Хил хамгаалах ерөнхий газрын баруун урдах талбай өмнө нь хогонд дарагдсан, улаан шороо эргэсэн газар байсан бол өнөөдөр олон улсын стандартад нийцсэн хөлбөмбөгийн талбай болжээ. Тоглоомын талбайд хүүхдүүд инээлдэж, залуус хөлбөмбөг тоглож угтав.
Хотын захирагч С.Амарсайхан, УИХ-ын гишүүн Б.Саранчимэг нар өнөөдөр /2020.06.16/ уг хөлбөмбөгийн талбайн тохижилтын ажлын явцтай танилцлаа. Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах энэ талбайг УИХ-ын 22 дугаар тойрогт нэр дэвшиж буй УИХ-ын гишүүн Б.Саранчимэгийн санаачлагаар байгуулсан гэдгийг оршин суугчид хэлж байв.
Нийт 1.8 га талбайд хөлбөмбөг, сагсан бөмбөгийн талбай, теннис, гар бөмбөг, хүүхдийн тоглоом, чийрэгжүүлэлтийн талбай, уртын харайлт болон гүйлтийн зам, сүүдрэвч, гэрэлтүүлэг, авто зогсоол, үзэгчдийн суудал, төвлөрсөн бие засах газар, хашаа, хамгаалалтын байр, ногоон байгууламжийг иж бүрнээр нь байгуулжээ. Одоо гартааман замаас бусад тохижилтын ажил бүрэн дууссан гэдгийг албаныхан танилцууллаа.
“НЭГ ЖИЛИЙН ХУГАЦААНД 158 НИЙТИЙН ЭЗЭМШЛИЙН ГАЗРЫГ ХОТ БУЦААН АВСАН”
“Анх улаан шороо эргэсэн, хог дүүрчихсэн, хүүхдүүд бөмбөг барьчихсан яахаа мэдэхгүй гүйж байсан. Тэднээс “Энд тоглоомын талбай байгуулбал яах уу” гэсэн чинь “Өөр тоглоомын талбай орох гээд явж байна” гээд гурван жаал алхаж явсан. Өнгөрөгч 2019 онд тус газрын эзэмших эрхийг хүчингүй болгож, нийтийн эзэмшилд авсан. Энэ спорт талбайн ажлыг “Монгол менежмент” компани өнгөрсөн жилийн аравдугаар сард эхэлсэн. Бүтээн байгуулалтын ажлыг анх УИХ-ын гишүүн Б.Саранчимэг санаачилж, энэ талбайг байгуулахад маш сайн хамтран ажилласан.
Цаашдаа дүүрэг болгонд цэцэрлэгт хүрээлэн байгуулна.
Өнгөрсөн хугацаанд Чингэлтэй, Баянзүрх, Төв талбайд цэцэрлэгт хүрээлэн хийсэн. Одоо Баянхошуу уулын бэлд 3.8 га талбайд цэцэрлэгт хүрээлэн байгуулж, Тахилт, Цагдаа толгой, Хан-Уул дүүрэг гэх мэт газруудад ногоон байгууламж, мөсөн ордон байгуулж байна. Улаанбаатар хотын өнцөг булан бүрт усалгаатай ногоон байгууламж, аюулгүй хүүхдийн тоглоомыг байгуулах болно. Төв талбайн цэцэрлэгт хүрээлэнгээ нээх гэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт 158 нийтийн эзэмшлийн газрыг хот буцаан авч, тохижуулсан. Үүнд 16 эмнэлгийн гадна талбай, гурван эмнэлгийг нисдэг тэргийн зогсоолтой болгож өгсөн” гэв.
Монголын хөлбөмбөгийн “Хоромхон” багийн тамирчин Б.Төгөлдөр хүү гуравдугаар ангиасаа хөлбөмбөгөөр хичээллэж эхэлжээ. Тэрбээр өмнө нь хөлбөмбөгийн стандартын талбай байдаггүйгээс зааланд бэлтгэл хийх юм уу, гадна талбайд бэлтгэлээ хийдэг байсан. Харин одоо стандартад нийцсэн том талбайтай болж байгаад маш их баярлаж байгаагаа хуваалцсан юм.
Б.САРАНЧИМЭГ: “БАЯНЗҮРХ” ЦЭЦЭРЛЭГТ ХҮРЭЭЛЭНГ БАЙГУУЛНА
Энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Саранчимэгтэй тойрогтоо хийж, хэрэгжүүлэх ажлынх нь талаар цөөн хором ярилцлаа.
-Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээс эхлэн хийж бүтээсэн ажлынх нь үргэлжлэл өнөөдөр ашиглалтад орох гэж байна. Нийслэл хотын хэмжээнд хамгийн том талбайтай спортын талбайг байгуулах санаачлагыг анх хэрхэн гаргаж байв?
-Эх орны хөгжил гэдэг бол хөрсөнд нь ургуулж, цэцэглүүлсэн үр хойч үедээ үлдээж буй үйл хэрэг гэж боддог. Тэр утгаараа өөрийнхөө үйл хэргийг бүх салбар дахь ногоон хөгжлийн төлөө, иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчныг сайжруулахын төлөө хууль эрх зүйн орчныг бүрдүүлж ирсэн. Өнөөдөр Баянзүрх дүүргийн дөрөвдүгээр хороонд анх санал санаачлага гаргаж байсан ажил маань бодит биелэлээ олсонд баяртай байна. Биднийг дэмжиж ажилласан Хотын даргадаа талархаж байгаагаа илэрхийлье. Анх энэ талбай хог хаягдлаар дүүрсэн байсан. Иргэд маань анх намайг УИХ-ын гишүүнээр сонгогдох гэж байхад надад санал тавьж, үүний төлөө чамгүй хүчин зүтгэл гаргасныг минь Хотын дарга онцлон хэллээ. Аливаа ажил хамтын бүтээл байдаг. Бид хамтдаа өнөөдөр иж бүрэн спортын талбайг байгуулаад байна.
Удахгүй УИХ-ын ээлжит сонгууль болох гэж байна. Энэ үед нэр дэвшигчид намын мөрийн хөтөлбөрөөрөө өрсөлдөж байгаа. Тэр утгаараа МАН-ын мөрийн хөтөлбөрт “Баянзүрх” цэцэрлэгт хүрээлэнг байгуулах санал тусгагдсан байгаа. Энэ ажлаа бодит ажил болгохын төлөө өөрөө хичээн зүтгэнэ. Цаашдаа иргэдийнхээ эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэхийн төлөө хүчин зүтгэсээр байх болно. Анх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг байгуулахад зарим хүмүүс “Энэ бүтэхгүй төсөл” гэж маш их шүүмжилж байсан. Эргээд би ажлаа хүлээлгэж өгөхөд Улаанбаатар хотын ногоон байгууламжийн 23 хувийг бүрдүүлж өгч чадсандаа баяртай байдаг.
-Бүтээн байгуулалтын ажил гэхээр өндөр шилэн барилга гэж ойлгох нь бий. Цэцэрлэгт хүрээлэнгийн бүтээн байгуулалтын ажлыг хийхэд ямар хүндрэл бэрхшээл гардаг вэ?
-Миний хувьд IT инженер мэргэжилтэй хүн. Анх Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгийн ажлыг авахдаа л зөв эхлүүлж, зөв төлөвлөлттэй явах ёстой гэж бодсон. Тэр ч утгаараа төлөвлөлт эвдэгдэхгүй байх ёстой. Өнөөдөр төлөвлөлт алдагдаад явж байгаад харамсч, дуу хоолойгоо хүргэж, аль болохоор дэмжээд явж байна.
-Таныхаар ирээдүйн Улаанбаатар хотыг төсөөлбөл?
-Ер нь улс орнуудын судалгаагаар “Хамгийн аз жаргалтай хүмүүс хаана байдаг вэ” гэхээр ногоон байгууламж олон, цэцэрлэгт хүрээлэнтэй орны хүмүүс аз жаргалтай, амар амгалан байдаг гэж судалгаа гаргасан байдаг. Тиймээс ирээдүйн Улаанбаатар хот, Монгол Улс маань зөв төлөвлөлттэй, ногоон байгууламжтайгаар хөгжөөсэй гэж хүсдэг.
“СПОРТЫН ТАЛБАЙН ГАЗРЫН МАРГААН СҮҮЛИЙН 20 ЖИЛ ҮРГЭЛЖИЛСЭН”
“Манай спорт сонирхогчид болон нийслэлчүүд хуучнаар “15-ын талбай”-г сайн мэднэ. Энэ спортын талбайн газрын маргаан сүүлийн 20 жил үргэлжилсэн. Өнгөрсөн жил НЗДТГ-т спортын талбай байгуулах зураг төслийг нь танилцуулж, газрын асуудлыг нь шийдэх хүсэлтийг гаргасан. Өнгөрөгч дөрөвдүгээр сард Засаг даргын захирамжаар хөрөнгө мөнгийг нь шийдээд, олон улсын стандарт бүхий цоо шинэхэн талбай үүдээ нээхэд бэлэн болсон байна. Энэ талбайд хүүхэд, залуус хэзээ ч тоглож болно.
Энэ бүтээн байгуулалтын ажил нийгэмдээ тустай, зөв зүйтэй ажил. Өнөөдөр хүүхдүүд гэрээсээ гараад тоглох талбайгүйгээс утас, компьютер тоглож донтох болсон. Гэтэл ирээдүйн хүүхдүүдэд аюулгүй, эрүүл өсч, торних орчныг нь бүрдүүлбэл гэмт хэргийн тоо ч буурна шүү дээ. Тиймээс цаашдаа ийм сайхан талбайг олныг байгуулж, хөрөнгө оруулаасай гэж хүсч байна” хэмээн “Мөрөөдлөө асаа” төслийн санаачлагч, спортын сэтгүүлч Э.Амарсайхан хэлж байв.


























А.СҮРЭН
Гэрэл зургийг Л.ЭНХ-ОРГИЛ
Zochin 2020-06-16 59.153.115.160
Arvan heden jiliin tertee ene talbaig ch dyysgadag bj dee gej.
mnxna 2020-06-16 202.9.40.118
uul n tom gazar baisan daa taliig zarj idsen dee MANniixan
Зочин 2020-06-16 66.181.161.14
Ямартаа ч хөлбөмбөгийн талбайгаа барилга барилчихалгүй аварч үлдсэн 10 аад жилийн өмнөх тэмцэл байсан…спорт Амараа харин санаачлагч нь мөн…харин энэ хүүхэн огт падлийгүй.
name 2020-06-16 66.181.165.168
Gunbileg bol Miyegiin bulgand taviulsan nohoi. 60 terbumiin zohiogch bas hyatad garaltai. 687
Зочин 2020-06-16 202.9.46.3
Хөлбөмбөгчид өөрсдөө маш бохир хүмүүсь сургуулийн талбай дээр ирж тоглочихоод уусан усныы савь гар хөлөө арчсан нойтон салфеткаа тэр чигт хаяад явдагв Клубууд тамирчиддаа хэлж баймаар юм.
Зочин 2020-06-16 183.177.100.4
муухай архичид бузарлачих вий дээ. ил задгай архи ууж, шээж баадаг тэр новшнуудыг ойртуулж болохгүй. шөнө орж ирээд хонохдоо л тоглоомын талбайг эвдэлнэ шүү. Ийшээ орон гэргүй тэнэмэл хүмүүсийг оруулмааргүй байна шүү!!!!
Зочин 2020-06-16 122.201.31.201
Сайхан талбай байна. Хүүхдүүд хийх юмгүй гэрд дэмий суугад утас, компьютер ширтээд хөдөлгөөн муутай байдаг. Гэрийн ойр ийм талбай байдаг бол сайхан байхсан
zochin 2020-06-16 103.212.116.119
ЭНЭ ЖДҮЧИН АВГАЙГ НАРАНХҮҮГИЙН ДҮҮГ 2020 ОНЫ СОНГУУЛИАР 100% ЗАЙЛУУЛЪЯА. ЖДҮГЭЭС МӨНГӨ АВНА, ГАДААДАД СУРГУУЛЬД СУРСАН МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ, ИЙМ Л СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛД ОРСОН АВГАЙ НАРЫГ ИХ ХУРЛААС ЗАЙЛУУЛЪЯА. МОНГОЛД АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ЯЛНА. МАН-2020 ОНЫ СОНГУУЛИАР БҮГД ШОРОНД ЯВНА. ХҮРЭЛСҮХИЙН ХЭЛДГЭЭР БҮГД ЖДҮЧИД, ТЕНДЕРЧИД, КОНЦЕССЧИД БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛАГЧИД.
zochin 2020-06-16 103.212.116.119
ЭНЭ ЖДҮЧИН АВГАЙГ НАРАНХҮҮГИЙН ДҮҮГ 2020 ОНЫ СОНГУУЛИАР 100% ЗАЙЛУУЛЪЯА. ЖДҮГЭЭС МӨНГӨ АВНА, ГАДААДАД СУРГУУЛЬД СУРСАН МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ, ИЙМ Л СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛД ОРСОН АВГАЙ НАРЫГ ИХ ХУРЛААС ЗАЙЛУУЛЪЯА. МОНГОЛД АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ЯЛНА. МАН-2020 ОНЫ СОНГУУЛИАР БҮГД ШИДОРОНД ЯВНА. БҮГД ЖДҮЧИД, ТЕНДЕРЧИД, КОНЦЕССЧИД БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛАГЧИД.
зочин 2020-06-16 103.212.116.119
ЭНЭ ЖДҮЧИН АВГАЙГ% НАРАНХҮҮГИЙН ДҮҮГ 2020 ОНЫ СОНГУУЛИАР 100% ЗАЙЛУУЛЪЯА. ЖДҮГЭЭС МӨНГӨ АВНА, ГАДААДАД СУРГУУЛЬД СУРСАН МӨНГӨӨ ТӨЛӨХГҮЙ, ИЙМ Л СЭТГЭХҮЙН ДОРОЙТОЛД ОРСОН АВГАЙ НАРЫГ ИХ ХУРЛААС ЗАЙЛУУЛЪЯА. МОНГОЛД АРДЧИЛСАН СОНГУУЛЬ ЯЛНА. МАН-2020 ОНЫ СОНГУУЛИАР БҮГД ШИДОРОНД ЯВНА. БҮГД ЖДҮЧИД, ТЕНДЕРЧИД, КОНЦЕССЧИД БИДНИЙ ТАТВАРЫН МӨНГИЙГ ХУЛГАЙЛАГЧИД.
Зочин 2020-06-16 139.5.216.10
Talbain urgun n standart bish bn
ter 2020-06-16 192.82.75.4
YUUN SURTEE YUM URDAN HICHNEEN SAIHAN TSOGTSOLBOR BAILAA.UURSDUU USDAGSAN ZUILEEL SERGEEGEE BIZ..
ИРГЭН 2020-06-16 202.21.127.168
Та нар төсвийн мөнгөөр юм хийсэн дүр эсгэж мөнгө хулгайлаад дараа нь их хуралд сонгогдох шалтгаан болгож 1 сумаар 2 туулай буудахаа боль. Самарсайхан чи бол яршиг л байна
Зочин 2020-06-16 183.177.100.4
хөөк оркоо, ард түмэнд хэрэгтэй ажил хийж байхад юу гээд солиороод байгаа юм бэ? тэгээд ийм талбай байгуулахгүй байсан юм уу? аль эсвэл газрыг зараад орон сууц бариулах байсан юм уу? муухай оркууд мэдрэлтэж өгөх юмаа
Зочин 2020-06-16 103.229.120.111
chinbaa ganhuu, hassuri chi amerik elchin bish bolhoor visa agraghguil dee. tiim baiy yunda hudlaa visa tolbor geed 12000 dollor neheed reekt hiiged yabdin. amerik elchind medegdsen shuu reekt zaluus huuramch visa hurammy nehsen geed. huuramch visa gragasan bol huni naimani torold bagtdagin. huuni naima mash ahtuu yaltaig anhaaruuljina.
Зочин 2020-06-16 103.229.120.111
duuchin chinbaa chini hayud abiga sarnai bishee nogoo nepal huuhen shdee. bitgi onigoo zalgaad suugad baigarai shal tanihgui nepal lam abgai daguulad irsen bizdee. chinbaa omdondoo baasan unen shdee chin unen gedin abtobusiin suudal chatsaga basnd nebetrsen baisan gedinma. ene nepal abgaitai niiled mongolcchuda amerikt visa huuramy nehel deeremdel ajialss hoolgool yamar herg baigan. visa bid orsdo gargasan shdee amerik erlchingees asuul daa chinaba konsul bish visa gargahgui l dee.