АНУ-ын Дээд шүүх ЛБГТИК+ ажилчдын эрхийг хамгаалах шийдвэр гаргалаа

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

АНУ-ын Дээд шүүх ЛБГТИК+ ажилчдын эрхийг хамгаалах шийдвэр гаргалаа

АНУ-ын Дээд шүүх ЛБГТИК+ ажилчдын эрхийг хамгаалах шийдвэр гаргалаа

Одооноос эхлээд АНУ-ын ажил олгогчид ажилчдаа анги байсных нь төлөө халах нь хүний эрхийг зөрчиж буй гэмт хэрэг болох нь.

АНУ-ын Дээд шүүх хүйсээр ялгаварлан гадуурхалтын эсрэг холбооны хуульд бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжааны ялгаатай байдал ч бас хамаатай гэх үндэслэлээр дээрх шийдвэрийг баталжээ. Энэ шийдвэр нь АНУ-ын төдийгүй олон улсын анги ажилчид болон тэдний эрхийг дэмжигчдийн хувьд том ялалт болж байна.

Ажил олгогчид талын өмгөөлөгч нар 1964 оны хүний эрхийн тунхагийг зохиосон эрхмүүд хүйсээр ялгаварлан гадуурхах гэдэгт бэлгийн чиг баримжаа, хүйсийн чиг баримжааг зориуд үүнд тусгаагүй хэмээх байр суурьтай байсан бөгөөд Трампын засаг тэдний талд байсан юм. Гэвч Трампын өөрийнх нь дэвшүүлсэн шүүгч Нейл Горсух ажилчдын эрхийг дэмжиж уг шийдвэрийг баталсан байна.

Анх анги байснаасаа болж ажлаасаа халагдсан гэх гурван хэргийн хохирогчид шүүхэд гомдол гаргаснаар энэ бүхэн эхэлсэн байна.

Тухайлбал Стефенс хэмээх бүсгүй ажлын газартаа зургаан жилийн турш эрэгтэй төрхөөр ажиллаж байгаад, эцэст нь өөрөөрөө байхаар шийдсэнээ хамтран ажиллагчдадаа мэдэгджээ. Гэвч хоёр долоо хоногийн дараа тэрбээр эмэгтэй хувцас өмсөж ажилдаа ирдэг гэх шалтгаанаар халагдсан байна. Харин ажил олгогч тал нь шүүх дээр Степенсийг биологийн хүйсэндээ тохирсон оффис хувцасаа өмсөөгүй хэмээн мэдэгдэж байжээ. Анхан шатны шүүхийн шийдвэр Степенсийн талд гарсан байна.

Мөн өндөрөөс үсрэлтийн зааварлагч, 2014 онд ажлын ослоос болж нас барсан Дональд Зарда нэгэн удаа эмэгтэй үйлчлүүлэгчтэйгээ наргин “Биед чинь хүрэхээс битгий эмзэглээрэй. Би 100 хувь ижил хүйстнээ сонирхогч” хэмээн хэлснээсээ болж халагджээ. Ажил олгогчийн зүгээс Зардаг үйлчлүүлэгчтэйгээ хувийн мэдээлэл солилцсон гэх үндэслэлээр халсан гэх байр суурьтай байсан ч шийдвэр Зардагийн талд гарчээ.

Бас хүүхдийн сувиллын ажилтан Жералд Босток гэх эрхэм анги хүмүүсийн бэйсболлын лигт элссэнээсээ болж халагдсан байна. Гэвч Атлантагийн шүүх түүний эсрэг шийдвэр гаргаж байжээ.

Эх сурвалж: BBC.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
4
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж