Цар тахлын эсрэг үр дүнтэй, хямд эмчилгээ нээжээ

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

COVID-19

Цар тахлын эсрэг үр дүнтэй, хямд эмчилгээ нээжээ

Цар тахлын эсрэг үр дүнтэй, хямд эмчилгээ нээжээ

Дэлхий даяар сүүлийн 24 цагийн байдлаар +95,339 шинэ тохиолдол, +5,022 нас баралт нэмэгдэж, нийт халдвар авгсдын тоо 8,204,006-д хүрч, нас барсан хүний тоо 443,618 болжээ. Харин нийт эдгэрсэн хүний тоо, одоо идэвхитэй оршиж буй халдварын тохиолдлоосоо давж, 4,274,433 хүрсэн бол одоогоор 3,485,955 халдварын идэвхитэй тохиолдол байгаа аж.

АНУ, Бразил, ОХУ, Энэтхэг зэрэг улсуудад халдварын тархалт буурах хандлагагүй байна. Тодруулбал, нэг хоногийн дотор АНУ-д +15,601, Бразилд +13,178, ОХУ-д +8,248, Энэтхэгт +11,122, Чилид +5,013 шинэ тохиолдол тус тус нэмэгдсэнээрээ тэргүүлж байгаа бол цар тахлын улмаас амиа алдагсдын хувьд Перу улсад нэг өдрийн дотор +2,006 хүн нас барж, тэдний араас Бразил +539, АНУ +531, Мексик +439, Их Британи +233 гэсэн үзүүлэлттэй байна. Эдгээр тоонууд цаашдаа ч өснө гэдгийг судалгааны байгууллагууд сануулжээ.

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд Испани, Хятад, Сингапур, Ирланд, Япон, Өмнөд Солонгос, Гана зэрэг улсуудад цар тахлын улмаас амиа алдсан тохиолдол бүртгэгдээгүй ажээ.

Их Британийн Оксфордын их сургуулийн судлаачид өчигдөр (2020.06.16) covid-19 цар тахлын эсрэг нэгэн шинэ төрлийн нээлт хийжээ. Тэд хар тамхи буюу стеройдын дексаметазоныг covid-19 цар тахлын эсрэг ашиглахад найман өвчтөн тутмын нэг нь эдгэрч байжээ. Энэхүү эмчилгээ нь ердөө 50 ам.долларын үнэтэй гэв.

Энэ тухай Оксфордын их сургуулийн профессор Петер Хорнби ярихдаа “Хар тамхи, мансууруулах бодис нь өөрөө маш өргөн боломж агуулж байдаг. Энэ эмчилгээг дэлхийн аль ч орны эмнэлгийн эмийн сангаар дамжуулж хүмүүст хүргэж болно. Бас дээрээс нь маш хямдхан” хэмээжээ. Мөн тэрбээр “Бид 40 фунт стерлингээр найман хүнд эмчилгээ хийж, нэгийг нь түргэн хугацаанд эмчлэх боломж байна. Энэ үнэхээр гайхамшигтай үр дүн шүү” хэмээн ярьжээ.

Түүний хэлснээр, дексаметазон мансууруулах бодисыг 10 хоногийн турш таблет болон тарилгаар өвчтөнд хийхэд нас барах магадлалыг 35 хувиар, амьсгалын аппараттай хүнд өвчтнүүдийн нас барах магадлалыг 20 хувиар тус тус бууруулдаг аж.

ЭХ СУРВАЛЖ: cnn.com, worldometers.info

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
10
ТэнэглэлТэнэглэл
3
ХахаХаха
2
ГайхмаарГайхмаар
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж