Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

Герман НАТО-д төлбөрөө төлөхгүй бол Трамп цэргээ татна гэв

АНУ Германаас 10 мянган цэргээ татаж байна гэх иргэдийн дунд тарсан цуурхлыг Ерөнхийлөгч Дональд Трамп баталж, Герман АНУ-ын цэргүүдийг байлгамаар байгаа бол НАТО-д төлбөрөө төлж, хүлээсэн үүргээ биелүүлэх ёстой хэмээн мэдэгджээ.

Тэрбээр өчигдөр/2020.06.15/ Цагаан ордонд сэтгүүлчдэд “Та бүхний мэдэж байгаачлан Герман НАТО-д төлбөр төлөхөөс татгалзсан. Tэд тэрбумын өртэй. Тэд мөнгөө төлөхгүй бол бид тэнд байгаад байх шаардлага алга” хэмээн ярьжээ.

Одоогийн байдлаар Германд 34 мянга 500 америк цэрэг байрлаж байгаа бөгөөд 25 мянга нь дараагийн тушаал иртэл үлдэх аж.

АНУ-ын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өнгөрсөн долоо хоногт Трамп 9500 цэргээ татах тухай Пентагонтой хэлэлцэж байгаа бөгөөд тэдгээр цэргүүд бүрмөсөн эх орондоо ирэх үү, эсвэл түр ирэх үү, нэг бол өөр орон руу явах уу гэдэг нь одоогоор тодорхойгүй байна хэмээн мэдээлсэн юм.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
1
ХөөрхөнХөөрхөн
0
ХахаХаха
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж