Болзошгүй эрсдэлээс сэргийлж орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа | News.MN

Болзошгүй эрсдэлээс сэргийлж орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

Болзошгүй эрсдэлээс сэргийлж орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

Болзошгүй эрсдэлээс сэргийлж орц, гарц чөлөөлөх ажлыг зохион байгууллаа

НОБГ-н Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтэс, Газар зохион байгуулалтын алба,  Цагдаагийн газар болон нийслэлийн холбогдох хэлтэс, албадтай хамтран ногоон бүсэд зөвшөөрөлгүй барьсан хашаа, хайс, байгууламжийг нүүлгэн шилжүүлэх, газар чөлөөлж орц, гарыг гаргах ажлыг зохион байгууллаа.

Тодруулбал, 19 дүгээр хороо, Шадивлан зуслангийн чиглэлд ой, усны сан бүхий газар, нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбайн 12 байршилд газар чөлөөлөлтийн ажлыг хийгээд байна.

Ингэснээр ой, хээрийн түймэр болон болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, гамшиг ослын үед шуурхай албаны автомашин саадгүй нэвтрэх боломжийг бүрдүүллээ гэж НОБГ-н Чингэлтэй дүүргийн Онцгой байдлын хэлтсээс мэдээллээ.

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
3
ЗөвЗөв
0
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

0 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж