хугацаагаар хасах, түүнд өвдөг шороодсон бөхчүүдийн давааг ахиулж, цол чимгийг олгуулах, Э.Оюунболдод олгосон Монгол Улсын аварга цолыг хураах санал”-ыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэн нь холбогдох хуульд нийцсэн байна гэж дүгнэлээ.

Тухайлбал, Үндэсний их баяр наадмын тухай хуулийн 12-р зүйлийн 12.4, 12.4.1, 14-р зүйлийн 14.1.3-т тус тус заасантай нийцсэн маргаан бүхий актын холбогдох хэсэг нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны эрх, ашиг сонирхолыг зөрчөөгүй гэж шүүх үзэв. Дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд 14 хоногийн дотор гомдол гаргах эрхтэй юм.

Posted by News.mn on Tuesday, June 16, 2020

Э.ОЮУНБОЛДЫН НЭХЭМЖЛЭЛИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОВ

НЭМЭЛТ: 13.30 ЦАГ

Шүүх бүрэлдэхүүн Э.Оюунболдын гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргажээ. Энэ талаараа өнөөдөр /2020.06.17/ 15.00 цагаас албан ёсны мэдээлэл хийх юм байна.

Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Мөн шүүх хуралдаанд Э.Оюунболд өөрийн биеэр оролцох байсан ч ирээгүй гэв.


Э.ОЮУНБОЛДЫН ШҮҮХ ХУРАЛ ҮРГЭЛЖИЛЖ БАЙНА

НЭМЭЛТ: 11:30 ЦАГ

Э.Оюунболдын талаас “Э.Оюунболдтой холбоотой допингийн хэрэг АТГ-т шалгагдаж байгаа тул давхар захиргааны хэргийн шүүх дээр явуулах шаардлагагүй учир энэ хэргийг түдгэлзүүлж өгнө үү?" гэсэн хүсэлт тавьжээ. Гэвч шүүх бүрэлдэхүүн энэхүү хүсэлтийг хэрэгсэхгүй болгон, шүүх хуралдааныг үргэлжлүүлж байна. Мөн энэхүү шүүх хуралдаанд Үндэсний их баяр наадмын зохион байгуулах хорооны төлөөлөл болон эрх нь хөндөгдсөн таван бөхийн гурван өмгөөлөгч оролцож байна.


Э.ОЮУНБОЛДОД ХОЛБОГДОХ ХЭРГИЙН ШҮҮХ ХУРАЛ ЭХЭЛЛЭЭ

Үндэсний бөхийн түүхэн дэх магадгүй хамгийн ил тод, эзэн холбогдогч нь тодорхой гэгдэж буй допингийн хэргийн шүүх хурал өнөөдөр/2020.06.17/ 10:00 цагт Нийслэл дэх Захиргааны хэргийн Анхан шатны шүүх дээр эхэллээ. Өмнө нь хоёр ч удаа хүндэтгэн үзэх шалтгааны улмаас хойшилсон энэхүү шуух хуралд өнөөдөр Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлт гаргасан ч ирсэнгүй. Тэрбээр өнгөрсөн зургадугаар сарын 03-ны шүүх хуралд өөрийн биеэр оролцолгүй өмгөөлөгчөө оролцуулсан. Гэвч түүний өмгөөлөгч "Нэхэмжлэгч Э.Оюунболд өөрийн биеэр оролцох хүсэлтэй" гэдгээ илэрхийлсэн. Үүнийг нь шүүх бүрэлдэхүүн хүндэтгэн хүлээн авч шүүх хурлыг хойшлуулсан билээ.

Үйл явдлыг эргэн сануулбал, Э.Оюунболд нь Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хороонд холбогдуулан гаргасан “Үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооны 2019 оны 10 дугаар сарын 24-ний өдрийн 08 дугаартай Сэргээшийн шинжилгээний дүнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай тогтоолын Э.Оюунболдод холбогдох хэсгүүдийг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар шүүхэд нэхэмжлэл гаргасан юм.

Үндэсний Их баяр наадам хаяанд ирсэн энэ үед өмнөх наадмынхаа асуудлыг цэгцэлж чадаагүй хэвээр байгаа нь бөх сонирхогч, наадамчин олны дунд энэ жилийн наадамд Э.Оюунболдыг барилдуулах нь буруу, зөв гэсэн маргаан үүсгээд байгаа юм.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
131
ЗөвЗөв
21
БурууБуруу
10
ТэнэглэлТэнэглэл
5
ХахаХаха
4
ХарамсалтайХарамсалтай
3
ГайхмаарГайхмаар
0
ХөөрхөнХөөрхөн
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж