Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ | News.MN

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Бөхчүүд наадмын бэлтгэлдээ гарчээ

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99, Ардчилсан хувьсгалын 30 жилийн ойн үндэсний их баяр наадам Улаанбаатар хот, 21 аймаг, 339 суманд зэрэг хийхээр УОК-ын шийдвэр гаргасан.  Тиймээс бөхчүүд  тус тусынхаа харъяа бөхийн дэвжээ, галдаа бэлтгэлээ хийгээд эхэлсэн байна. Сонгууль гээд томоохон цолтой ихэнх бөхчүүд нам, нэр дэвшигчдийн сурталчилгаанд хүчин зүтгэж байгаа ч бөхийн галуудын бэлтгэл, ирц тогтворжиж байна. Удахгүй бусад аймгуудын дэвжээ, хороодын бөхчүүд бэлтгэлдээ гарах биз ээ. Зарим аймаг, дэвжээдийн тухайд Монгол үндэсний бөхийн холбооноос бэлтгэл явуулах албан ёсны чиглэл, зөвлөмж хүлээж байгаа аж. Харин үндэсний их баяр наадмыг зохион байгуулах хорооноос энэ тал дээр дорвитой шийдвэр гаргаагүй байна.

Энэ жил бөхчүүд төв цэнгэлдэхэд бус "13-р зуун" байгалийн цогцолбор газрын төв талбайд зодоглох юм.

"Увс нуур болон Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Харзтайн аманд гарсан байна

Жил бүрийн үндэсний их баяр наадмын өнгийг тодорхойлдог “Увс нуур” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Б.Ганбат дасгалжуулж, Монгол Улсын аварга С.Мөнхбат, улсын аварга Н.Батсуурь, улсын арслан Б.Ганбат, улсын арслан П.Бүрэнтөгс мөн саяхан бэртэл нь бүрэн эдгэрсэн Сэлэнгэ аймгийн Мандал сумын харьяат Монгол улсын заан Н.Жаргалбаяр тэргүүтэй бөхчүүд 1998 оноос хойш наадмын бэлтгэлээ базааж буй Харзтайн амны амралтын баазад бэлтгэлдээ гарчээ.

Тэдэнтэй хамт Баян-Өлгий аймгийн “Өлгийн хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймгийн Эрдэнэ сумын нутаг Харзтайн аманд байрлах "Хас Өргөө" амралтын газарт дөрөв дэх жилдээ гарчээ. Энэ жилийн бэлтгэлд улсын заан Д.Одгэрэл дасгалжуулагчтай аймгийн хурц арслан К.Ханатаар ахлуулсан улсын начин Б.Баатарцол, Б.Серик, аймгийн хурц арслан У.Береке, аймгийн арслан Н.Мустафа, М.Еркебулан, Т.Ерболат, аймгийн заан С.Жиенхан, С.Бат-Үүл, аймгийн харцага Б.Төмөрбаатар, Д.Бейбит, А.Айбек, С.Заманбек тэргүүтэй 40 гаруй бөх бэлтгэл сургуулилтаа эхлүүлээд байна.

Алдар спорт хороо болон "Таван-Хан" дэвжээний бөхчүүд Сэлэнгэд бэлтгэлдээ гарчээ

Алдар спорт хорооны бөхчүүдийг Монгол Улсын харцага Т.Өсөх-Ирээдүй ахалж, тус хорооны харъяа улсын харцага Ш.Мөнгөнбаатар, улсын начин Д.Цэрэнтогтох тэргүүтэй бөхчүүд Сэлэнгэ аймгийн Тавантолгой хэмээх газар сэргээлтийн бэлтгэлдээ гарчээ. Харин 21 насандаа үндэсний баяр их наадмаар цахиур хагалж Монгол улсын начин цолны эзэн болсон Б.Орхонбаяр тэргүүтэй Сэлэнгэ аймгийн “Таван-хан” дэвжээний бөхчүүд Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн суманд наадмын бэлтгэлдээ гарчээ.

"Бөх билэгт" болон Их Богд дэвжээний бөхчүүд нутагтаа гарчээ

Баянхонгор аймгийн “Их богд” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын харцага Д.Батболд ахалж, улсын цолоо ахиулах боломжтой улсын харцага Н.Золбоо, туршлагатай улсын начин Ж.Чулуунбат тэргүүтэй 20 гаруй бөх Баянхонгор аймгийн Номгон хайрхан, Түйн голд бэлтгэлд гарсан байна.

Хүчтэний өлгий Архангай аймгийн “Бөх билэгт” дэвжээний бэлтгэлийг Улсын гарди Д.Рагчаа удирдан явуулж, улсын арслан Р.Пүрэвдагва, улсын харцага М.Бадарч тэргүүтэй бөхчүүд нутагтаа наадмын бэлтгэлдээ гарчээ.

"Сүлд спорт хороо" болон "Их Монголын хүчтэн" дэвжээний бөхчүүд Төв аймагт 

ШШГЕГ-ын харъяа “Сүлд” спорт хорооны хүчтэнүүдийг Монгол Улсын гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв ахалж, жилээс жилд түрүү, үзүүрт яригддаг улсын арслан Ц.Содномдорж болон улсын харцага Т.Баасанхүү зэрэг тэргүүтэй бөхчүүд Улаанбаатар хотоос 30 км зайд орших “Төр хурах” амралтын бааз дээр бэлтгэлдээ гарчээ.

Өвөрхангай аймгийн “Их Монголын хүчтэн” дэвжээний бөхчүүдийг Монгол Улсын арслан Д.Ганхуяг, улсын заан Т.Санчир, улсын начин Б.Сангисүрэн тэргүүтэй бөхчүүд ахлан Түргэний гол, Бугын сангийн аж ахуйд бэлтгэлд гарсан байна. Энэхүү галд улсын харцага Х.Гантулга, улсын начин Б.Цэдэнсодном тэргүүтэй бөхчүүд багтжээ.

"Даян" болон "Ховд" дэвжээний бөхүүд бэлтгэлдээ хараахан гараагүй байна

“Хүч” спорт хороо, Завхан аймгийн “Даян” дэвжээ, Ховд аймгийн “Ховд дэвжээ”-ний бөхчүүд одоогийн байдлаар хараахан цугларалтад гараагүй байгаа аж. Энэ тухай Монгол Улсын харцага Н.Батзаяагаас тодруулахад “Манай нутгийн бөхчүүд цугларалтад гараагүй л байна. Магадгүй гарахгүй ч байх” гэв.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
23
ТэнэглэлТэнэглэл
13
ЗөвЗөв
2
ХахаХаха
2
ХөөрхөнХөөрхөн
2
ГайхмаарГайхмаар
2
ХарамсалтайХарамсалтай
2
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

26 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

зочин 2020-06-17 64.119.20.212

Явдаг жорлонгууд энд тэндхийн арай гайгүй аятайхан газрууд, байгаль дэлхий бузарлаж л байгаа биз, эд ер нь бэлтгэл хийж яадаг юм, найрааныхаа мөнгийг л бэлтгэж байвал барж

Avatar

Monh 2020-06-17 66.181.161.76

Hudlaa medeelel tavihaa bolchihldoo news.mn enend unen ym barag alga

Avatar

бб 2020-06-17 180.149.98.206

Худлаа мэдээлэл. Ихэнх нь энд бичсэн газрууд руу гараагүй хахаа

Avatar

Зочин 2020-06-17 185.220.101.146

=== Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Зочин 2020-06-17 202.179.25.8

Оон оон……….хаха

Avatar

Зочин 2020-06-17 66.181.166.196

Эдний бэлтгэл хийнэ гэж юу байх вэ дээ, жаал идэж ууж, архидаж л байгаа биз, одоо чинь барилдахдаа гол нь биш найраа хийхдээ гол нь болсон цаг шүү дээ, мөнгө нь байгаад найраагаа хийж чадвал ямар ч цолыг авч болно гээд байгаа биз дээ

Avatar

buh sonirhogch 2020-06-17 92.38.148.67

niit buhchuuddee amjilt husiye! hovd-iinhon yachihav? ug ny deeguur barildah buhchuud baigaa……… mongol heltei gadaadiinhan, erliizuud bolon mongold 100 jiliin omno orj iregsediin urd udam tsaashaa shuu! mongol naadam ta nart hamaagui! dugai chimeeguihen amidar! ok!

Avatar

Зочин 2020-06-17 202.131.240.170

MASK ZUULGEECHEE, OLUULAA TSUGLAAD NUTSGELJ BGAAD TEVRELDEJ BAIJ YAAGAAD MASK ZUUHGUI BN??? ONTSGOI KOMISS ASUUDALD TEGSH HANDANA SHUU!!!

Avatar

БЭЭГЭЭ АВАРГА НЬ БАЙНА 2020-06-17 202.9.46.80

БЭЛТГЭЛД ГАРААД ЯАХ ЮМ БЭ. ЭНЭ ЖИЛ ОЛИГТОЙ НААДАМ БОЛОХ БИШ. ТЭР ХӨДӨӨ ОЧИЖ ХООЛОЙГҮЙ НОВШИЙН ЭЗЭМШИЛД ҮЗЭГЧГҮЙ БАРИЛДСАН Ч ЯАЛАА БАРИЛДААГҮЙ Ч ЯАЛАА. БААХАН МӨНГӨӨР БАРИЛДААД БААХАН ЦОЛТОН ТӨРНӨ БИЗ. ТААЖ ЯДАХ ЮМГҮЙ Ш ДЭЭ ШАЛХГАРУУД АА

Avatar

Зочин 2020-06-17 192.82.68.124

Энэ хэдэн ялхайсан юмнуудыг харахаар дургүй хүрээд байдаг болчиж. Өмнө нь монгол бөхийн барилдаан үзэхээр сайхан байдагсан. Одоо ч….ой гутаад байдаг болжээ

Avatar

Зочин 2020-06-17 103.57.95.116

Заа болио. Бөөн найраа допинг, хэрүүл болсон энэ заваан юмаа ядаж 1 жил өнжөөчихээч ээ

Avatar

Зочин 2020-06-17 103.80.211.111

Энэ бахчүүдээо л дутлаа юу . Татвар төлөгчдийн мөнгөөр энэ хэдэн бүдүүн бахчүүдэд зориулж наадам хийж байхаар ажилгүй орлогоггүй болсон аж ахуйн нэгжүүдээ дэмжиж үйл ауиллагааг нь явжжлах арга хэмжээ аваачв Наадам хийсэн гээд юу л болов гэж харин вирус тарахаас хамгаална.

Avatar

Bazar 2020-06-17 83.20.250.164

Barilduul tegz bolohgui hulgaich batulgaa ovchnii golomt oros ruu buten rot tsereg yavuulz baihyg bodvol bid naadmalnaa hoo

Avatar

123456 2020-06-17 49.0.212.249

Тэгж байж дотооддоо корона дэлгэрүүлчив ээ

Avatar

Зочин 2020-06-17 202.126.89.96

Наадуул чинь өөрсдөө угаасаа корона ш дээ

Avatar

erguunuud 2020-06-17 59.153.115.20

1 jil budlian bulhai luivargu bj chadahgu hachin yumnuud covid tusahdaa taarsan

Avatar

zochin 2020-06-17 66.181.166.134

МОНГОЛЧУУД НААДАМСАГ УЛС БНОО

Avatar

2020-06-17 202.131.245.34

Наадмаа хийж бөхөө үзэгчгүй барилдуулалгүй яахавдээ, маш удаан бөхийн барилдаанаа үзсэнгүй үнэхээр их өгүүлж байна даа хэдэн сайхан бөхчүүдээ.Мөн гадуур коронавирусын халдвар тархаагүй байхад хэдэн зуун бөх барилдахад яахвээдээ

Avatar

Зочин 2020-06-17 89.131.18.220

Sumandaa ochij buhuu vz

Avatar

Zochin 2020-06-17 202.9.46.103

Mungunii l naadam bolnodoo.mungu avaad unaad bn daa.

Avatar

Зочин 2020-06-17 73.231.128.120

Наадам хийх шаардлагагүй. Энэ жилдээ өнжих нь зөв.

Avatar

Зочин 2020-06-17 98.253.30.34

Odoo eren ingej beltgel meltgel hiij yadgiin nogoo dopingoo uugaad l uzelchih iym bgaa biz dee ugaasaa.

Avatar

Зочин 2020-06-17 202.126.90.33

Songuuli naadam hiij baij coronadah vii. Beejind aldlaa geed buun yum bolj baih shig. Neg jil naadamlahgui geed uhchihgui bailgui

Avatar

Зочин 2020-06-17 98.234.112.193

Халдвар дотроосоо тарж баларсан юм болох вийдээ. Хэн нь маск зүүгээд хэн нь зүүхгүй болж таарч байнаа. Бөхчүүдэд маск зүүлгээд бээлий өмсүүлээд барилдуулбал сүртэй юу үгүй юу? Наадам хийж байгаад короновирус тархахгүй гэсэн онолыг хэн хэлээд байгаа билээ?

Avatar

Зочин 2020-06-17 103.10.20.34

dotroo aldaagui bhad bohchuud heneesee corona awah yum. hoorondoo barildaad holsnoos n korona ilereh yumuuuu

Avatar

Зочин 2020-06-17 66.181.188.126

naadmaa hiih heregtei

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж