Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв | News.MN

Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

АНУ Германаас 10 мянган цэргээ татаж байна гэх иргэдийн дунд тарсан цуурхлыг Ерөнхийлөгч Дональд Трамп баталж, Герман АНУ-ын цэргүүдийг байлгамаар байгаа бол НАТО-д төлбөрөө төлж, хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр/2020.06.15/ Цагаан ордонд сэтгүүлчдэд “Та бүхний мэдэж байгаачлан Герман НАТО-д төлбөр төлөхөөс татгалзсан. Tэд тэрбумын өртэй. Тэд мөнгөө төлөхгүй бол бид тэнд байгаад байх шаардлага алга” хэмээн ярьжээ.

Одоогийн байдлаар Германд 34 мянга 500 америк цэрэг байрлаж байгаа бөгөөд 25 мянга нь дараагийн тушаал иртэл үлдэх аж.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт Трамп 9500 цэргээ татах тухай Пентагонтой хэлэлцэж байгаа бөгөөд тэдгээр цэргүүд бүрмөсөн эх орондоо ирэх үү, эсвэл түр ирэх үү, нэг бол өөр орон руу явах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

6 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-16 122.201.31.50

Америкын хэдэн цэрэг л Германыг хамгаалаад амьд мэнд байлгаж байгаа гэх шив ээ!! Яг хэн гэдэг дайсан Германд довтлон орох гээд Америк цэргээс нь айгаад орж чадахгvй байгаам бол??!! Суртал ухуулга гээч юм vнэн хvчтэй юмаа!! Бvхэл бvтэн Европ тивийн боловсорч сэхээрч дууссан гэгдэх олон нийтийн тархийг яах хенгехеен угааж салуурдаж болдгийг харж бн уу!!

Avatar

Зочин 2020-06-16 202.126.88.183

Германаас америкийн цэрэг гарч ардчилал тогтох нь.

Avatar

german oron choloogdoh ni ee 2020-06-16 202.55.191.130

german kolonn oron ch dee. hariin tseregvvd ybj german oron erh choloot oron boloh saihan ireedvi bnaa.

Avatar

мийгаа 2020-06-16 49.0.218.165

герман эрх чөлөөтэй болох цаг нь ирлээ

Avatar

зочин 2020-06-16 66.181.161.123

Трамп шал буруу ойлголттой юм байна . Анхнаасаа Германчуудыг номхон байлгах л гэж Америк цэрэг тэнд байгаа шд . Тэрнээс биш Германыг хэн нэгнээс хамгаалах гээд байгаа юм огт байхгүй шд. Германчуудыг даруулгагүй хаявал дэлхийн 3 -р дайнн цаг хугацааны л асуудал болох биз !

Avatar

Зочин 2020-06-16 192.82.66.59

Zuv, er hurga.

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж