Сөүл дэх АНУ-ын Элчин сайд Трампын дургүйг хүргэв | News.MN

Сөүл дэх АНУ-ын Элчин сайд Трампын дургүйг хүргэв

Сөүл дэх АНУ-ын Элчин сайд Трампын дургүйг хүргэв

Сөүл дэх АНУ-ын Элчин сайд Трампын дургүйг хүргэв

Өмнөд Солонгосын нийслэл Сөүл хотод суугаа АНУ-ын Элчин сайдын яам  Жорж Флойдын үхлийн эсрэг эсэргүүцлийн хөдөлгөөнийг дэмжин байрныхаа гадаа том самбар өлгөжээ. Гэвч “Хар арьстан ч амьдрах эрхтэй” гэх том хар самбарыг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп, Төрийн нарийн бичгийн дарга Майк Помпёо нар таашаагаагүй бөгөөд хурдан буулгахыг Элчин сайд Харри Харрист даалгажээ.

Сөүлд суугаа АНУ-ын Элчин сайдын яамны гадна талд тус самбарыг өнгөрсөн Бямба гаригт (2020.6.13) байршуулсан аж. Харин АНУ-ын Төрийн нарийн бичгийн даргын хүсэлтээр тус самбарыг өчигдөр /2020.06.15/ буулгажээ. Мөн ижил хүйстнүүдийн эрхийг дэмжсэн “солонго”-ны самбарыг ч буулгасан байна. Тэдгээрийн оронд Солонгосын хойгийн дайн дууссаны 70 жилийн ойг тэмдэглэсэн самбар байршуулжээ.

Африк гаралтай АНУ-ын иргэн Жорж Флойд өнгөрсөн тавдугаар сарын 25-нд цагдаагийн баривчилгааны үеэр амь үрэгдсэнээр орон даяар, зарим гадаадын оронд арьс өнгөөр ялгаварлан гадуурхахын эсрэг өргөн хэмжээний эсэргүүцлийн жагсаал өрнөсөн юм. Тус жагсаалыг дэмжин Сөүлд суугаа АНУ-ын Элчин сайд Харри Харрис “АНУ бол чөлөөт, олон үндэстний орон. Ялгаатай байдлаас бид хүч чадлыг олдог” хэмээн мэдэгдэж байв.

АНУ-ын тэнгисийн цэрэгт алба хаасан, 40 настай Харри Харрис нь 2018 онд Сөүлд суух АНУ-ын Элчин сайдаар томилогджээ. Түүнийг АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп томилсон аж. Гэхдээ тэрбээр энэ оны сүүлээр албан тушаалаасаа огцрохоор төлөвлөжээ.

Эх сурвалж: The Telegraph

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
1
ХарамсалтайХарамсалтай
0
ХөөрхөнХөөрхөн
0
ГайхмаарГайхмаар
0
ТэнэглэлТэнэглэл
0
БурууБуруу
Баярлалаа!

Холбоотой мэдээ

4 сэтгэгдэл

News.mn сайтад сэтгэгдэл оруулахад анхаарах зүйлс

Avatar

Зочин 2020-06-16 49.0.212.45

манайд ану-ын эся-ны ажилтан засаг захиргааныхаа тэр үед иракд явуулж буй дайныг эсэргүүцэж ажлаа өгч байж билээ

Avatar

Зочин 2020-06-16 103.229.120.48

Хүний эрхийг дээдэлдэг, эрх чөлөөний орон гээ биздээ.. энэ АНУ-ыг…..

Avatar

elchin saidiinhaa erh vvregiig meddegui hvn bnaa. 2020-06-16 202.55.191.130

elchin said hvn zasagiin gazariinhaa bodolgo shiidberiig heregjvvleh hvn ch dee. ter hvnii vzel bodol ingej gargaj bolohgui ee..

Avatar

Зочин 2020-06-16 207.183.244.30

tiim sh dee

NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж