Дуучин Д.Болдын ээж МУГЖ боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Дуучин Д.Болдын ээж МУГЖ боллоо

Төрийн соёрхолт, дуучин, продюсер Д.Болдын ээж дуурийн дуучин Ж.Цэцэгээ Монгол Улсын Гавьяат жүжигчин цолоор шагнууллаа. Морин хуурч аавын гараас хөтөлж урлагийн салбарт хөл тавьсан тэрээр ДБЭТ-аас 2005 онд гавьяаны амралтаа авсан юм. Одоогоор “Сити” дээд сургуульд дуурийн дуулаачийн багшаар ажилладаг аж.

Дуучин Д.Болд ээжийнхээ эрхэм хүндтэй цол авахад Төрийн ордонд хамт байж баяр хүргэн, нулимс унгасан тухайгаа өөрийн цахим хуудсаар хуваалцсан байна. Тэрээр “Миний ганц бурхан ЭЭЖ минь Монгол Улсын Гавъят Жүжигчин цол авлаа. Тэсэж чадахгүй нулимас унагалаа. Гайхамшигтай юм байна энэ мөч!” хэмээн бичжээ.

Т.НОМИН

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж