Дарваан харын дэлгүүр дампуурчээ

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

Дарваан харын дэлгүүр дампуурчээ

Дарваан харын дэлгүүр дампуурчээ

Шинэ төрлийн коронавирусийн халдварын тархалт дэлхийн иргэдийн амьжиргаанд сөргөөр нөлөөлсөөр байна. Бидний хэлж заншсанаар Өвөрмонголын Эрээн хотын зах үндсэндээ “дампуурч” байгаа ажээ. Худалдан авагч байхгүй, ашиг орлогогүйгээс үүдэн наймаачдын дийлэнх нь лангуугаа хурааж, үүд хаалгаа барин, өөр хотыг зорих болсон талаар эх сурвалж мэдээлэв. Түүний дотор монголчуудын андахгүй, олноороо үйлчлүүлдэг Дарваан харын дэлгүүр дампуурчээ.

Эрээн хотын Хил, гаалийн шалган нэвтрүүлэх цэгээр өдөрт дунджаар 10 мянга орчим хүн орж, гардаг гэсэн стастистик тоо өмнөх жилүүдэд гарч байсан бөгөөд хилээр нэвтэрсэн хүмүүсийн 90 хувийг монголчууд, үлдсэнийг нь Орос, Хятад болон бусад орны иргэд эзэлж байсан аж.

Эрээн нь БНХАУ-ын ӨМӨЗО-ы нутгийн хойд хэсэгт оршдог бөгөөд Монголтой хиллэдэг хамгийн том боомт хот юм. Тус хот нь Дорноговь аймгийн Замын-Үүд сумаас 9 км зайтай оршдог. Хятадын Төрийн Зөвлөлийн зөвшөөрлөөр 1966 оны нэгдүгээр сард тус хотыг албан ёсоор үүсгэн байгуулж байжээ.

Б.ЖАРГАЛ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
39
ХөөрхөнХөөрхөн
27
ХахаХаха
6
ХарамсалтайХарамсалтай
5
ЗөвЗөв
2
ТэнэглэлТэнэглэл
1
ГайхмаарГайхмаар
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж