УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийх үеэрээ Засгийн газарт шинэ жилийн сюрприз барихаар зэхэж байгаагаа мэдэгдсэн. Энэ нь эдийн засгийн хүндрэлийг даван туулах хүрээнд Засгийн газрын хийх ёстой ажлуудыг жагсаасан жагсаалт аж.
Битүү, хатуу ярианаас ч болсон уу, МАН, МАХН хоёр Засгийн газрыг унагах нь гэсэн “бор шувуу” Төрийн ордонд ниссэн.
Гэхдээ МАН-ын зүгээс ирүүлж байгаа мэдээллээр Засгийн газрыг унагах сонирхол байхгүй аж. Харин Засгийн газрыг байгаа боломжоо ашиглаж ажил хийхийг шаргуу шаардах юм байна.
Г.ДАРЬ