Залуус хандлагаа өөрчилж, нэр дэвшигчдийг судлах болжээ | News.MN

Залуус хандлагаа өөрчилж, нэр дэвшигчдийг судлах болжээ

Залуус хандлагаа өөрчилж, нэр дэвшигчдийг судлах болжээ

Залуус хандлагаа өөрчилж, нэр дэвшигчдийг судлах болжээ

УИХ-ын сонгуулийн санал хураалт энэ сарын 24-нд болно. Монголчуудын хувьд чухал цаг үе ирээд байна. Дөрвөн жилд нэг удаа болдог сонгуулиар иргэд нь орлогоо нэмэгдүүлэх, ажилтай болох, сургууль, цэцэрлэг бариулах зэргээр том жижиг бүтээн байгуулалтаа ашиглалтад оруулж, олон жил хуримтлагдсан асуудлуудаа шийдүүлэх, хууль тогтоох дээд байгууллагад зөв бодлого тодорхойлох хүмүүсийг сонгохыг эрмэлздэг. Энэ утгаараа нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдээс дээр дурдсан шиг бодит амьдралд биелэхээр, илүү бодитой мөрийн хөтөлбөрүүдийг иргэд онцлон харж буй.

Сонгуулийн сурталчилгаа дуусахад хэдхэн хоног үлдсэн энэ үед сонгуульд нэр дэвшигчдийн хувьд сурталчилгааны хэд хоногт амжуулах хамгийн чухал ажил нь сонгогчидтой уулзалт хийж, өөрийгөө таниулах, бодлого, зорилт, мөрийн хөтөлбөрөө танилцуулж, тайлбарлах байдаг. Энэ жилийн хувьд сонгогчдын улс төрчдөд хандах хандлага өөрчлөгдөж, өндөр настнуудаас илүүтэй залуус нэр дэвшигчийн уулзалтад очиж, мөрийн хөтөлбөрүүдтэй нь танилцах болжээ. Өмнө нь сонгуулийн сурталчилгааны үеэр нэр дэвшигчдийн иргэдтэй уулзах уулзалтад залуус идэвхтэй оролцох нь "өдрийн од" шиг ховор үзэгдэл байв. Учир нь тэд улс төрчдөөс залхсан, худлаа яриаг нь сонсч сууснаас фэйсбүүк гүйлгэж байсан нь зугаатай гэж үздэг байсантай холбоотой биз ээ.

Харин одоо залуус фэйсбүүк, нийгмийн сүлжээнээс илүүтэй ирэх дөрвөн жилд хэнийг сонгох вэ гэдэгт анхаарч, нэр дэвшигчдийн уулзалтуудыг сонирхож судлах болжээ.

Өчигдөр /2020.06.16/ Баянгол дүүрэгт болсон нэр дэвшигчдийн уулзалтыг сонирхож үзэхэд хүн бүрийн халууныг хэмжиж, амны хаалт өгч бас гар ариутгагч хэрэглэсний дараа нь уулзалтын талбай руу нэвтрүүлж байлаа. Нэр дэвшигчдийн уулзалтад оролцож байгаа хүмүүсийн нэр, биеийн халуун,  оршин суугаа хаягийн бүртгэлийг ч бас авч байв.

Харин согтуу, халамцуу бас халуунтай иргэн байвал дотогш нэвтрэхийг хориглож байгаа нь нэр дэвшигчдийн уулзалт халдварт өвчнөөс сэргийлэх дүрмээ баримталж байгаа нь анзаарагдав. Дараа нь нэр дэвшигчидтэй уулзах талбай руу нэвтэрвэл суудал хоорондын зайг 1.5 метр биш ч аль болох зай барихыг эрмэлзжээ.

Нэр дэвшигчид иргэдтэй танилцах үедээ амны хаалт болон нүүрний хамгаалалт зүүжээ. Өндөр настнуудтай гар барьж танилцаж байсан бол залуустай гар барихаас илүүтэй мэнд мэдэж байлаа.

Энэ жилийн хувьд нэр дэвшигчид урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулалгүй орон сууцны хороолол дунд болон цомхон талбайд сүр дуулиангүй уулзалтаа зохион байгуулж байгаа нь иргэдэд ч бас таалагджээ.

Бас олонх нэр дэвшигчид уулзалтуудаа ихэвчлэн амралтын өдрүүдэд товлосон байх юм. Харин ажлын өдрүүдэд ажил тарсны дараа буюу 17:00 цагаас хойш 18:00-20:30 цагийн хооронд болон өдрийн цайны цагаар уулзалтуудаа товлож байгаа бололтой. Залуусын хувьд нэр дэвшигчдийн уулзалтад оролцохдоо ихэнх нь ажлаа тараад найз нөхөд, гэр бүлээрээ цугладаг аж.

Ийнхүү залуус нийгмийн сүлжээнээс илүүтэй нэр дэвшигчдийн уулзалтыг сонирхох болсон нь улс орных нь ирээдүй өөрсдийнх нь сонголтоос шалтгаална гэж үзэж байгаатай холбоотой гэнэ. Тиймээс нэр дэвшигчдийн уулзалтад идэвхтэй оролцох болсныг залуус хэлж байлаа.

СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХИЙН ТУЛД НЭР ДЭВШИГЧИДТЭЙ УУЛЗАЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРИЙГ НЬ СУДЛАХ ХЭРЭГТЭЙ

 18 настай иргэн Э.ЭРДЭНЭЦОГТ: 

-Миний хувьд энэ жил анх удаа УИХ-ын ээлжит сонгуульд саналаа өгөх гэж байна. Тиймээс нэр дэвшигчдийн уулзалтад оролцож, залууст чиглэсэн ямар ажил, бүтээн байгуулалт хийх вэ гэдгийг нь сонирхож бас нэр дэвшигчидтэйгээ танилцаж мэдээлэл авах зорилготой. Хоёр дахь удаагаа нэр дэвшигчдийн уулзалтад оролцож байна, зарим нь таалагдаж байгаа.

Харин амралтын газарт амраах, мөнгө тараах зэрэг тийм асуудал байгаагүй. Миний бодлоор энэ жилийн хувьд нэр дэвшигчдийн уулзалтууд цомхон хүрээнд урлаг соёлын үзүүлбэргүй цөөн хүн оролцож байгаа нь бас таалагдсан. Ер нь нэр дэвшигчдийн тараах материалиас мөрийн хөтөлбөрүүдтэй танилцсан. Зарим нь амьдралд биелэхээргүй цөөн хэсэг нь залуус руу чиглэсэн нь их таалагдсан. Тухайлбал, залуус бидэнд тоглоомын талбай, спорт заал хүрэлцдэггүй. Үүнийг анхаарч үзсэн байна билээ. Спорт заал, тоглох талбайтай болбол бидний  чөлөөт цагаа өнгөрүүлэх газар нэгээр нэмэгдэнэ.


 

"УУЛЗАЛТУУДЫГ ЭНЭ УДААГИЙНХ НЬ ШИГ ДАРУУХАН ХИЙЖ БАЙВАЛ ЗҮГЭЭР ЮМ"

Иргэн А.ЭНХ-ЭРДЭНЭ: 

-Энэ жилийн хувьд нэр дэвшигчдийн уулзалт цөөн хүнтэй бас их зохион байгуулалттай болж байна. Халдварт өвчнөөс урьдчилан сэргийлж халуун хэмжиж, амны хаалт өгч байна. Бас суудал хооронд зай барьсан, цөөн хүнтэй уулзалт болж байгаа нь их таалагдлаа. Зарим намын нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд таалагдаж байгаа болохоор товлосон уулзалтад нь оролцож байна. Гэр хорооллыг дэд бүтэцтэй холбох тухай асуудлыг зарим нэр дэвшигчид мөрийн хөтөлбөртөө тусгасан байна билээ. Энэ нь надад таалагдсан. Манайх гэр хороололд амьдардаг болохоор ер нь шийдэх асуудал олон байдаг л гэж хардаг. Зарим нь бол бодит амьдрал дээр биелэх боломжгүй гэмээр амлалтууд ч байна. Нэр дэвшигчдийн уулзалтуудыг сонирхож байхад энэ жилийн хувьд өмнөх сонгуулиас ялгаатай нь их зохион байгуулалттай, даруухан болж байгаа нь таалагдлаа. Дараагийн сонгуулиар ч бас нэр дэвшигчдийн уулзалтыг даруухан зохион байгуулаасай гэж бодож байна. Олон хүн цуглуулж, урлаг соёлын тоглолт хийж мөнгө үрэх шаардлагагүй байх. Бас өмнөх сонгуулиар иргэдэд мөнгө өгч саналыг нь худалдаж авах гэсэн тохиолдлууд их гардаг байсан бол энэ жил шударга сонгууль болох бололтой. Нэр дэвшигчдийн уулзалтуудад оролцож байхад хэн нэгэн надад мөнгө амлаж бас амралтын газарт амраах эрхийн бичгээр шагная гэх зэрэг амлалт өгөөгүй.Манай гэр бүл, найз нөхдөд ч бас ийм тохиолдол гараагүй.


"АМЛАСАН МӨРИЙН ХӨТӨЛБӨРӨӨ БИЕЛҮҮЛДЭГ НЭР ДЭВШИГЧИЙГ СОНГОНО"

Иргэн Д.БАЗАРСАД: 

-Одоо л нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөртэй танилцахаар уулзалтад нь сонирхоод ирсэн байна. Залуу хүний хувьд нэр дэвшигчид сонгогчидтой уулзаж байна гээд тоолгүй хойш суух биш харин ч цаг гаргаж оролцох хэрэгтэй болов уу гэж боддог. Бидний ирээдүй бидний сонголтоос шалтгаалах учраас сонголтоо зөв хийх хэрэгтэй. Ирэх дөрвөн жилийн хугацаанд улс орны хөгжилд хувь нэмрээ оруулах, амласан мөрийн хөтөлбөрөө биелүүлдэг улс төрчийг сонгох хэрэгтэй болохоор нэр дэвшигчийн иргэдтэй уулзах уулзалтуудад оролцож, судлая гэж бодож байгаа. Залуу хүний хувьд нэр дэвшигчээ мэддэг бас мөрийн хөтөлбөрүүдийг нь судлах хэрэгтэй болов уу гэж харж байна. Энэ жилийн хувьд нэр дэвшигчдийн уулзалт халдварт өвчин дэлхий даяар тархсантай холбоотой их даруухан бас илүү бодитой болж байх шиг санагдлаа. Иргэдэд илүү өгөөжтэй нүүр тулсан уулзалт болж байна. Энэ нь хүмүүст хэрэгтэй шүү дээ. Тиймээс биш урлаг соёлын арга хэмжээ зохион байгуулах шаардлагагүй.


"ИРГЭДТЭЙ НҮҮР ТУЛСАН, БОДИТ УУЛЗАЛТУУД БОЛЖ БАЙНА"

Иргэн С.ДАШ: 

-Сонгуулийн сурталчилгааны тараах материалуудаас нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүдтэй эхнээс нь танилцаж л байна. Нэр дэвшигчдийн уулзалтуудад ч бас оролцож байгаа. Хоёр ч удаагийн уулзалтад очиж, сонирхсон.

Иргэдтэйгээ илүү нүүр тулсан, асуудлаа ярилцсан бодит уулзалт болж байх шиг санагдсан. Бас хүн цөөтэй, халуун хэмжиж, амны хаалт өгч байгаа нь зохион байгуулалттай байна л гэж харсан. Нэр дэвшигчидтэй уулзах үеэр мөнгө өгсөн асуудал гараагүй. Харин зарим хүмүүс мөнгө өгсөн, амралтад явуулсан гэх зэргээр ярьж байна билээ. Үнэн эсэхийг нь мэдэхгүй юм.


"СОНГОЛТОО ЗӨВ ХИЙХИЙН ТУЛД УУЛЗАЛТАД ОЧИЖ, МӨРИЙН ХӨТӨЛБӨРТЭЙ НЬ ТАНИЛЦАЖ БАЙНА"

Иргэн Т.БИЛГҮҮН: 

-Нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрийг нь сонсохоор нэг удаа иргэдийн уулзалтад нь очсон. Сонголтоо зөв хийхэд нэр дэвшигчдийн уулзалтад оролцож, мөрийн хөтөлбөртэй нь танилцах нь чухал байх. Саналаа өгөх болоход нэр дэвшигчээ танихгүй бол бас хэцүү шүү дээ. Хэнд итгэж сонголтоо хийх юм. Зарим нэр дэвшигчдийн мөрийн хөтөлбөрүүд таалагдаж байгаа. Бодит амьдралд ойрхон, биелэх боломжтой мөрийн хөтөлбөрүүдийг нь харж байж нэр дэвшигчээ бас сонгоно.

Нэр дэвшигчдийн уулзалт энэ жилийн хувьд зохион байгуулалттай, цомхон хүрээнд болж байна. Цөөн хүнтэй болж байгаа нь их таалагдсан. Харин нэр дэвшигчид мөнгө өгөх асуудал гараагүй. Ер нь мөнгө өгөх байсан ч саналаа худалдахгүй.  Гэхдээ зарим танил маань регистрийн дугаарыг маань асууж  өгөөч гэсэн ч би хэлээгүй. Энэ бол хувь хүний нууц шүү дээ гэлээ.


Иргэдийн хувьд нэр дэвшигчид саналыг нь худалдаж авахаар мөнгө өгөх, амралт сувилалд явуулах зэрэг асуудалтай нүүр тулаагүй гэдгийг хэлж байсан ч сонгуулийн сурталчилгаа эхэлснээс хойш цагдаагийн байгууллагад 776 дуудлага мэдээлэл бүртгэгджээ. Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын мэдээлснээр нэр дэвшигчид иргэдэд мөнгө өгөх, амралтад явуулах зэрэг 18 гомдол мэдээлэл бүртгэгдсэн ч дийлэнх нь худал мэдээлэл байсан гэнэ.

Тагнуулын ерөнхий газарт ч бас иргэдээс нэр дэвшигчид эд зүйлс өгөх амралтад явуулах байдлаар саналыг нь худалдан авах гэж оролдох, зөвшөөрөлгүйгээр оршин суугаа хаягийг нь өөрчлөх гэж байсан зэрэг гомдол мэдүүлсэн байна. Гэхдээ ийм тохиолдол гарвал иргэдийг баримтжуулж хууль хүчний байгууллагад өргөдөл гомдол өгөхийг Цагдаагийн ерөнхий газар болон Тагнуулын ерөнхий газраас уриалсан юм. Хэрэв тухайн нэр дэвшигч нь сонгогчдод хууль бусаар мөнгө, эд зүйл өгвөл Эрүүгийн хуулиар 5400-27000 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, 1-5 жилээр зорчих эрхийг хязгаарлах, эсхүл 1-5 жил хорих ялаар шийтгэх арга хэмжээ тооцно гэдгийг ч хууль хүчний байгууллагаас анхааруулаад байгаа юм.

Б.ЦЭЦЭГ

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

27 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-17 202.126.89.126

If you want to make & have a Wonderful World, Go home and love your family and care your own issues only,,,,that is the solely solution……………

Avatar

Зочин 2020-06-17 192.82.77.151

Корона шаахнуудээ с** нар чинь мөнгө авч уулзалтууд хэсээд

Avatar

Зочин 2020-06-17 185.220.101.146

)) Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

Ждүчдээ ахин нэр дэвшүүлсэн. Энэ бол МАН институцийн хувьд чадамжгүй болсныг илтгэнэ.

Avatar

МАН ыг саяынх шиг 65 хүнээр нь дахиж яасан ч сонгож болохгүй шүү 2020-06-17 49.0.218.178

ман ыг сонгож болно . гэхдээ 65 хүнээр нь дахиж сонгож болохгүй шүү. АН ыг дэмжнээ. гэхдээ бусад намын шинэ залуу хүмүүс бас сонгогдох болтугай . хүчтэй сөрөг хүчин байх ёстой

Avatar

Заагч 2020-06-17 202.179.31.252

Шинэ зөв сонголт одоо Монголын өмнө өндөр хэрэм мэт ирсэн тиймээс ондоо эх орноо гэсэн сэтгэлтэй авилгачдыг биш өөр Монголыг намгаас аврах сонголт чухал Ан огт хэрэггүй нил х***а эрлийзүүд нил авилгачид Монголыг залгина шүү анхаарч ухаалаг сонголтоо хийгтүн.

Avatar

Зочин 2020-06-17 202.9.40.123

Ц.Элбэгдорж Эрдэнэтийн 49 хуюийг буцаан авахын тулд олон хүнийг УИХ-п сойсныг сонгогчид ялангуяа залуучууд анхаарч ухаалаг сонголтоо хийгээрэй. Улс орны баялагыг цөөхөн хэдэн хүн биш 3,3 сая монголчууд бүгдээрээ хүртэж байвал зүгээр юмсандаа

Avatar

Зочин 2020-06-17 202.9.40.123

Улс орныг авч явах чадвартай нам бол ганцхан МАН юм. Үүнийг ард түмэн мэднэ. Гэтэл хаанахын суртал юм энэ намыг сонгож болохгүй гээд зарим хүн бичээд байх юм. Юу ч мэдэхгүй, туршлагагүй хүмүүс УИХ-д гараад самарч л өгнө дөө

Avatar

Зочин 2020-06-17 49.0.218.178

хэрвээ хүрэлсүхийн оронд хуучин миеэгомбын энхболд байсан бол ман ыг сонгохуу? тэгсэн бол ман ёстой дуусах байсан . одоо бол Хүрэлсүхийн нэр хүнд дээр дөрөөлж ард нь бандаашчин ждүчин тендэрчин авилгачин 60 тэрбумчин гууд нуугдаж гарч ирэх гээд байна.

Avatar

Зочин 2020-06-17 202.9.40.123

Зарим сэтгэгдэл бичсэн хүмүүс МАН биш бол хэн ч яахав гэж маш хариуцлагагүй ярих юм. улс орны хувь заяаны асуудал яригдаж байхад луйварчид эсвэл мэдлэг дорой, улс орныг дампууруулах хүмүүсийг сонгож хэрхэвч таархгүй шүү дээ.

Avatar

Зочин 2020-06-17 202.9.40.123

АН-ын Р.Амаржаргал ерөнхий сайд болвол Эрдэнэтийн 49 хувийг улсаас буцаан авч улмаар Худалдаа хөгжлийн банкинд өгч жилд 2 их наяд төгрөг улсад тушаадаг үйлдвэр хувь хүмүүсийн мэдэлд очно гэж телевизээр яриад байгаа нь үнэн болох байх шүү

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

2 их наяд хүрэхгүй. Гэхдээ ер нь бол энэ асуудлыг шүүх шийднэ. Шийдчихсэн ч билүү? ЗГ хувийн хэвшил хоорондын маргаан шүү дээ. Ерөнхий сайдын мэдэж хийдэг ч асуудал биш. Ерөнхий сайд хэмжээлшгүй эрхт хаан биш л дээ. Тийм биш бол яах гэж онц байдал тогтоох вэ дээ. Аргаа бараад л онц байдал тогтоож байгаад төр нь авч байгаа хэрэг. Гэтэл Үндсэн хуулийн цэцийн шийдвэр бас гарчихсан. Өөрөөр хэлбэл онц байдал тогтоосон нь үндсэн хууль зөрчсөн асуудал гэж байна. Одоо тэгээд яах юм? Ерөнхий сайд юу хийж чадах юм бэ? Юу ч хийж чадахгүй. Яаж ч чадахгүй за юу. У.Хүрэлсүх байгаад ч тэр.

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

2019 онд цэвэр ашиг 172 тэрбум төгрөг, татвар 707 тэрбум төгрөг гэж монцамэ мэдээллэсэн байна. Энэ юуг хэлж байна? Дээд амжилт гэжугаа.

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

Эрдэнэтийн нөөцийг барагдтал онц байдалтай явах уу?

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

Шинэ эвсэл гэх энэ нэгдсэн үзэл баримтлал байхгүй далан задгай хөл толгой нь олдохгүй эрээвэр хураавар амьтас их хуралд ороод самрахыг бол утгаар нь үзүүлж өгнө дөө нээрээ.

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

Ene jijig namuud songuuliin bus jiluuded haygan deeree baidaggui olddoggui l bsan sht. Namiin darga n ylsan ch ylagdsan ch hariutslaga huleej ogtsordoggui hulhi namuud. Website n hugiin yum sayhaniig hurtel shine jiliin yolktoi bailaa. Songuuli bolonguut haanaas olson n medegdehgui munguur genet tug dalbaa bolood ywchihdag. Uursdiiguu yay gesen ene butarhai namuud uls orniig hugjuullee yu?

Avatar

Зочин 2020-06-17 64.119.23.65

МАН л биш бол аль нь ч яахав.

Avatar

Зочин 2020-06-17 66.181.181.64

MAH-in hulgaich Jguchdiig 2020 onii songuuliar zailuulj bugdiin horongiin huraaj, shorond yvuulna.2020 onii songuuliar ARDCHILSAN MONGOL YLNA.

Avatar

Zochin 2020-06-17 103.11.193.164

AN nam bish bol busad ni hamaagui ee

Avatar

Зочин 2020-06-17 103.26.193.185

МАН биш шүү !!! Өөр ямар нам ч байсан яахав !!!! МАН 4 жил юу ч хийгээгүй шүү !!!!

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.97

Namgui tur yaj ywdgiig hartsgaah nuu. 4 jil uur hoorondoo hereldeed zasgiin gazar 4 soligdono 76-n yanziin muriin hutulbur.

Avatar

СОНГОГЧ 2020-06-17 202.9.46.110

ЗАЛУУС МААНЬ ХАНДЛАГАА ӨӨРЧИЛЖ БГА НЬ САЙН ХЭРЭГ. ХАРИН СЭТГЭЛИЙН ХӨӨРЛӨӨР СОНГОЛТОО ХИЙЧИХВИЙ ДЭЭ. ЭНЭ УДААГИЙН СОНГУУЛЬ БОЛ ХЭДХЭН ГЭР БҮЛИЙН МАФИЙН БҮЛЭГЛЭЛИЙН ДЭЭРЭМ, ХУЛГАЙ, ДАРАНГУЙЛЛЫГ НЭГ МӨСӨН ДАРЖ УСТГАЖ, МОНГОЛЫН ИРЭЭДҮЙГ ЦЭВЭР БОЛГОХОД ЧУХАЛ ҮҮРЭГ ГҮЙЦЭТГЭХ ТУЛ МАШ ХАРИУЦЛАГТАЙ СОНГОЛТ ХИЙХ УЧИРТАЙ.

Avatar

Зочин 2020-06-17 202.9.40.32

Бодитой мөрийн хөтөлбөртэй, нэр цэвэр, ажил хийж чадах хүнийг л сонгоно доо. Ээж аав эмээ өвөөгийн үгэнд бол орохгүй. Би сонголтоо өөрөө л хийнэ.

Avatar

Зочин 2020-06-17 202.131.245.162

Эмээ өвөө энхрий хайрт МАНдаа саналаа өгдөг,аав ээж эрх чөлөө авчирсан АНдаа саналаа өгдөг. Харин залуус энэ 2 намыг згээр л н**ш гэж хардаг. Тиймээс нам биш хүнийг нь л сонжиж бгаа бх

Avatar

Зочин 2020-06-17 98.253.30.34

UIH gishuun huuli batlah sanaachlah huuli zuin orching yaaj saijruulah ve gedeg deer ajillah gej bgaa bolovson huchin bailtai. Daanch suuliin 30 jiliin hugtsaand ene oilgoltiig MAHAH bvren oorchlood aj ahuin ajiltan bolgood haylaa. Odoo bvgd bi hudag barina surguuli barina zam tavina ter betgii hel maliin belcheeriig chin horton meregchgui bolgoj ogno geed yariad yavj bh iym. Irged ch zam baishin bariulahiin tuld gishuun songodog geed barag oilgochihson bh iym.

Avatar

zochin 2020-06-17 66.181.188.119

Залуус нэр дэвшигчийг судалж байгаа нь үэнэ бол сайн л байна

Avatar

Үнэн 2020-06-17 202.72.247.58

УИХ-ын гишүүн сургууль цэцэрлэг барьдаггүй юм. Засгийн газар барьдаг юм.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж