Нийслэлээс 2000 хүүхдийг баярлууллаа | News.MN - Мэдээллийн эх сурвалж

Нийслэлээс 2000 хүүхдийг баярлууллаа

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Нийслэлээс 2000 хүүхдийг баярлууллаа

Нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд болон зорилтот бүлгийн өрхийн 1000 хүүхдийн “Харшийн сүлд модны наадам”-ыг зохион байгууллаа. Тус арга хэмжээнд эрсдэлийн түвшин тогтоох программд бүртгэлтэй хөгжлийн бэрхшээлтэй болон зорилтот бүлгийн хүүхдүүд, нийслэлийн "Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл" ОНӨААТҮГ-ын ажилтнуудын нийт 1000 хүүхэд оролцов. Энэ үеэр Монголын хүүхдийн ордноос хүүхэд багачууддаа зориулан “Баясгалантай багачууд” хүүхдийн урлагийн тоглолтыг сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардууллаа.  

Мөн нийслэлд үйл ажиллагаа явуулж байгаа 32 халамж, асрамжийн төвд хүмүүжиж буй 1000 хүүхдэд зориулсан хүүхдийн шинэ жилийн баярын арга хэмжээг 12 сарын 27-ны өдөр Олон улсын хүүхдийн “Найрамдал” зусланд зохион байгуулж, авьяаслаг багачууд урлагийн тоглолт сонирхуулж, нийслэлийн Засаг даргын гарын бэлгийг гардуулав.

ЭХ СУРВАЛЖ: НИЙСЛЭЛИЙН ЗДТГ-ЫН ХЭВЛЭЛ МЭДЭЭЛЭЛ, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ХЭЛТЭС

 

"Болор дуран"-аар шалгав.

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

бөбөөөчдийн хүүхэд бөбөөчин болох нь ёс 2015-12-28 203.194.116.6

хариуцлагагүй хүний хүүхдэд ингэж мөнгөө үрж байхаар хариуцлагатай хүний хүүхдэд өг.