Дуу цахилгаантай аадар бороо орно | News.MN

Дуу цахилгаантай аадар бороо орно

Дуу цахилгаантай аадар бороо орно

Дуу цахилгаантай аадар бороо орно

Өнөөдөр нийслэлд үүлшинэ, бороо орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 11-13 градус, өдөртөө 24-26 градус дулаан байна.

Малчид, иргэдэд зориулсан мэдээ: Өнөө, маргаашдаа нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

2020 ОНЫ ЗУРГАДУГААР САРЫН 17-НЫ 20:00 ЦАГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН МЭДЭЭ

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Нутгийн хойд хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно.

Салхи: Нутгийн баруун хагаст баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, зарим газраар секундэд 12-14 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Шөнөдөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир орчим, Тэрэлж голын хөндийгөөр 3-8 градус, Алтайн өвөр говь, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн зүүн хэсэг, Дорнод-Дарьгангын тал нутгаар 17-22 градус, бусад нутгаар 10-15 градус, өдөртөө Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчмоор 19-24 градус, Алтайн өвөр говь, говийн бүс нутгийн зүүн хэсэг болон Дорнод-Дарьгангын тал нутгаар 31-36 градус, бусад нутгаар 24-29 градус дулаан байна.

2020 ОНЫ 06 ДУГААР САРЫН 18-НААС 22-НЫГ ХҮРТЭЛХ ЦАГ АГААРЫН УРЬДЧИЛСАН ТӨЛӨВ

Энэ сарын 18, 19, 21-нд нутгийн хойд хэсгээр, 20-нд баруун аймгуудын нутгийн зарим газар, төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр дуу цахилгаантай аадар бороо орно. Салхи борооны өмнө түр зуур ширүүснэ.

Алтай, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Завхан голын эх, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 20-25 градус, говийн бүс нутгаар шөнөдөө 18-23 градус, өдөртөө 34-39 градус, бусад нутгаар шөнөдөө 13-18 градус, өдөртөө 26-31 градус дулаан байна. 19, 20-нд нутгийн өмнөд хэсгээр аагим халуун байна.

Эх сурвалж: ЦАГ УУР, ОРЧНЫ ШИНЖИЛГЭЭНИЙ ГАЗАР

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ГайхмаарГайхмаар
1
ТэнэглэлТэнэглэл
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

2 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-17 185.220.101.146

===== Халуун охид та нарыг хүлээж байна — https://is.gd/uB2aoF

Avatar

Buhimdal 2020-06-17 202.72.247.58

Hotod er ni boroo oroh ymuu orohgui yum uu !!!

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж