Сонгуулийн хууль зөвшилцлөөр батлагджээ | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Сонгуулийн хууль зөвшилцлөөр батлагджээ

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Сонгуулийн хууль зөвшилцлөөр батлагджээ

УИХ-аас Сонгуулийн тухай хуулийг баталсантай холбогдуулж, УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга А.Бакей, УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, УИХ-ын гишүүн Р.Бурмаа нар өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.

Мэдээллийн эхэнд Байнгын хорооны дарга А.Бакей “Сонгуулийн хууль нь УИХ-д суудалтай нам, эвслийн бүлгийн зөвшилцлөөр батлагдсан. Өмнөхөөсөө дэвшилттэй сайн хууль батлагдсан” гэлээ.

Хуульд тусгаснаар сонгууль холимог тогтолцоогоор буюу 48х28 хувилбараар, сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байна.

Автомат машинаар уншуулсан саналын хуудасны 50 хүртэл хувьд техникийн тооллого хийнэ.
Санал авах босгыг 28-аар тогтоож байсныг байхгүй болгосон. Ингэснээр дахин сонгууль хийх шаардлагагүй болсон гэдгийг онцоллоо.

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт “28-ыг таван бүс болгох асуудал яригдаж байсан ч УИХ дахь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн бүлэг, парламентад суудалгүй намууд эсэргүүцсэн учраас хуучнаар нь үлдээсэн. Гэхдээ 28-ын ард намууд хэн, хэнийг нэр дэвшүүлснийг сонгогчдод тодорхой болгох зорилгоор саналаа өгөхөөр ирэхэд нь нэрсийн жагсаалтыг харж, сонголтоо хийх боломжийг нь олгохоор шийдсэн” гэлээ.

УИХ-ын гишүүн Р.Бурмаагийн тайлбарласнаар бол сонгуультай холбоотойгоор цацаж байгаа мэдээлэл нь ардаа эзэн хаягтай байна. Хэрвээ нэр дэвшигч нь бусдыг гүтгэж, худал мэдээлэл цацуулсан бол УИХ-ын сонгуульд нэр дэвших эрхийг нь хязгаарлах бол хэвлэл мэдээллийн хэрэгсэл бусдыг гүтгэсэн мэдээлэл цацсан тохиолдолд үйл ажиллагаа эрхлэх тусгай зөвшөөрлийг нь 6 сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлнэ. Энэ бүхэн нь шүүхээр тогтоогдсон нөхцөлд авах арга хэмжээ гэдгийг тодотголоо.

Мөн улс төрийн албан тушаалтан УИХ-ын сонгуульд нэрээ дэвшүүлэх бол сонгууль болохоос 6 сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх бол орон нутгийн сонгуульд нэр дэвших улс төрийн албан тушаалтан тухайн сонгууль болохоос 4 сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөнө.

Зургаан сарын өмнө албан тушаалаасаа чөлөөлөгдөх албан тушаалтнуудад төрийн өмчит компанийн захирал мөн хамаарч байгаа юм. Сонгуулийн сурталчилгааны хугацаа 18 хоног байх аж.

Г.ДАРЬ

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Зочин 2015-12-28 202.131.252.213

Одооны УИХ-ын гишүүд улс төрийн албан тушаалтнууд биз дээ. тэгвэл яагаад ажлаасаа чөлөөлөгдөхгүй байна. эсхүл бүгдээрээ идэж ууж ханасан болохоор нэр дэвшихээсээ татгалзаж, буутлаа идэж уухаа үргэлжлүүлэхээр шийдэв үү

Казах 2015-12-28 103.57.92.213

Сонгуулийн хуулиар МАН-ыг буулгаж авсныхаа төлөө Бакей ГАВЪЯАТ боллоо.

Иргэн 2015-12-28 103.57.92.213

Ганц МАН-д найдаж байсан. Горьдлого тээх хэрэггүй л байж дээ.

ИРГЭН 2015-12-28 103.57.92.213

МАН АРД ТҮМНИЙ ТАЛД БАЙСАН ЗАРЧМААСАА УХАРЧ, АРЧААГҮЙ БУУЛТ ХИЙСЭНД ХАРАМСАЖ БАЙНА. ХАР МАШИН Ч ҮЛДЛЭЭ, 50 ХУВЬ ХҮРТЭЛ ГЭХЭЭР 5 ХУВИЙГ Ч ТООЛЧИХООД ҮГҮЙ ГЭЭД СУУХ БҮРЭН БОЛОМЖТОЙ. НАМЫН ЖАГСААЛТ БИДНИЙ ШУУД СОНГОХ ЭРХИЙГ БУЛААСАН ХЭВЭЭР БАТАЛГААЖЛАА. ОДОО АРД ТҮМНИЙ ТАЛД ЗОГСОХ ХҮЧИН ҮГҮЙ ЮМ БАЙНА ДОО.

ахахаха 2015-12-28 202.179.10.150

Хүлээн зөвшөөрөх аргагүй,луйварын арын хаалганы,луйварчидад төрлүү шургалах НАМЫН ЖАГСААЛТ нэртэй өргөн коридор гаргасан хууль нэртэй луйвар батлагдсан тул бид сонгуульд оролцо хэрэгцээ байхгүй болсон,ийм хуультай байхад төрд итгэлтэй хүмүүсээ гаргана гэсэн горьдлого байхгүй,энэ жил сонгууль ирцгүй босоны хариуцлагыг дээрхи гурван этгээд,ард нь байгаа нам нэртэй толгой хоргодох газарууд хариуцах юм байгаа биздээ.

Зочин 2015-12-28 202.21.106.128

МАН -АН хоёр сонгуулийн хуулиа сайхан хуйвалдаж өөрсөндөө ашигтай байдлаар гаргасан. Бусад намуудын саналыг огт харгалзаагүй .

Зочин 2015-12-28 202.179.24.63

Ямар ч сурталчилгаа мөрийн хөтөлбөрөө танилцуулах хугацаа байхгүй хууль боллоо, 18 хоногт юу ч хийж амжихгүй, том тойрогтоо газарт жишээлбэл Өмнөговь аймагт бүх сум орж амжихгүй.

Бас зочин 2015-12-28 202.9.41.65

Ард түмэндээ танигдаагүй хүн сонгогдох шаардлагагүй

Зочин 2015-12-28 202.179.28.175

хохь нь шт, чамайг хэн сонгохын

Зочин 2015-12-28 103.9.90.87

er ni huniig 18honogt tanih uu?

Зочин 2015-12-28 202.131.225.197

Танихгүй хүнээ сонгохгүй л бай л даа. 18 хоногт байтугай, хажуудах хүнээ танихгүй байж...

Зочин 2015-12-28 103.26.194.229

танинаа танина

Зочин 2015-12-28 103.26.193.104

Хүлээн зөвшөөрөхийн аргагүй сонгуулийн хууль батлагдлаа