ЭМЯ Covid-19 вирусийн цар тахлын дэгдэлттэй холбоотой цаг үеийн асуудлаар ээлжит мэдээллээ хийж байна.
ЭМЯ-ны Тандалт шуурхай удирдлагын хэлтсийн дарга Д.НАРАНГЭРЭЛ: Covid-19-ийн вирусийн тохиолдол гурван сарын өмнө 1 саяд хүрч байсан бол өнөөдөр 8.1 саяд хүрлээ. 24 цагийн ажиллагаатай 119 утсанд 168 дуудлага ирсэн. Мөн шуурхай 119 апп-д дөрвөн улсаас манай улсын зургаан иргэн холбогдож, мэдээлэл, зөвлөгөө авлаа. Хүмүүс худалдааны төв, захуудаар иргэд амны хаалт зүүхгүй байна гэсэн шүүмжлэл ирсэн.
Амны хаалт нь covid-19 вирусээс 85 хувь хамгаална, харин нүүрний хаалт нь 75 хувь хамгаална гэсэн судалгааны дүн гарсан байна.
ДЭМБ-ын ерөнхий захирал, дэлхийн улс орнуудыг өндөр сонор сэрэмжтэй байхыг анхааруулсан байна.
Бээжингийн хүнсний захад тархсан covid-19 бол өмнө нь дэгдсэн вирусээс халдварлах чадвар нь илүү байна гэсэн дүгнэлтийг эрдэмтэд мэдээлж байна.
ЭМЯ-ны Эмнэлгийн тусламж, үйлчилгээний албаны дарга Я.БУЯНЖАРГАЛ: Өнгөрсөн долоо хоногт Австралиас тусгай үүргийн нислэгээр 262 иргэн, Японоос 275 иргэн, Энэтхэгээс 251 иргэнийг бид хүлээн авч, тусгайлан ажиглалтад аваад байна. Маргаашаас эхлэн Сөүлийн транзит нислэг, Сөүл-Улаанбаатарын нислэг, Франкфурт зэрэг тусгай үүргийн нислэгээр ирэх иргэдийг хүлээн авах, эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлэх бэлтгэлээ хангаж байна. Урьдчилсан байдлаар эрхтэн шилжүүлсэн суулгасан хүний донор болсон иргэд болон бөөрний диализ эмчилгээ шаардлагатай иргэд ирнэ гэсэн мэдээллийг бид аваад байна.
Тусгаарлах байранд 1854 иргэн байна. Гэрийн тусгаарлалтад нийслэлд 709 хүн байна. Орон нутагт мөн иргэд гэрийн тусгаарлалтад байна. Эм, эмнэлгийн хэрэгслийн хангамж хэвийн явагдаж байна. Шинж тэмдгийн хувьд айхтар өөрчлөгдсөн зүйл байхгүй байна.
ХӨСҮТ-ийн захирал Д.НЯМХҮҮ: 2020 оны зургадугаар сарын 15-ны байдлаар ХӨСҮТ-ийн вирус судлалын хоёр лаборатори, Зооноз өвчин судлалын лаборатори болон Дархан-Уул аймаг дахь салбар лабораторид нийт 413 хүнд Covid-19-ийн шинжилгээ хийхэд бүгдэд нь коронавирус илрээгүй. Үүнийг задалж хэлбэл, ажиглах байранд буй 16 хүнийн шинжилгээ, тавдугаар сарын 27-нд Алтанбулаг хилийн боомтоор орж ирсэн 358 хүний давтан шинжилгээ, Дорноговь аймаг тусгаарлагдсан 10 хүний давтан шинжилгээ, тандалтын зорилгоор гурван хүнд шинжилгээ, ХӨСҮТ-д тусгаарлагдсан 4 хүн, авто тээврийн 22 жолоочийн шинжилгээ хийхэд тус тус коронавирус илрээгүй байна.
Өнөөдөр нэг хүн эдгэрч, дараагийн сувилалд шилжлээ. ОХУ-ын Батлан хамгаалахын сургуулийн оюутан, 19 настай, 32 хоног эмчлүүлээд, дараагийн сувилалд шилжиж байна. Нийт батлагдсан тохиолдол 197 байна. Үүнээс эдгэсэн 109 тохиолдол боллоо. Эмчилгээнд 88 хүн байгаагаас 80 хөнгөн, 8 хүн хүндэвтэр байна. Үүнээс нэг хүүхэд, covid-19-ийн халдвартай жирэмсэн гурван хүн байна. Мөн чихрийн шижин өвчтэй 1 хүн байна.
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.16-НЫ 11:00 ЦАГ
COVID-19-ЫН НӨХЦӨЛ БАЙДЛЫН ХЭВЛЭЛИЙН БАГА ХУРАЛ / 2020.06.16-НЫ 11:00 ЦАГ
Posted by Эрүүл Мэндийн Яам on Monday, June 15, 2020
Холбоотой мэдээ