ХХ зууны Монголын шинжлэх ухаан, утга зохиолын ертөнцийг Б.Ринченгүйгээр төсөөлөх аргагүй. Их эрдэмтэн, билигт зохиолч, цогтой эх оронч Б.Ринченгийн мэндэлсний 110 жилийн ойг тохиолдуулан зохиол бүтээлээс нь түүвэрлэн авч 10 боть болгон хэвлүүлжээ. Б.Ринчений 10 боть түүврийг мэндэлснийх нь 110 жилийн ойгоор бэлтгэн хэвлэж, үндэстний соёлын ой санамжийг сэргээх, шинэ үеийнхний боловсролын далайг тэтгэх үйлст НЭПКО хэвлэлийн газар, доктор, профессор Ц.Шагдарсүрэн, ХасБанк, Алтан Дорнод Монгол ХХК, С.Лувсанвандан сан, Мөнхийн үсэг хэвлэлийн газар тус тус хамтран оролцсон байна.
Г.ХОРОЛ