Ноттингхэм их сургуулийн хийсэн шинэ судалгаанаас үзэхэд манай галактикт харь гарагийн дор хаяж 36 идэвхтэй иргэншил оршин тогтнож буй гэнэ. Энэхүү судалгааг хийхдээ манай галактикт амьдрал байх боломжтой хэдэн гараг байгааг тоолсон бөгөөд (хэрвээ өөр гараг дээр амьдрал үүсэх нөхцөл нь манай дэлхийнхтэй ижил бол) оюун ухаант төрөл үүсч хөгжих нөхцөл хэр бүрдсэн байна гэдгийг нарийвчлан судалсан байна.
Улмаар манай галактик буюу сүүн замд хэдэн арван оюун ухаант иргэншил оршин тогтнож байгаа хэмээн дүгнэжээ. Судалгааны явцад дэлхийгээс ч илүү сайхан нөхцөл бүрдсэн хэд хэдэн гараг олдсон гэнэ.
“Хэрвээ бусад гараг дээр ч дэлхийтэй ижил оюун ухаант төрөл үүсэхийн тулд таван тэрбум жил зарцуулагддаг гэж үзвэл сүүн замд 30 гаруй иргэншил үүссэн байгаа” хэмээн Ноттингхэмийн их сургуулийн профессор Кристофр Конселис ярьжээ.
Гэвч тэдэнтэй холбоо тогтоох нь тун амаргүй ажил гэнэ. Нэгдүгээрт сансарт илгээсэн дохиог хэр сайн барьж чадахаас тухайн иргэншлийг илрүүлэх нь хамаарах агаад барьж авсан дохио нь зуун жилийн өмнө илгээсэн дохио байх ч боломжтой аж. Түүнээс гадна аль нэг иргэншлийг илрүүллээ гэхэд тэр гараг нь дор хаяж 17 мянган гэрлийн жилийн зайтай билээ.
Эх сурвалж: INDEPENDENT
Холбоотой мэдээ