АНУ-д иргэдийн эзэлсэн хэсэгт автомат буу тарааж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

АНУ-д иргэдийн эзэлсэн хэсэгт автомат буу тарааж байна

АНУ-д иргэдийн эзэлсэн хэсэгт автомат буу тарааж байна

АНУ-ын Сиэтл хотын хэсэг газрыг эсэргүүцэгчид эзэлж, өөрсдийн мэдэлд авсан Капитол Хилл бүсийн толгойлогч Раз Симон гэгч өсвөр насны хүүхдүүдэд автомат буу тарааж буй бичлэг хийжээ. Хуулийн дагуу бол энэ нь төрийн эсрэг гэмт хэрэг юм.

Бичлэгийг өчигдөр/2020.06.15/ Симон өөрийн фейсбүүк хуудсаар дамжуулан цахим орчинд нийтэлсэн байна. Бичлэгт гарч буйгаар, тэрбээр хагас автомат AR-15 буунуудыг 21 нас хүрээгүй гэмээр хүүхдүүдэд гардуулан өгч байгаа нь харагдана.

Вашингтон мужид өнгөрсөн жилээс хэрэгжиж эхэлсэн хуульд зааснаар 21 нас хүрээгүй хүнд автомат буу өгөх нь хориотой юм. Түүнчлэн хуулийн дагуу 18-21 насны иргэд зөвхөн гэр, ажил, үл хөдлөх хөрөнгө, нүүж буй тохиолдолд ачаандаа хагас автомат буу, гар бууг эзэмших эрхтэй байдаг аж.

Тус хэсэг газар буюу хэд хэдэн гудамжийг эсэргүүцлийн жагсаалаар сэргэсэн анархист “Чаз” бүлэглэл болон бусад жагсагчид сүүлийн хэдэн долоо хоногт эзэлж, хотын цагдаагийн газрын хяналтаас гарсан билээ. Энэ талаар хотын дарга Женни Дуркан дорвитой арга хэмжээ аваагүй бөгөөд харин ч Чаз бүлэглэлийг өмгөөлөх хандлагатай байгаа аж.

Раз өөрийгөө зэвсэгт бүлэглэлийн удирдагч хэмээн тодорхойлохоос татгалзаж, өнгөрсөн долоо хоногт өөрийгөө сэтгүүлчдэд энх тайван, эв нэгдлийг эрхэмлэн цагдааг орлон шударга ёс сахиулагч хэмээн ярьжээ.

Эх сурвалж: RT.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
19
ТэнэглэлТэнэглэл
3
ХөөрхөнХөөрхөн
3
ГайхмаарГайхмаар
3
ХарамсалтайХарамсалтай
2
ХахаХаха
2
БурууБуруу
1
ЗөвЗөв
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж