2020 оны 6 дугаар сарын 16-ны өдөр I, II, III ангиллын 27 хувьцаат компанийн 55,932,354 төгрөгийн үнийн дүн бүхий 1,284,797 ширхэг хувьцаа арилжигдсанаас 16 хувьцаат компанийн хувьцааны ханш өсч, 10 хувьцаат компанийн хувьцааны ханш буурсан бол 1 үнэт цаасны ханш тогтвортой байлаа. Үүнээс "Улсын Их Дэлгүүр" ХК (UID +14.88%) болон "Хар Хорум Пропертийс" ХК (AMT+12.90%)-ийн хувьцааны ханш хамгийн өндөр өсөлттэй байсан бол "Авто Импекс" ХК (AOI -10.39) болон "Мах Импекс" ХК (MMX -5.77%)-ийн хувьцаа хамгийн их уналттай байлаа.
Засгийн газрын үнэт цаасны хоёрдогч зах зээлийн арилжаагаар 1,001 ширхэг үнэт цаасыг 100,550,450 төгрөгөөр арилжаалагдсан байна
"TOP 20" индекс 1.54 хувиар өсч 16159.18 нэгжид хүрсэн бол зах зээлийн үнэлгээ 2,454,634,456,860.27 төгрөг боллоо.
Арилжааны дэлгэрэнгүй мэдээллийг Энд дарж үзнэ үү.
МОНГОЛЫН ХӨРӨНГИЙН БИРЖ