Балбад хятад хэл зааж буй багш нарт БНХАУ-ын Засгийн газраас нэмэлт цалин өгнө гэж амласанд олон хувийн сургууль хятад хэлийг заавал үзэх хичээл болгон журамдаа оруулж буй талаар нутгийн хэвлэлүүд мэдээлж байна.
Сүүлийн үед Балбад БНХАУ-ын нөлөө эрс нэмэгдэж байгаагийн нэг жишээ нь энэ юм. Ийнхүү БНХАУ-ын амласан нэмэлт цалингаас болж олон хувийн сургуулиуд хөтөлбөртөө хятад хэлийг заавал үзэх хичээл болгосон гэдгийг хэд хэдэн албаны эх сурвалжууд мэдээлж байна. Гэвч улсын боловсролын хөтөлбөр баталдаг Засгийн газрын байгууллагаас гаргасан журмын дагуу сургуулиудад гадаад хэл заахыг зөвшөөрдөг ч заавал үзэх хичээл болгон сурагчдад хүчээр заахыг хориглосон байдаг аж.
Сургуулиуд Засгийн газрынхаа журмыг мэдэж байсан ч хятад хэлний багш нарыг үнэгүй ажиллуулахын тулд ийнхүү зөрчсөн хэмээн нутгийн хэвлэлд мэдээлжээ. Дээрх журамд мөн сургуулиуд хичээлийн цагаар гадаад хэл заахыг хориглодог аж.
Эх сурвалж: INDIA TIMES
Холбоотой мэдээ