Элэгний С вирусийн эсрэг “Харвони” эмийг энэ сарын 26-нд Монголд оруулж иржээ. Эхний ээлжид 1600 хүнд олгох 4800 хайрцаг эмийг оруулсан аж. Ингээд нэг хүн гурван хайрцгийг ууж курс болно гэж тооцохоор 1600 хүнд олгохоор таарч байгаа гэв. Эмийг оруулж ирснээс хойш өнөөдрийг хүртэл кодлох ажлыг хийсэн байна. Тухайлбал, эхний ээлжид олгох 1600 хүний нэр, онош тодорхой болсон билээ. Улмаар энэ 1600 хүн тус бүрийн өвчний оношийг харж, эмийг нь кодолжээ. Ингэснээр тухайн нэг эмийг зөвхөн кодолсон иргэн л авах ёстой юм байна.
Эрүүл мэнд, спортын яамны өгсөн мэдээллээр ирэх лхагва гаригт албан ёсоор хэвлэлийн хурал зарлахаар болжээ. Ингээд “Харвони” эмийг батлагдсан 22 эмийн санд тарааж, худалдахад бэлэн болсон байна.
Б.ЗАЯА
Ингээд “Харвони” эмийг худалдаалах эмийн сангийн жагсаалтыг хүргэж байна.
№ | Эмийн сангийн нэр | Хаяг | Хариуцсан хүн | Утасны дугаар |
1 | Монфа эмийн сан | БЗД Улсын төв 2 эмнэлгийн байр | Т.Төгсжаргал | 99090926 |
2 | Интерфарм эмийн сан | БЗД 18 хороо Болор төв | П. Оюунбаатар | 99086779 |
3 | Календула эмийн сан | БЗД 18 хороо Дандарбаатарын гудамж Дархан детект эмнэлгийн байр | Б.Мөнхдэлгэр | 99090732 |
4 | Нахиа намуун эмийн сан | Баянзүрх дүүрэг, ЭКО байр, Баянмонгол хороолол, 416-16 | Л. Ундрахмөрөн | 99141080 |
5 | Үнээн рашаан эмийн сан | Баянгол дүүрэг 17 хороо саруул дэнж хороолол 406 байр | Д.Саранчимэг | 77306800 |
6 | Гашуунбулаг эмийн сан | Баянгол дүүрэг, 12-р хороо, 6-р бичил хороолол 15-1 | Ж. Оюуннаран | 99638814 |
7 | Түвшин тун эмийн сан | Налайх дүүргийн эмнэлэг амбулаторид | Гандолгор | 99319192 |
8 | Анбарай эмийн сан | СБД 7 хороо 11 хороолол 8 байр | Х.Лхагвасүрэн | 96686094 |
9 | Хонхлой эмийн сан | СХД 13 хороо 9 байр | Ц.Тунгалаг | 99085675 |
10 | Төхөм эмийн сан | ЧД 1 хороо 35-р байр, 87 | Д.Болормаа | 99169555 |
11 | ОТЭСО эмийн сан | Чингэлтэй дүүрэг, ЭМН-ийн дэргэд | Оюуннэмэх | 99098932 |
12 | Интермед эмнэлгийн дотуур эмийн сан | Интермед эмнэлгийн байр | Л.Туяа | 88008660 |
13 | Грандмед эмнэлгийн эмийн сан | Грандмед эмнэлгийн байр | Пүрэвсүрэн | 88104546 |
14 | Бүтээгч плазма сант эмийн сан | Шастины нэрэмжит 3 төв эмнэлгийн байрны эсрэг талд | О. Цэцэгмаа | 91093223 |
15 | Ухаа булаг эмийн сан | Багануур дүүрэг | Д. Алимаа | 99093379 |
16 | Өлзийдэн эмийн сан | УНТЭ-ийн байр, 1-р давхарт | А. Эрдэнэцэцэг | 99023396 |
17 | Цэгэма эмийн сан | Хан уул дүүрэг 2 хороо | Цэрмаа | 91919070 |
18 | Өлзий амгалан | Дархан уул аймаг, НЭ-ийн байранд | Н.Энхцэцэг | 99372148 |
19 | Ахмадын эмийн сан | Сэлэнгэ аймаг, Орхон сум, 6-р баг | Б. Эрдэнэбилэг | 99029248 |
20 | Болд трейд | Төв аймаг, Зуун мод Номт баг Худалдааны гудамж | Б. Энхтуяа | 88008236 |
21 | Цогт Итгэл | Орхон аймаг, Баян-Өндөр сум 2 микро 25 | Д.Бүжинлхам | 99035169 |
22 | Бамбай эмийн сан | Орхон аймаг, Баян-Өндөр сум, Урт булаг, 5-1-89 | Ж.Байгалмаа | 99351660 |
23 |
| Булган аймаг |