&#34Эгшиглэнт чимээ&#34-гийн багш гавъяат боллоо

Хуучирсан мэдээ: 2015.12.28-нд нийтлэгдсэн

&#34Эгшиглэнт чимээ&#34-гийн багш гавъяат боллоо

Монгол Улс Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээн тогтоосны 104 жилийн ойг тохиолдуулан 22 хүнийг гавьяат цолоор шагналаа. Шагнал авсан эздийг бүрэн эхээр нь хүргэж байна.

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Хараагүйчүүдийн хөдөлмөр сургалт үйлдвэрлэлийн зөвлөх Л.Дүгэрсүрэн

Монгол Улсын Аж үйлдвэрийн гавьяат ажилтан цолоор Гуравдугаар ДЦС-ийн Дунд даралт, зуухан цехийн ээлжийн дарга Д.Хишигмаа

Монгол Улсын гавьяат багш цолоор СБД-ийн Наймдугаар хорооны ахмад багш Д.Дамдинсүрэн

Монгол Улсын гавьяат багш цолоор Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш С.Жамьяанхорол

Монгол Улсын гавьяат дасгалжуулагч цолоор Монголын авто мото спортын холбооны дасгалжуулагч Ш.Эрдэнэбилэг

Монгол Улсын гавьяат малчин цолоор Булган аймгийн Баян-Агт сумын малчин Ш.Дамбийжамцан

Монгол Улсын гавьяат нисгэгч цолоор Хүннү эйр компаний сургалтын албаны дарга Г.Ерөөлт

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Ц.Мөнхзаяа

Монгол Улсын гавьяат тамирчин цолоор Жудо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчин Д.Сумьяа

Монгол Улсын Гавьяат Хуульч цолоор Монгол Улсаас АНУ-д суугаа Элчин сайд Б.Алтангэрэл

Монгол Улсын гавьяат эдийн засагч цолоор УИХ-ын гишүүн А.Бакей

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Монголын Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор Их Засаг дээд сургуулийн багш Л.Нямаа

Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн цолоор “Эрүүл, идвэхтэй амьдрал” клубын тэргүүн Ж.Цогтсугар

Монгол Улсын гавьяат жүжигчин цолоор Сити дээд сургуулийн дуурийн дуулаачийн багш Ж.Цэцэгээ

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор УДБЭЧ-ын ерөнхий удирдаач Н.Буянбаатар

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор Хурд хамтлагийн хөгжимчин Д.Ганбаяр

Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн цолоор ХЦДБЧ-ын дарга Б.Ганхуяг

Хүний гавьяат эмч цолоор БЗД-ийн эмнэлгийн Хүүхдийн эрчимт эмчилгээ, сэхээн амьдруулах тасгийн их эмч З.Оюунханд

Хүний гавьяат эмч цолоор Нэгдүгээр эмнэлгийн Мэс заслийн тасгийн эрхлэгч О.Сэргэлэн

Хүний гавьяат эмч цолоор Сэлэнгэ аймгийн нэгдсэн эмнэлгийн хүүхдийн тасгийн эрхлэгч Г.Тунгалаг

Хүний гавьяат эмч цолоор Ховд аймгийн Сум дундын эмнэлгийн хүүхдийн их эмч Д.Нямхүү

 

Монгол Улсын одон медалаар таван хүнийг шагналаа

 

Сүхбаатарын одонгоор Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь

Цэргийн гавьяаны улаан тугийн одонгоор ШШГЕГ-ын газрын дарга М.Алтан-Очир

Алтангадас одонгоор Улаанбаатар нэгтгэлийн зам талбайн цэвэрлэгч Б.Сүрэнжав

Цэргийн хүндэт медалаар Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн хөгжимччин Г.Гансэлэм

Цэргийн хүндэт медалаар Хилийн цэргийн 0257 дугаар ангийн харуулын дарга Х.Сүмбэрэл

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж шагнал авсан хүмүүст хандаж үг хэллээ. Тэрбээр “Үндэсний эрх чөлөө, тусгаар тогтнолоо сэргээсний 104 жилийн ой тохиож буй энэ өдөр амжилт бүтээл, хичээл зүтгэлээрээ улс орондоо ихийг бүтээсэн хүндэт иргэддээ төрийн дээд одон медал гардууллаа. Монголын төр мянга мянган шавь төрүүлсэн эдрмийн уурхайн эх багш, эрүүл энхий манаад олон жил зогссон эмчээс эхлээд инженер, нисгэгч, зохиолч, хөгжимчин, зурагчин малчин гээд олон хүний хичээл зүтгэлийг энэ цаг мөчид үнэлж байна. Өнөөдөр хөдөлмөр зүтгэлээ үнэлүүлсэн иргэддээ болон та бүхний гэр бүл ойр дотныхонд эрүүл энх аз жаргал сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе” гэсэн юм.

Төрийн өндөр дээд одон медалиар шагнуулсан хүмүүсийн сэтгэгдлийг сонслоо.

Улаанбаатар нэгтгэлийн зам талбайн цэвэрлэгч Б.Сүрэнжав:

-Миний хөдөлмөрийг үнэлж Алтангадас одонгоор шагнасан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид баярлаж байна. Мөн Улаанбаатар нэгтгэлийн хамт олондоо талархаж, шинэ оны босгон дээр хүндтэй одон медалаар шагнуулсанд туйлын баяртай байна.

УИХ-ын гишүүн А.Бакей:

-Өнөөдрийн энэ шагнал бол монголын нийт ард түмэн, түүний дотор Баян-Өлгийчүүдийн ач гавьяа юм. Би ХААИС-д эдийн засагч мэргэжил эзэмшсэн энэ хугацаанд 2000 гаруй эдийг засагч бэлтгэхэд гар бие оролцсон. Хэдийгээр улс төрийн хүрээнд ажиллаж байгаа ч эрдмийн ширээнээс холдоогүй. Саяхан докторын зэрэг хамгаалсныг манай төр засаг үнэлсэн байх гэж бодож байна. Нийт монголын

Сүхбаатар аймгийн Засаг дарга Ж.Батсуурь:

-Маш их баяртай байна. Аймгийнхаа нэртэй одонгоор шагнууллаа. Миний бие төр хувийн хэвшилд 25 дахь жилдээ ажиллаж байна. Нийт сүхбаатарчуудын Монгол Улсын хөгжил дэвшилд оруулсан хувь нэмрийг үнэлж, энэхүү өндөр хүндтэй шагналыг авч байна гэж ойлгож байна. Төрүүлж өсгөсөн аав ээж ажлын хамт олондоо баярлаж байгаагаа илэрхийлмээр байна.

Дархан-Уул аймгийн Оюуны Ирээдүй цогцолбор сургуулийн дуу хөгжмийн багш С.Жамьяанхорол:

-Би үндсэндээ 30 гаруй жил хөгжмийн зэмсэг хийж байна. Миний хөдөлмөр зүтгэлийг үнэлж төрийн дээд шагналаар шагнасанд баяртай байна. Миний урын санд 10 гаруй төрлийн 30 гаруй зэмсэг бий. Өнгөрсөн хугацаанд 450 гаруй шавь бэлтгэсэн.

“Монголын Үнэн” сонины гэрэл зургийн сурвалжлагч Н.Бөхдамбий

-Маш их баяртай байна. Сэтгүүлзүйн салбар ажилсан 40 гаруй жилийн хөдөлмөрөө Үндэсний тусгаар тогтнолын 104 жилийн ойн баярын өдөр үнэлүүлж байгаад баяртай байна.

Т.ДАВААНЯМ

 

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж