Л.Болд Холбооны шилдэг ерөнхийлөгчөөр шалгарлаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Л.Болд Холбооны шилдэг ерөнхийлөгчөөр шалгарлаа

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Л.Болд Холбооны шилдэг ерөнхийлөгчөөр шалгарлаа

 

“Бөртэ чоно 2015” спортын дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа 2015 оны 12-р сарын 25-ны өдөр МҮОНТ-ийн 600-ийн студид зохион байгуулагдлаа. Оны турш спортын салбарт шилдгийн шилдэг байж чадсан спортын алдартнууд “Бөртэ чоно” шагналын эздээр тодорсон юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Л.Болд “Холбооны шилдэг ерөнхийлөгч”-өөр шагнагдсан юм.

 

 

55 жилийн түүхтэй Монголын Хөнгөн атлетикийн холбоо энэ жил хийсэн бүтээсэн зүйл арвинтайгаар шинэ оноо угтаж байгаа бөгөөд Олон улсын стандартад нийцсэн 400 метрийн тойрог бүхий хөнгөн атлетикийн зам, талбай Налайх хотод бий болж байна.

 

Манай улсад 500 мянган америк долларын өртөг бүхий тартан зам, талбайг үнэ төлбөргүй өгөх асуудал шийдэгдсэн. Монгол улсад анх удаа тавигдаж буй энэхүү зам талбайг шийдвэрлүүлэхэд Монголын хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Л.Болдын гүйцэтгэсэн үүрэг онцгой байсныг энэ үеэр Хөнгөн атлетикийн холбооныхон тодотгож байлаа.

 

Налайхад бий болж байгаа тус зам талбай нь Монгол улсын Биеийн тамир, спортын салбарын түүхэнд томоохон хөрөнгө оруулалт болж байгаа гэдгээрээ онцлогтой юм.

 

Хөнгөн атлетикийн ерөнхийлөгч Л.Болд БНХАУ-ын нийслэл Бээжин хотноо зохион байгуулагдсан Олон улсын хөнгөн атлетикийн холбооны 50 дугаар их хурлын үеэр Холбоогоо төлөөлөн олон асуудалд байр сууриа илэрхийлэн оролцсоны дээр Ямайкийн Усайн Болттой уулзаж Монголд хүрэлцэн ирэхийг урьж гүйлтийн спорт сонирхогч залууст туршлага мэдлэгээ хуваалцахыг хүсэж урьсныг домогт тамирчин таатайгаар хүлээн авсан билээ.

 

 

Монгол Улсад гүйлтийн спортыг хөгжүүлэх, гүйлтээр хичээллэгч, сонирхогч иргэдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор олон тэмцээнүүдийг санаачлан зохион байгуулан басхүү дэмжин хамтран ажиллаж Хөнгөн атлетикийг хөгжүүлэхийн төлөө хүчин зүтгэж байгаа УИХ-ын гишүүн, Хөнгөн атлетикийн холбооны ерөнхийлөгч Лувсанвандангийн Болд ийнхүү “Бөртэ чоно 2015” ёслолын ажиллагаанаас шилдгийн шилдэг холбооны ерөнхийлөгчөөр шалгарлаа.

 

 

"Болор дуран"-аар шалгав.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
0
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!