ОХУ-ын арми Калашников группын сүүлд гаргасан “АК-12” загварын буугаар цэргүүдээ зэвсэглэжээ. Тус группээс мэдээлснээр “АК-12” загварын 35 мянган ширхэг галт зэвсгийг ОХУ-ын армид нийлүүлсэн байна.
Калашников групп нь 2019-2021 оны хооронд Оросын армид “АК-12” загварын 112 мянга 500 ширхэг галт зэвсэг нийлүүлэхээр гэрээ байгуулсан аж. Тус зэвсгийн эхний 10 мянган ширхгийг энэ оны эхээр Оросын нисэх хүчний анги нэгтгэлүүдэд нийлүүлжээ.
Калашников “АК-12” зэвсгийг Ялалтын баярт оролцох нисэх хүчний 400 орчим шүхэрчид Улаан талбайд жагсах үеэр олон нийтэд танилцуулахаар төлөвлөсөн аж. Тус загвар нь өмнөх “AK-74M” болон “AKM” зэвсэгтэй харьцуулахад эргономи ажиллагааг сайжруулж, байг онох нарийвчлалийг нэмэгдүүлсэн бөгөөд 500 метр хүртэлх зайд буудах чадалтай аж.
Эх сурвалж: The Tass