Хятадуудын “өшөө авалт” тансаг брэндүүдэд найдвар төрүүлж байна

Хуучирсан мэдээ: 2020.06.16-нд нийтлэгдсэн

Хятадуудын “өшөө авалт” тансаг брэндүүдэд найдвар төрүүлж байна

Хятадуудын “өшөө авалт” тансаг брэндүүдэд найдвар төрүүлж байна

БНХАУ-ын иргэд хөл хорионд орж, гэртээ удаан суусны эцэст сая нэг үнэтэй гар цүнх, гутал, үнэт эдлэл худалдан авах боломжтой болж, ихээр худалдан авч эхэлсэн нь тансаг зэрэглэлийн брэндүүд хямралыг даван туулах, хөл дээрээ босоход их дэм болж байна.

Гэсэн ч тэргүүлэх брэндүүд эдийн засгийн хүндрэлийг бүрэн даван туулах хараахан болоогүй байна. Тэд алдагдлаа нөхөхийн тулд хямарсан зах зээл, цар тахлаас болж худалдан авах хэлбэр өөрчлөгдөж буй нийгэмд хэрхэн ажиллахаа дахин бодох шаардлагатай болж байна.

БНХАУ-д хэд хэдэн тансаг зэрэглэлийн брэндүүд энэ хавар иргэд хөл хорионоос гарч эхлэхтэй зэрэгцэн борлуулалт өссөн гэдгээ зарласан байна. Үүнийг зарим ажиглагчид хүмүүс хөл хорионоос гарч, уйдсан өдрүүдийнхээ “өшөөг авч” буй явдал хэмээн дүгнэж байгаа билээ.

Жишээ нь үнэт эдлэлийн Тиффани брэндийн борлуулалт Хятадад өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад дөрөвдүгээр сард 30 орчим хувь, тавдугаар сард 90 хувиар өссөн байна. Гэсэн хэдий ч дэлхийн хэмжээнд нийт борлуулалт нь тавдугаар сард 40 хувиар буурсан аж. “Цар тахал худалдааны салбарт хамгийн эхэнд нөлөөлж эхэлсэн бөгөөд Хятадын эх газарт манай бизнес эргэн хурдтайгаар сэргэж буй нь итгэл найдвар төрүүлж байна” хэмээн компанийн гүйцэтгэх захирал Алессандро Боглиоло хурал дээрээ ярьжээ.

Бусад брэндүүдэд ч гэсэн ижил зүйл тохиолдож байна. Тухайлбал Бюрберригийн хувцас, цүнх, гоёл чимэглэл БНХАУ-д борлуулалт нь өсч, аль хэдийн өнгөрсөн жилийн энэ үеийнхээс даваад буй гэнэ.

Мөн үнэт эдлэлийн Свисс, тансаг бугуйн цагны Ричемонт брэндүүдийн борлуулалт БНХАУ-д сүүлийн хэдэн долоо хоногийн турш тасралтгүй өсч байгаа бөгөөд орон даяар нийт 462 дэлгүүр үүд хаалгаа нээжээ.

“ӨШӨӨ АВАЛТ”

Сүүлийн үед БНХАУ-ын хэд, хэдэн хотууд хөл хориогоо зөөлрүүлж буйтай холбоотойгоор тансаг зэрэглэлийн брендүүд тус улс дахь борлуулалтандаа ихэд анхаарч байна. Ажиглагчдын үзэж буйгаар Хятад өмнө нь ч хамгийн их борлуулалттай орон байсаар ирсэн бол одоо хэзээ, хэзээнийхээс ч илүү их худалдан авалттай болж байгаа гэнэ.

Үүний шалтгаан нь өмнөхөөс олон хятад үйлчлүүлэгчид аялах боломжгүйгээс эх орондоо байж, бараа худалдан авч байгаагийнх байж болох юм. Ажиглагчдын тооцоолсноор өмнө нь хятад худалдан авагчдын гуравны хоёр нь гадаадад наймаа хийдэг байсан аж.

Гэвч олон том орнууд цар тахалтай тэмцэж, хилээ хааж, иргэд мөнгөө үрэх боломж багатай хэвээр байгаа билээ. “Хүмүүс аялалаар явахын оронд Шанелийн цүнх худалдан авч байна” хэмээн тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн судлалын төвийн удирдагч ФФлюр Робертс хэлээд, борлуулалтын өсөлт БНСУ зэрэг өөр зарим орнуудад ч ажиглагдаж буйг онцолжээ.

Хятадад борлуулалт ийнхүү сайжирч буй нь маш их ач холбогдолтой. Учир нь дэлхийн нийт худалдан авагчдын 35 хувь нь хятадууд байдаг бөгөөд ирэх таван жилд энэ тоо 50 хувь болж өсөх магадлалтай байгаа аж.

ҮЙЛДВЭРЛЭЛ ХҮНД ХЭВЭЭР БАЙНА

БНХАУ-д борлуулалт өсч буй нь ердөө л нэг тал юм. Харин бусад орнуудад хүмүүс гэртээ сууж, тансаг бараанаас илүү шаардлагатай зүйлс, хямд бараа худалдан авцгааж буй нь тансаг зэрэглэлийн брэндүүдэд том цохилт болж байна. Ажиглагчид эдгээр тансаг бараануудын борлуулалт энэ жил 35 хувиар буурч, 204-250 тэрбум ам.долларын орлого олно хэмээн тооцоолсон байна. Харьцуулж үзэхэд өнгөрсөн жилийн орлого 319 тэрбум ам.доллар байжээ.

Хятад худалдан авагчдын үрж буй мөнгө тансаг брэндүүдийн нийт алдагдлыг дангаараа нөхөж чадахгүйгээс гадна тэдний “өшөө авалт” ч удаан үргэлжлэхгүй хэмээн мэргэжилтнүүд үзэж байгаа аж. Харин эдгээр брэндүүдийг эргэн сэргэхэд хамгийн ихээр хэрэгтэй байгаа зүйл бол аялал жуулчлал гэнэ.

Эх сурвалж: CNN.COM

Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл?
9
ТэнэглэлТэнэглэл
5
ГайхмаарГайхмаар
2
ХахаХаха
1
ЗөвЗөв
0
ХөөрхөнХөөрхөн
0
ХарамсалтайХарамсалтай
0
БурууБуруу
Баярлалаа!
NewsMN Гар утасны хувилбар Татах
NEWS.mn

Мэдээллийн эх сурвалж