Хандивын тоглолтод бүх шилдгүүд оролцоно

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Хандивын тоглолтод бүх шилдгүүд оролцоно

Ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдөр 18.00 цагаас Спортын төв ордны "А" зааланд “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт болно. Энэхүү тоглолт “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулан болох юм. Тоглолтын талаар өнөөдөр МҮСБХ, “Ардчилал” сонины хамт олон, шигшээ багийн тамирчид болон легионер тоглогчид оролцон мэдээлэл хийлээ.

Энэ үеэр МҮСБХ-ын нарийн бичгийн дарга С.Тулгаас зарим зүйлийг тодрууллаа.

-Юуны өмнө лхагва гаригт болох тоглолтын талаарх дэлгэрэнгүй мэдээллийг өгөхгүй юу?

-МҮСБХ-ны “MNBA CARES-Бид нэг гэр бүл” төслийг дөрөв дэх удаагаа хийх гэж байна. Энэ удаа дээд лигийн “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах тоглолтыг зохион байгуулах юм. “Монгол Улсы сагсан бөмбөгийн шигшээ баг”, “Легионер” тоглогчдын ээлжит халз тоглолт болно.

Сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан аяныг ганцхан удаа хийгээд зогсохгүй гэж бодож байна. Бид энэ удаагийн тоглолтоор боломжийн хэмжээний тусламжийг гаргахыг зорьсон. Сайхан сэтгэл сайн санааны үзүүрт гэдэгтэй адил ард иргэдийг үүнд тусална гэдэгт итгэж байна. Тоглолтын тухайд Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Харин залуучуудын шигшээ багийн тамирчдаас оролцохгүй. Бидний зүгээс Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан хандивын арга хэмжээг дахин хийх бодолтой байна.

-Энэ удаагийн тоглолтын үеэр залуучуудын шигшээ баг тоглох уу. Та бүхэн дахин нөхөрсөг тоглолтыг хийх үү?

-Сэтгүүлч, сагсан бөмбөгч Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан аяныг ганцхан удаа хийгээд зогсохгүй гэж бодож байна. Бид энэ удаагийн тоглолтоор боломжийн хэмжээний тусламжийг гаргахыг зорьсон. Сайхан сэтгэл сайн санааны үзүүрт гэдэгтэй адил ард иргэдийг үүнд тусална гэдэгт итгэж байна. Тоглолтын тухайд Үндэсний шигшээ баг бүрэн бүрэлдэхүүнээрээ тоглоно. Харин залуучуудын шигшээ багийн тамирчдаас оролцохгүй. Бидний зүгээс Б.Батхишигийн эмчилгээнд зориулсан хандивын арга хэмжээг дахин хийх бодолтой байна. Хэрвээ үзэгчдийг хүсвэл “Легионер"-уудтайгаа ярилцаж байгаад залуучуудын шигшээ багтай халз тоглолтыг зохион байгуулах талаар ярилцана. Мөн Үндэсний шигшээ баг болон легионер тамирчдын хувцсыг дуудлага худалдаанд оруулж, хандив өргөх талын ажлыг төлөвлөж байна. Тийм болохоор нэгэн үзэг нэгт сагсчин залуугийнхаа эмчилгээнд хандивт оруулж чадах бүхнийг хийх болно. Энэ бүгдэд ч гэсэн та бүхний тусламж их хэрэгтэй. Эрүүл хүн гэдэг хамгийн аз жаргалтай байдаг гэдгийн адилаар бид чадах бүхнээрээ туслах болно.

-“Бид нэг гэр бүл” төслийн хүрээнд олон арга хэмжээг зохион байгуулсан байна. Урьд нь ямар арга хэмжээг зохион байгуулж байсан бэ?

-МҮСБХ “Бид нэг гэр бүл” төслийг хэрэгжүүлсээр байгаа. Бид урьд нь нэгэн сагсан бөмбөгчийн зүрх нь цоорхой хүүхдийн эмчилгээнд тусалж байсан. Мөн хамгийн сүүлд Л.Аюурзана агсны гэргий Монгол Улсын анхны эмэгтэй гавьяат тамирчин Ц.Лхамжав багшид байшин барих төслийг эхлүүлсэн. Харин одоо “Ардчилал” сонины сэтгүүлч, сагсан бөмбөгийн спортын мастер Б.Батхишигийн бөөр шилжүүлэх суулгах эмчилгээнд зориулсан хандивын тоглолтыг хийх гэж байна. Энэхүү халз тоглолт ирэх лхагва гаригт Спортын төв ордонд болох бөгөөд энэ өдөр Дорноговь аймгийн төрийн түшээд төдийгүй хэнд ч эмчилгээний хандив өргөхөд нээлттэй гэдгийг хэлмээр байна.

 

“Ардчилал” сонины эрхлэгч Ц.Цолмон хэлэхдээ “Өнөөдөр “Ардчилал” сонин үүсэн байгуулагдаад 26 дахь жилдээ, өдөр тутмын сонин болоод найм дахь жилдээ явж байна. Б.Батхишиг Монголын сэтгүүл зүйн салбарт таван жил ажиллаж байна. Монголын өдөр тутмын 10 гаруй сонин дундаас манай сонин өөрийн нэрэмжит тэмцээнийг зохион байгуулдаг. Б.Батхишиг энэхүү тэмцээн, уралдаанд багийн ахлагчийн үүргээр сэтгүүлч-тамирчдаа уриалан дуудаж оролцдог. Монголын сэтгүүл зүйн салбар олуулаа. Өнөөдөр маш олон байгууллагууд түүний эмчилгээний аянд тусалж байна. Энэхүү хандивын тоглолтыг зохион байгуулж буй МҮСБХ-нд болон нийт үзэг нэгт та бүхэндээ баярлаж байгаа хэлмээр байна. 25 настай залууд маань тусална гэдэгт итгэж байна.” гэсэн юм.

 

Мөн энэ үеэр легионер тоглогчид хүрэлцэн ирлээ. Тэд “Ийм арга хэмжээг зохион байгуулж байгаад бид бүхэн баяртай бид. Холбооны тухайд ийм санаачлагыг гаргаж байгаад талархаж байна. Бидний хувьд туслахад бэлэн байна. Тоглолтын тухайд сайн үйлсийн төлөө байх ч үнэхээр сайхан тоглолт болно гэдэгт итгэлтэй байна.

Энэ үеэр Б.Баттүшигийн найз С.Өрнүүнбилэг “Б.Баттүшиг Дорноговь аймгаас гаралтай сагсан бөмбөгч залуу байгаа. Түүний хувьд даруу төлөв зантай, сэтгэлийн тэнхээтэй. Одоогийн байдлаар биеийн байдал нь тааруу байна. Өдөр бүр хүн бүхэн туслаад ирэхээр сэтгэл санаа нь тайван байгаа. Анх шигшээ багийн тамирчин Д.Мөнхтүвшинтэй бид Үндэсний сагсан бөмбөгийн холбоондоо хандан ямар нэгэн арга хэмжээ зохион байгуулах юм байна гэдгийг ярилцсан. Ингээд бидний саналыг хүлээн авсан МҮСБХ-ны нарийн бичгийн дарга Тулгад баярлалаа. “Ардчилал” сонины хамт олон болон чөлөөт, жүдо бөх зэрэг бусад спортын олимп, дэлхийн аваргуудаас эхлээд туслаж байгаад талархаж байна. Та бүхэнд найзынхаа өмнөөс баярлалаа гэдгээ дахин хэлмээр байна. Энэ удаа Дорноговь аймгийн багийн андууд, мөн түүнийг сайн мэддэг нутгийн ард түмэнд энэхүү аянд оролцохыг уриалж байна.” гэсэн юм.

МҮСБХ-оос “Уурхайчин”, МУИС МБМ, “Эрдэнэдрийлинг Ригс” багуудад хүчин зүтгэж явсан шилдэг холын зайн мэргэн буучдын нэг, “Ардчилал” сонины сэтгүүлч, спортын мастер Батцэнгэлийн Батхишигийн бөөр шилжүүлэн суулгах мэс засалд хандив цуглуулах халз тоглолтыг зохион байгуулах гэж байна. “Монгол улсын сагсан бөмбөгийн шигшээ” баг болон “Легионер"-уудын халз тоглолт ирэх лхагва гаригт буюу энэ сарын 30-ны өдрийн 18.00 цагаас Спортын төв ордонд болох бөгөөд тасалбарын үнэ 10.000 төгрөг юм. Мөн Б.Батхишигийн эмчилгээний зардалд туслалцаа үзүүлэх хувь хүн болон албан байгууллага 9609-4374, 8800-3852 дугаарын утсаар холбогдох буюу "Голомт" банк 1909318090 Батцэнгэл овогтой Батхишигийн дансанд шилжүүлж болно.

Ч.БОЛОР

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж