Та долоо хоногийн аль өдөр хорвоод мэндэлсэн бэ?

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

Та долоо хоногийн аль өдөр хорвоод мэндэлсэн бэ?

Долоо хоногийн аль өдөр хорвоод мэндэлснээ та санаж байна уу? Бидний төрсөн өдөр ямар нэг байдлаар бидний сэтгэл санаанд нөлөө үзүүлдэг тул үүнийг мэдэхэд илүүдэхгүй.

Нэг дэх өдөр төрсөн эмэгтэй.
…мөрөөдөмтгий, мэдрэмтгий, ялдам. Бусадтай зохицох чадвартай, буулт хийж чаддаг. Ганцаар амьдрах хэцүү. Өөрийнхөө мэдрэмж сэтгэл санааны байдлыг бусадтай хуваалцахыг хүсдэг. Эх болсон хойноо л жинхэнэ эмэгтэй хүн болдог. Эргэн тойрныхонтойгоо зохицож амьдрахыг хичээдэг, зүрхнийхээ дуудлагаар амьдралыг туулдаг.

Нэг дэх өдөр төрсөн эрэгтэй.
…хэт мэдрэмтгий, төсөөлөн бодох чадвар сайтай, бусадтай ялангуяа эсрэг хүйсийнхэнтэйгээ харьцах дуртай. Түүнийг хайрлах, ойлгох, энхрийлэхийг хүсдэг. Ганцаардлыг тэвчиж чаддаггүй. Гаднаас нь хархад тайван боловч сэтгэлийн гүнд нь хайр сэтгэлээ хуваалцах хүнийг олж чадах болов уу, үгүй болов уу гэсэн түгшүүр нуугдаж байдаг.

Хоёр дахь өдөр төрсөн эмэгтэй.
…хайр сэтгэлийн асуудалд тачаангуй, өгөөмөр. Хошин шогийн мэдрэмж, ухаалаг зан, бие даасан байдалтай байх хүсэлтэйгээрээ хүнийг өөртөө татдаг. Бүхнээс илүүтэйгээр эрх чөлөөтэй байхыг хүсдэг ба айдаг ганц зүйл нь хайр сэтгэлийн асуудал дээр нэгэн хэвийн байх. Түүний хувьд хайр дурлал сонирхолтой тоглоом шиг л байх ёстой ба өөрөөр хайр түүнд хэрэггүй.

Хоёр дахь өдөр төрсөн эрэгтэй.
…түүний дэвшүүлж буй санаа олны сонирхлыг татдаг, санаагаа бусдад ойлгомжтой хэлбэрээр хүргэж чаддаг. Түүнийг өвөрмөц шогч зангаар нь, инээмсэглэл, амьдралыг таагүй зүйлийг өөрөөсөө холдуулж чаддаг байдлаар нь танихад амархан. Түүний санаачилсан тоглоом наргианд бусад хүмүүч татагдан ордог саначлагатай хүн. Анх харахад бага зэргийн хайнга мэт санагддаг.

Гурав дахь өдөр төрсөн эмэгтэй.
…хэдийгээр даруу биеэ барисан мэт харагдах ч дурламтгай, мэдрэмтгий, энхрий эмэгтэй. Хайр сэтгэлийн асуудал дээр үнэн сэтгэл, тогтвортой зан, найдвартай байдал түүнд хэрэгтэй. Тиймээс анхны харцаар тэр дурладаггүй. Хүнийг өөртөө татах чадвар өнгөний сайханд биш ёс журамтай, үнэн сэтгэлд оршдог.

Гурав дахь өдөр төрсөн эрэгтэй
…хайр сэтгэлийн асуудалд ёс журамтай, үнэн сэтгэлээсээ ханддаг ба ариун шударга дүр нь хэмжээлшгүй энхрий ялдам занг нь нуун дарагдуулж байдаг. Тэр өөрийгөө тэр бүр нээж, илэрхийлж чаддаггүй. Түүнд бүрэн дүүрэн найдаж болно. Хэрэв тэр хайртай бол бүх сэтгэлээрээ хайрладаг. Анхааралтай, үнэнч тачаангуй зангаас тайван итгэлтэй байдлыг илүүд үздэг.

Дөрөв дэх өдөр төрсөн эмэгтэй.

…хайр сэтгэлийн асуудалд тэвчээргүй, дэврүүн сэтгэлтэй. Гэхдээ мөрөөдөлд умбасан уяхан сэтгэлтэй гэж хэлэх аргагүй. Тэр эрх чөлөө, адал явдалд дуртай, энэ тал дээр туршлага хуримтлуулж байдаг. Төрөлхийн сэтгэл татах байдал, өөрийнхөөрөө байж чаддаг зэргээрээ эрчүүдийн сонирхлыг татдаг. Ямар нэгэн хэлбэрээр түүнийг бусдад хамааралтай болгох гэсэн аливаа оролдлогыг тэвчиж чаддаггүй.

Дөрөв дэх өдөр төрсөн эрэгтэй.
…бусдын толгойг эргүүлэгч. Эрх чөлөөгөө хадгалсан хэвээр амьдралын бүхий л талыг мэдэхийг хүсдэг. Гэр бүлийн амьдрал түүний айдсыг төрүүлдэг. Гэхдээ ганцаараа амьдарч чаддаггүй. Өнгөнөөс нь харахад хэт мэдрэтгий боловч их ялдам. Хайр сэтгэлийн гүнзгий мэдрэмжтэй. Сэтгэл санааны байдлаас хамааран тэр тэмцэгч ч байж чадна, аялдан дагалдагч ч болж чадна.

Тав дахь өдөр төрсөн эмэгтэй
Төрөлхийн дэврүүн сэтгэлтэй, мөрөөдөмтгий. Гоо сайхны бүх хэлбэр, зохицолд дуртай. Ялдам зан, мэдрэмтгий байдлаараа бусдыг татдаг, түүний хариуд өөрийг нь тайвшруулаасай, санаа тавиасай, хамгаалаасай гэж хүсдэг аж. Сэтгэл санаагаар ганцаардана гэхээс айдаг. Гэр бүлийнхэнтэйгээ, үр хүүхдүүдтэйгээ сэтгэл амгалан тайван байж чаддаг.

Тав дахь өдөр төрсөн эрэгтэй.
…жүжигчин. танд хайртай гэж хэлж байхдаа үнэхээр тэр таныг хайрлаж байна гэж боддог ба түүний энэ үнэд бууж өгөхөөс өөр аргагүй. Тэр эелдэг зөөлөн зантай. Сэтгэл санааны тэнцвэртэй байдал түүнд хэрэгтэй ба түүнийг хайрладаг, дэмждэг, санаа тавьдаг гэдэгт тэр итгэлтэй байх ёстой. Гэрлэлт, гэр бүл, гал голомт – эдгээр үг түүний чихэнд байнга сонсогдож байдаг. Хэрвээ тэр таныг нэг л тэвэрч авах юм бол тэр чигээрээ үлдэнэ гэсэн үг.

Хагас сайн өдөр төрсөн эмэгтэй.
…мэдрэмжээ арайхийн илэрхийлдэг нууцлагдмал, оньсого шиг хүн. Бие даасан, давтагдашгүй. Эр хүнийг өөртөө татахдаа бусад эмэгтэйчүүдийн нэг адил арга хэрэглэдэггүй. Түүний хувьд оюунлаг байдлаараа татах нь чухал. “Би чамд хайртай” гэсэн үг амнаас нь ховор гарна. Хэр баргийн юманд сэтгэл нь хөдөлдөггүй юм шиг байвч сэтгэлийн маш их хөдөлгөөнтэй, сэтгэл зүрх нь шатаж бадаг.

Хагас сайн өдөр төрсөн эрэгтэй.
…бусдаас хамаардаггүй. Энэ бол ганцаар амьдрах чадвартай хүн. Түүний юу хийх, юу хэлэхийг урьдчилан таах аргагүй. Сэтгэл зүрхэндээ юу мэдэрч байгаагаа хэлэх дургүй, нууцлаг. Эсрэг хүйсийнхэндээ гол төлөв итгэдэггүй. Сэтгэл санааны байдлаа бусдаас нуудаг, сэтгэлийн хөдөлгөөн ихтэй хүн.

Бүтэн сайн өдөр төрсөн эмэгтэй.
…хөдөлгөөнтэй, туйлбартай. Тачаангуй байдал түүнийг хөтөлж явдаг. Тэр нэг бол хайртай, нэг бол хайргүй. Гурав дахь хувилбар гэж үгүй. Өөрөө сонгосон хүнээрээ бахархах ёстой. Эрх чөлөөгөө хязгаарлаж буулт хийх түүнд хэцүү учир дуулгавартай эрчүүд түүнд таалагддаг. Хөдөлгөөн ихтэй учир хамтын амьдралаа удирдаж явдаг.

Бүтэн сайн өдөр төрсөн эрэгтэй.
…биеэ тоосон өөртөө итгэлтэй. Өөрийн сонгосон эмэгтэйн ивээн тэтгэгч юм шиг өөрийгөө санадаг. Түүнд хайр сэтгэл биш талархал хэрэгтэй ба санаачлага, захирамтгай зангаараа танд сэтгэгдэл төрүүлэх байх. Ярих, өөрийгөө сонсох дуртай. Магтаалын үгэнд дуртай.

Эх сурвалж: www.ugluu.mn

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж