Амттай кофе бэлтгэх 5 онцгой жор

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Амттай кофе бэлтгэх 5 онцгой жор

Hool hiih jor

Кофе – дэлхийн алдартай ундаа. Зарим нэг хүмүүс кофегүйгээр өглөөг төсөөлж чадахгүй, харин заримдаа хичнээн ч сайхан амттай кофе байсан уйдаж орхидог. Тиймээс кофенд дуртай хүмүүстээ зориулаад дараах 5 төрлийн амттай кофе бэлтгэх аргыг танилцуулж байна.

Перецтэй кофе

Орц: 
Нунтаг кофе Үрлэн перец Чимх давс Чимх нунтаг амтат чинжүү (хэрвээ хүсвэл) Ус 
Хийх арга: Кофе чанагчинд 2 халбага кофе, үрлэн перец, багахан амтат чинжүү, давс, дээрээс нь хүйтэн ус нэмээд гал дээрээ тавина. Кофег буцалсны дараа галаа унтрааж 2 минут орчим хандлаад кофегоо уугаарай.

Гаатай кофе

Орц: 
Нунтаг кофе Гааны шинэхэн 2 навч Ванил – 1 Ус Элсэн чихэр Хийх арга: Кофе чанагчинд кофе, ванил (хэрвээ чихэрлэг уухыг хүсч байвал элсэн чихрээ мөн хийнэ) нэмж зөөлөн галаар кофе дээш гарч иртэл чанана. Галаас аваад 2 минут орчим хандлаад дахиад зөөлөн гал дээр буцалгана. Гааны навчаа угааж жижиглээд аягандаа хийж дээрээс нь бэлэн болсон кофегоо нэмж сайтар хутгаад ганц минут хандална. Сэнгэнэсэн гааны амттай кофе бэлэн боллоо.

Хулуутай латте 

Орц: Нунтаг кофе Хулуу – 300 гр Сүү – 60 мл Тослог цөцгий – 120 мл Задь, цагаан гаа эсвэл хадаасан цэцэг – өөрийн хүссэнээр Элсэн чихэр Ус 
Хийх арга: Эхлээд хулууны сиропоо бэлдэнэ. Шарах шүүгээг 20 хэм хүртэл халаана. Хулууны хальсыг авч зөөлөн хэсгийг жижиглэн хэрчиж шарах шүүгээний хавтан дээр тараан тавьж 15 мин шарна. Болсон хулууг блендэрээр сайтар холино. Хулууны бэлэн болсон нухаш дээрээ ус, өөрийн хүссэн амтлагчуудаа нэмж гал дээр 15 минут орчим зөөлөн чанана. Буцалж байх явцад байнга хутгана, өтгөн зууралдсан сироп бий болох юм. Кофегоо чанаад том аяганд шүүж хийнэ, дээрээс нь хулууны сиропыг аяганы голд хүртэл хийгээд дээрээс нь сүү нэмнэ. Зөөхийг хөөс болтол миксердсэн байх бөгөөд аяганы дээр хийнэ. 11 дүгээр сарын хамгийн амтат ундааг таалан ууна уу.

Зөгийн бал, сармистай кофе

Орц:
Нунтаг кофе Зөгийн бал – 3 х.х Сармис – 3 том хумс Ус 
Хийх арга: Кофе чанагчинд зөгийн балаа хийж зөөлөн галаар буцалгана. Сармисаа үрж жижиглэн зөгийн бал дээрээ нэмж сайтар хутгаад дахин буцалгана. Өөрийн хүссэн хэмжээгээр кофегоо нэмээд буцалгана. Зөгийн балын холимог дээр хүйтэн ус нэмж сайтар хутгаад буцалгана. Бүгдийг маш хурдан хийх хэрэгтэй: сармисыг зөгийн бал буцлангуут хийнэ, кофег сармистай зөгийн бал буцлангуут хийнэ. Хурдан ажилласнаар зөгийн балтай холимог нэгэн бүхэл болж ирнэ.

Кардамонтой кофе 

Орц: Нунтаг кофе Чимх кардамон Нунтаг перец / хольсон Нунтаг шанцай /чимх Чимх ванилийн сахар Ус 
Хийх арга: Маш энгийн: кофе чанагчинд кофе, амтлагчуудаа хийж ус хийгээд зөөлөн галаар болтол нь буцалгана.

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж