Дэлхийн банк зургадугаар сарын 8-нд нийтэлсэн “Дэлхийн эдийн засгийн төлөв” тайландаа дэлхийн эдийн засаг 2020 онд 5.2 хувиар агших, 2021 онд 4.2 хувиар өсөх төсөөллийг зарлалаа. Хөгжсөн орнуудын эдийн засаг Дэлхийн II дайнаас хойшхи хамгийн гүнзгий уналттай нүүр тулах хүлээлттэй байгаа бол, хөгжиж буй орнуудын эдийн засаг сүүлийн 60 жилийн хугацаанд анх удаагаа агшихаар байгааг онцлов.
Мөн хөгжиж буй орнуудын 70-100 орчим сая хүн нэн ядууралд өртөж, дэлхийн нэг хүнд ногдох орлогын хэмжээ 3.6 хувиар буурна гэж тооцоолжээ. Дэлхийн улс орнуудын 90% орчимд нэг хүнд ногдох ДНБ буурах төсөөлөлтэй байгаа бөгөөд энэ нь 1870 оноос хойш хамгийн өргөн хүрээг хамарсан эдийн засгийн уналтыг бий болгохоор байна.
Хэрэв сөрөг нөхцөл байдал үргэлжилбэл эдийн засгийн төлөв суурь төсөөллөөс муудаж, дэлхийн эдийн засаг 2020 онд 8 хүртэлx хувиар, хөгжиж буй орнуудын эдийн засаг 5 хүртэлx хувиар агшиж болзошгүйг анхаарууллаа.
Дэлхийн томоохон санхүүгийн байгууллага, олон улсын агентуудын дэлхийн эдийн засгийн
өсөлтийн суурь төсөөллүүд
Эх сурвалж: МОНГОЛБАНК
Б.ЖАРГАЛ
Холбоотой мэдээ