Калашников “АК-12” зэвсгийг Ялалтын баяраар үзүүлнэ

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Калашников “АК-12” зэвсгийг Ялалтын баяраар үзүүлнэ

Калашников “АК-12” зэвсгийг Ялалтын баяраар үзүүлнэ

ОХУ-ын арми Калашников группын сүүлд гаргасан “АК-12” загварын буугаар цэргүүдээ зэвсэглэжээ. Тус группээс мэдээлснээр “АК-12” загварын 35 мянган ширхэг галт зэвсгийг  ОХУ-ын армид нийлүүлсэн байна.

Калашников групп нь 2019-2021 оны хооронд Оросын армид “АК-12” загварын 112 мянга 500 ширхэг галт зэвсэг нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж. Тус зэвсгийн эхний 10 мянган ширхгийг энэ оны эхээр Оросын нисэх хүчний анги нэгтгэлүүдэд нийлүүлжээ.

Калашников “АК-12” зэвсгийг Ялалтын баярт оролцох нисэх хүчний 400 орчим шүхэрчид Улаан талбайд жагсах үеэр олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн аж. Тус загвар нь өмнөх “AK-74M” болон “AKM” зэвсэгтэй харьцуулахад эргономи ажиллагааг сайжруулж, байг онох нарийвчлалийг нэмэгдүүлсэн бөгөөд 500 метр хүртэлх зайд буудах чадалтай аж.

Эх сурвалж: The Tass

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
6
ЗөвЗөв
3
ТэнэглэлТэнэглэл
2
БурууБуруу
1
ХахаХаха
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ХарамсалтайХарамсалтай
Баярлалаа!

Холбоотой мэдээ

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж