АНУ-ын Засгийн газрын үнэт цаас худалдан авах нөөцөө ОХУ нэмэгдүүлэв

Хуучирсан мэдээ: 2020.06.17-нд нийтлэгдсэн

АНУ-ын Засгийн газрын үнэт цаас худалдан авах нөөцөө ОХУ нэмэгдүүлэв

АНУ-ын Засгийн газрын үнэт цаас худалдан авах нөөцөө ОХУ нэмэгдүүлэв

2020 оны дөрөвдүгээр сард Орос АНУ-ын Засгийн газрын үнэт цаасыг худалдан авах хөрөнгөө бараг 80 хувь нэмэгдүүлж 6,85 тэрбум ам.долларт хүргэжээ гэсэн мэдээллийг АНУ-ын Сангийн яам гаргасан байна.

Үүний 2,84 тэрбум нь багино хугацааны үнэт цаас худалдан авахад, 4,014 тэрбум нь урт хугацааны үнэт цаас худалдан авахад зарцуулагдсан байна. Орос бол АНУ-ын өрийг эзэмшигч 30 орны тоонд ордоггүй.

2019 оны арванхоёрдугаар сард ОХУ энэ зориулалтын хөрөнгөө танасан ч 2020 эхний хоёр сард буцаан нэмэгдүүлснээ гуравдугаар сард дахин бууруулаад байсан юм.

АНУ-ын Засгийн газрын өрийг хамгийн ихээр эзэмшигч нь Япон (1,266 их наяд ам.доллар) юм. Дараа нь Хятад (1,072 их наяд ам.доллар), Их Британи (368,5 тэрбум ам.доллар) ордог.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ТэнэглэлТэнэглэл
2
ГайхмаарГайхмаар
1
ХахаХаха
0
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж